Бусад эх сурвалж
Мянган жил


“Мянган жил,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 130–131

“Мянган жил,” Итгэлдээ үнэнч байх нь, 130–131

Мянган жил

Мянган жил гэдэг бол нэг мянган жил үргэлжлэх хугацаа юм. Бид “Мянган жил” гэж ярихдаа, Аврагчийн Хоёр дахь ирэлтээс хойш үргэлжлэх 1000 жилийн хугацааг хэлдэг (Илчлэл 20:4; С ба Г 29:11-ийг үзнэ үү). Мянган жилийн туршид “Христ дэлхий дээр өөрийн биеэр хаанчлах болно” (Итгэлийн тунхаг 1:10).

Мянган жил нь дэлхий дээр шударга ёс, амар амгалан ноёрхсон үе байх болно. “Тэр өдөр хүмүүний дайсагнал, амьтдын дайсагнал, тийм ээ, бүх маханбодын дайсагнал байхгүй болно” (С ба Г 101:26; мөн Исаиа11:6–9-ийг үзнэ үү) хэмээн Их Эзэн илчилсэн билээ. Сатан “хүмүүний үрсийн зүрх сэтгэлд байргүй байхын тулд хүлэгдэх болно” (С ба Г 45:55; мөн Илчлэл 20:1–3-ыг үзнэ үү).

Мянган жилийн үед дэлхийн бүх хүн шударга, сайн болох ч бас өөр олон хүн сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авахгүй байх болно. Ийм учраас Сүмийн гишүүд номлолын ажилд оролцсоор байх болно.

Мянган жилийн үед Сүмийн гишүүд түүнчлэн ариун сүмийн ажилд оролцсоор байна. Гэгээнтнүүд ариун сүмүүдийг барьж, нас барсан төрөл төрөгсдийнхөө төлөө ариун сүмийн ёслолуудыг хийлгэсээр байх болно. Тэд илчлэлтээр удирдуулагдан Адам, Ева хүртэлх өвөг дээдсийнхээ цэдгүүдийг бэлтгэсээр байна.

Төгс шударга ёс болон амар амгалан 1000 жилийн эцэс хүртэл үргэлжлэх бөгөөд тэр үед Сатан “өөрийн их цэргийг хамтад нь цуглуулахын тулд багахан хугацаанд суллагдах болно.” Сатаны их цэрэг Михаил буюу Адамаар удирдуулсан тэнгэрийн их цэрэгтэй тулалдана. Сатан болон түүний дагалдагчид бут цохигдож, үүрд доош хаягдах болно. (C ба Г 88:111–115-ыг үзнэ үү.)