“Итгэлийн тунхаг,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 120
“Итгэлийн тунхаг,” Итгэлдээ үнэнч байх нь, 120
Итгэлийн тунхаг
Итгэлийн тунхаг нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн дундах итгэл үнэмшлийн 13 үндсэн зүйлийг тоймлодог. Бошиглогч Иосеф Смит Сүмийн гишүүдийн юунд итгэдгийг мэдэхийг хүссэн сонины редактор ноён Вэнтворфын хүсэлтийн дагуу эдгээрийг хариулт болгон Жон Вэнтворфод илгээсэн захидалдаа анх удаа бичжээ. Эдгээр нь хожим Сүмийн тогтмол хэвлэлд нийтлэгдсэн. Итгэлийн тунхгийг судар хэмээн тооцдог бөгөөд Агуу Үнэт Сувдад агуулагддаг.