Бусад эх сурвалж
Сатан


“Сатан,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 171–172

“Сатан,” Итгэлдээ үнэнч байх нь, 171–172

Сатан

Дайсан, чөтгөр хэмээгддэг Сатан нь зөв шударга байдлын болон Бурханыг дагахыг эрмэлздэг хүмүүсийн дайсан билээ. Тэрээр Бурханы сүнсэн хүү бөгөөд “Эцэгийн дэргэд эрх мэдэлд” тэнгэр элч байсан (C ба Г 76:25; түүнчлэн Исаиа 14:12; C ба Г 76:26–27-г үзнэ үү). Гэвч мөнх бус байдлын өмнөх Тэнгэр дэх зөвлөгөөнд Люсифер (Сатаныг тэр үед ингэж нэрлэдэг байв) Тэнгэрлэг Эцэг болоод авралын төлөвлөгөөний эсрэг босжээ. Бурханы эсрэг энэхүү бослогод Сатан “хүмүүний сонгох эрхийг устгахаар эрэлхийлсэн юм” (Moсe 4:3). Тэрээр: “Нэг ч бодгаль хаягдахгүйгээр бибээр хүн төрөлхтнийг гэтэлгэх болно, мөн би үүнийг гарцаагүй хийх болно, иймийн тулд өөрийн алдар хүндэтгэлийг надад өгөгтүн” (Moсе 4:1) гэж хэлжээ.

Эцэгээс урвуулахын тулд “тэнгэрийн олны гуравны нэг хэсгийг” (C ба Г 29:36) Сатан ятгасан. Энэхүү бослогын үр дүнд Сатан болон түүнийг дагалдагчид Бурханы оршихуйгаас тусгаарлагдаж, бие махбод хүлээн авах адислалаа үгүйсгэв (Илчлэл 12:9-ийг үзнэ үү). Тэд түүнчлэн алдар суугийн хаант улсыг өвлөн авах боломжоо үгүйсгэсэн.

Тэнгэрлэг Эцэг Сатаныг болон Сатаны дагалдагчдыг мөнх бус байдалд бидний туршилтын нэг хэсэг болгон биднийг уруу татахыг зөвшөөрсөн юм (2 Нифай 2:11–14; C ба Г 29:39-ийг үзнэ үү). “Тэрээр бүх хүмүүн өөрийн адил зовлонт байж болохыг эрэлхийлдэг” (2 Нифай 2:27) учраас Сатан болон түүний дагалдагчид биднийг зөв шударга байдлаас холдуулахыг хичээдэг. Тэрээр Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний хамгийн чухал асуудлуудыг хамаг хүчээ дайчлан эсэргүүцдэг. Жишээ нь, тэр Аврагчийг болон санваарыг гутааж, Цагаатгалын хүч дээр эргэлзээ төрүүлж, илчлэлтийг гуйвуулж, үнэнээс биднийг сатааруулж, хувь хүмүүсийн хариуцлагыг зөрчилдүүлэхийг эрэлхийлдэг. Тэрээр хүйсийг бусниулж, гэрлэлтээс гадуурх бэлгийн харьцааг сурталчилж, гэрлэлтийг тохуурхан басамжилснаар гэр бүлийг доройтуулж мөн үр хүүхдээ зөв шударгад өсгөн хүмүүжүүлэх байсан гэрлэсэн хосуудад хүүхэд төрүүлэхгүй байхыг дэмжих оролдлого хийдэг.

Та Сатаны уруу таталтад бууж өгөх албагүй. Муугаас илүүтэйгээр сайныг сонгох хүч танд байгаа ба та залбирлаар дамжуулан Их Эзэний туслалцааг үргэлж эрэлхийлж чадна. (“Уруу таталт,” 201–204-р хуудсыг үзнэ үү.)