Бусад эх сурвалж
Тэмдгүүд


“Тэмдгүүд,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 195

“Тэмдгүүд,” Итгэлдээ үнэнч байх нь, 195

Тэмдгүүд

Тэмдгүүд нь Бурханы хүчийг нотлон үзүүлдэг үйл явдал буюу туршлага билээ. Тэдгээр нь ихэнхдээ гайхамшгууд байдаг. Тэдгээр нь Аврагчийн төрөлт, үхэл, Хоёр дахь ирэлт гэх мэт агуу үйл явдлуудыг зарлан тунхаглаж, тодорхойлдог. Тэдгээр нь Их Эзэний бидэнтэй байгуулсан гэрээнүүдийг сануулдаг. Тэмдгүүд тэнгэрлэг дуудлагын тухай гэрчлэхээс гадна Их Эзэн үл зөвшөөрснийг мөн илэрхийлж болно.

Зарим хүн хэрэв тэмдэг хүлээн авбал Бурханд эсвээс Түүний ажилд итгэнэ гэж шаарддаг. Гэвч Их Эзэн “Итгэл тэмдгүүдээр ирдэггүй, харин итгэдэг тэднийг тэмдгүүд дагалддаг буюу” (Сургаал ба Гэрээ 63:9) хэмээн хэлсэн. Ийм тэмдгүүд нь итгэлтэй, дуулгавартай хүмүүсийг итгэлд нь хүчирхэгжүүлэхийн тулд өгөгддөг.