Бусад эх сурвалж
Мөрийтэй тоглоом


“Мөрийтэй тоглоом,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 127–128

“Мөрийтэй тоглоом,” Итгэлдээ үнэнч байх нь, 127–128

Мөрийтэй тоглоом

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь мөрийтэй тоглоом болон засгийн газраас санхүүжүүлдэг сугалааны эсрэг байдаг.

Мөрийтэй тоглох нь юу ч төлөлгүйгээр ямар нэгэн юм авах хүслийг бадраадаг. Энэхүү хүсэл нь сүнслэг байдлын хувьд хор хөнөөлтэй юм. Энэ нь оролцогчдыг Аврагчийн хайр болон үйлчлэлийн сургаалаас хөндийрүүлж, дайсны амин хувиа хичээсэн байдал руу хөтөлдөг. Энэ нь ажил хөдөлмөр, арвич хямгач байдлын сайн талыг болон бидний хийдэг бүх зүйлдээ шyдарга хичээл зүтгэл гаргах гэсэн хүслийг дордуулдаг.

Мөрийтэй тоглоомд оролцдог хүмүүс бага зүйлийн хариуд, эсвэл юу ч өгөлгүйгээр, хариуд нь үнэ бүхий зүйл авна гэсэн тэрхүү санаа хуурмаг байдгийг удахгүй мэдэж авдаг. Тэд их хэмжээний мөнгө болон өөрсдийн нэр төр, гэр бүл, найз нөхдийнхөө хүндэтгэлийг алддаг гэдгээ олж мэддэг. Хууртагдсан мөн донтсон хүмүүс гэр бүлийнхээ үндсэн хэрэгцээг хангах зэрэг бусад зорилгоор ашиглах ёстой байсан мөнгөөрөө ихэнхдээ мөрийтэй тоглодог. Мөрийтэй тоглогчид заримдаа мөрийтэй тоглоомынхоо өрийг төлөхдөө яалт ч үгүй боолчлогдож, аргаа бардаг тул нэр төрөө алдан, хулгай хийхэд хүрдэг.

Тэргүүн Зөвлөл бидний нийгэмд байгаа мөрийтэй тоглоомын ямарваа нэг хэлбэрийг хууль ёсны болон засгийн газрын санхүүжилттэй болгохын эсрэг байр суурьтай хүмүүстэй нэгдэхийг дэмжсэн юм.