“Бие махбодын үхэл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 49–51
“Бие махбодын үхэл,” Итгэлдээ үнэнч байх нь, 49–51
Бие махбодын үхэл
Бие махбодын үхэл гэж сүнс мөнх бус биеэс салахыг хэлнэ. Адамын уналт дэлхийд бие махбодын үхлийг авчирсан (Мосе 6:48-ыг үзнэ үү).
Үхэл бол Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний зайлшгүй нэг хэсэг юм (2 Нифай 9:6-г үзнэ үү). Тэнгэрлэг Эцэгтэйгээ адилхан болохын тулд бид үхлийг амсан, хожим нь төгс хийгээд амилуулагдсан биеийг хүлээн авах ёстой.
Бие махбод үхэх үед сүнс үргэлжлүүлэн амьдардаг. Сүнсний дэлхийд зөв шударга сүнснүүд “өөрсдийн бүх бэрхшээлүүд мөн санаа зоволт хийгээд харамслаасаа амрах диваажин гэж нэрлэгдсэн аз жаргалын байдал, амар амгалангийн байдал, энхийн байдалд хүлээн авагдах болно” (Aлма 40:12). Сүнсний шорон хэмээн нэрлэгдэх газар нь “үнэний тухай мэдлэггүйгээр, эсвээс бошиглогчдыг эсэргүүцсэний улмаас зөрчилд, нүглүүддээ нас нөгчсөн тэдэнд” зориулан бэлтгэгдсэн юм (C ба Г 138:32). Шоронд байгаа сүнснүүдэд “Бурханд итгэх итгэл, нүглээ наманчлах, нүглүүдийн ангижралын тул төлөөлөн хийх баптисм, гар тавилтаар Ариун Сүнсний бэлэг хүртээхийг, … тэдний хувьд мэдэх шаардлагатай сайн мэдээний бусад бүх зарчмыг заадаг байлаа” (C ба Г 138:33–34). Хэрэв тэд сайн мэдээний зарчмуудыг хүлээн авч, гэм нүглүүдээ наманчилж мөн өөрсдийн төлөө ариун сүмд гүйцэтгэгдэх ёслолуудыг хүлээн авбал диваажинд хүлээн авагдана.
Есүс Христийн Цагаатгал болон Амилуулалтын улмаас бие махбодын үхэл бол түр зуурынх буюу “Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно” (1 Коринт 15:22). Хүн бүр амилуулагдах ба ингэснээр хүн бүрийн сүнс өөр өөрийнхөө биетэй дахин нэгдэж, “өөрсдийн зохих мөн төгс хэлбэртээ сэргээгдэх” бөгөөд үхэлд дахин харьяалагдахгүй (Aлма 40:23; Aлма 11:44–45-ыг үзнэ үү).
Магадгүй та гэр бүлийн гишүүн эсвэл найзаа алдсанаас ирдэг зовлон шаналлыг амссан байх. Ийм үед уй гашууд автах нь зүй ёсны асуудал юм. Үнэндээ гашуудах бол хайрын нэгэн гүн илэрхийлэл билээ. Их Эзэн “Чи хайранд хамтдаа амьдрах ёстой, ийнхүү чи нас нөгчсөн тэднийг алдсаныхаа төлөө … уйлах ёстой” хэмээсэн (С ба Г 42:45). Үхлээс yй гашууг авах ганц арга зам бол амьдралаас хайрыг салгах явдал юм.
Хайртай нэгнээ нас барахад гашуудсан ч гэлээ, та амилуулалтын амлалт хийгээд гэр бүлүүд мөнхөд хамтдаа байж чадна гэсэн баталгаанаас тайвшралыг хүлээн авч чадна. Та “харууслын хийгээд түүнчлэн баяслын хүмүүний дундах үхэл хийгээд устгалаас үүдэх харууслыг, түүнчлэн амьдралд хүргэх Христийн гэрлээс үүдэх баяслыг агуу шалтгааныг” харж чадна (Aлма 28:14; 9–13 -р шүлгийг үзнэ үү).
Хайртай хүмүүс тань нас барахад тайвшрал хүлээн авахаас гадна та эцэстээ бүгд нас барах болно гэдгийг мэдэж авснаар амар амгалан байж чадна. Та сайн мэдээгээр амьдрахдаа, Их Эзэний “надад нас нөгчсөн тэд үхлийг үл амсана, учир нь энэ нь тэдэнд тааламжтай байх болно” (C ба Г 42:46) гэсэн амлалтыг санаж чадна.