“Сион,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 173
“Сион,” Итгэлдээ үнэнч байх нь, 173
Сион
Их Эзэн гэгээнтнүүдийг “Сионы ашиг сонирхлыг авчирч мөн төлөвшүүлэхийг эрэлхийлэгтүн” хэмээн зарлигласан олон хэсэг Сургаал ба Гэрээнд байдаг (C ба Г 6:6 мөн C ба Г 11:6; 12:6; 14:6-г үзнэ үү).
Судруудад Сион хэмээх үг хэд хэдэн утгатай байдаг. Энэ үгийн хамгийн ерөнхий тодорхойлолт бол “зүрх сэтгэлдээ цэвэр ариун” гэсэн нь юм (С ба Г 97:21). Сион гэдгийг Их Эзэний хүмүүс эсвэл Сүм мөн үүний гадаснуудыг авч үзэх замаар олонтоо хэрэглэдэг (C ба Г 82:14-ийг үзнэ үү).
Энэ эрин үеийн эхэнд Сүмийн удирдагчид Сионыг барьж байгуулахаар төв газар нүүн ирэхийг гишүүддээ зөвлөжээ. Өнөөдөр удирдагчид маань бидэнд амьдарч буй газартаа Сионыг байгуулахыг зөвлөдөг. Сүмийн гишүүдээс төрөлх эх нутагтаа үлдэж, тэндээ Сүмийг үндэслэн байгуулаасай хэмээн хүсдэг. Дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтнүүд ариун сүмийн адислалуудыг хүлээн авч болохын тулд олон ариун сүм баригдсаар байна.
Мөн Сион хэмээх үг нь дараах газар зүйн онцгой байршлуудыг төлөөлж болно. Үүнд:
-
Енохын хот (Moсе 7:18–21-ийг үзнэ үү).
-
Эртний Иерусалим хот (2 Самуел 5:6–7; 1 Хаад 8:1; 2 Хаад 9:28-ыг үзнэ үү).
-
Миссурийн Жаксон гүнлэгт баригдах Шинэ Иерусалим (C ба Г 45:66–67; 57:1–3; Итгэлийн тунхаг 1:10).