Бусад эх сурвалж
Абрахамын гэрээ


“Абрахамын гэрээ,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 4–5

“Абрахамын гэрээ,” Итгэлдээ үнэнч байх нь, 4–5

Абрахамын гэрээ

Абрахам сайн мэдээг хүлээн авч, дээд пристэд томилогдсон (С ба Г 84:14; Aбрахам 1:2-ыг үзнэ үү). Тэрээр хожим нь өргөмжлөлийн гэрээ болох селестиел гэрлэлт хийсэн (С ба Г 131:1–4; 132:19, 29-ийг үзнэ үү). Тэрээр байгуулсан гэрээнүүдтэйгээ холбоотойгоор гэр бүлд нь хамаатай агуу амлалтыг Их Эзэнээс хүлээн авав. Эдгээр амлалтын дотор:

  • Түүний үр удам тоолшгүй олон болно (Эхлэл 17:5–6; Aбрахам 2:9; 3:14-ийг үзнэ үү).

  • Түүний үр удам, хойч үеийнхэн сайн мэдээг хүлээн авч, санваар хүртэнэ (Aбрахам 2:9-ийг үзнэ үү).

  • Түүний үр удмын тохинууллаар дамжуулан “дэлхийн бүх гэр бүл авралын адислалуудаар, бүр мөнх амьдралын адислалууд болох Сайн мэдээний адислалуудаар адислагдах болно” (Aбрахам 2:11).

Их Эзэнээс хүлээн авсан Абрахамын бүх гэрээ, амлалтыг хамтад нь Абрахамын гэрээ гэж нэрлэдэг. Энэ бол Абрахамын бүх үр удамд хамаатай мөнхийн гэрээ билээ (Эхлэл 17:7-г үзнэ үү). Абрахамын үр удам хэмээн тооцогдохын тулд хувь хүн сайн мэдээний ёслол, хуулиудыг дагах ёстой. Тийнхүү тэр хүн хэдийгээр Абрахамын шууд удам биш ч гэсэн Абрахамын гэрээний бүх адислалыг хүлээн авч чадна (Галат 3:26–29; 4:1–7; С ба Г 84:33–40-ийг үзнэ үү).

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүний хувьд та бол гэрээний хүүхэд юм (3 Нифай 20:25–26-г үзнэ үү). Та үүрдийн сайн мэдээг хүлээн авч, Абрахам, Исаак, Иаковт өгөгдсөний адил амлалтыг өвлөн авсан билээ. Та авралын ёслолуудыг хүлээн авах, үүнтэй холбогдох гэрээнүүдийг сахихын тулд итгэлийнхээ дагуу санваарын болон мөнх амьдралын адислалуудыг хүлээн авах эрхтэй. Дэлхийн үндэстнүүд таны хичээл зүтгэл, үр удмын хөдөлмөрөөр адислагдах болно.