Бусад эх сурвалж
Шивээс хийлгэх


“Шивээс хийлгэх,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 222

“Шивээс хийлгэх,” Итгэлдээ үнэнч байх нь, 222

Шивээс хийлгэх

Хожмын үеийн бошиглогчид биедээ шивээс хийлгэхийг эрс эсэргүүцдэг. Энэхүү зөвлөгөөг ойшоодоггүй хүмүүс Бурханыг болон өөрийгөө хүндэтгэхгүй байна гэсэн үг юм. Төлөөлөгч Паул бие махбодын ач холбогдлыг болон биеэ санаатайгаар гутааж байгаагийн аюулыг “Та нар өөрсдөө Бурханы сүм бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу? Хэрэв хэн нэг нь Бурханы сүмийг устгавал Бурхан тэр хүнийг устгана. Учир нь Бурханы сүм бол ариун бөгөөд энэ нь та нар мөн” (1 Коринт 3:16–17) гэж тодорхойлсон.

Хэрэв танд шивээс байдаг бол та гаргасан алдааныхаа байнгын сануулгыг зүүж байна. Түүнийгээ арилгая хэмээн та бодож магадгүй юм.