Бусад эх сурвалж
Бошиглогчид


“Бошиглогчид,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 57–58

“Бошиглогчид,” Итгэлдээ үнэнч байх нь, 57–58

Бошиглогчид

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид Мосе, Исаиа, Петр, Паул, Нифай, Мормон болон бусад судрын бошиглогчтой адил Их Эзэний төлөө ярихаар дуудагдаж, сүнслэгээр нөлөөлөгдсөн амьд бошиглогчдоор удирдуулахаар адислагдсан билээ. Бид Сүмийн ерөнхийлөгчийг бидний бошиглогч, үзмэрч, илчлэгчийн хувьд мөн Сүмийг бүхэлд нь удирдах илчлэлт хүлээн авдаг дэлхий дээрх цорын ганц хүн хэмээн дэмжин баталдаг. Бид бас Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүдийг болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмжин баталдаг билээ.

Эртний бошиглогчдын адил өнөөдөр бошиглогчид Есүс Христийг гэрчилж, Түүний сайн мэдээг заадаг. Тэд Бурханы хүсэл, үнэн мөн чанарыг тодорхой болгодог. Тэд нүглийг буруушаан, үүний үр дагаврыг сануулан, ил тод, зоригтой ярьдаг. Заримдаа тэд бидний тусын тулд ирээдүйн талаар бошиглохоор сүнслэгээр нөлөөлөгдөж болно.

Та үргэлж амьд бошиглогчдод итгэж болно. Тэдний заадаг зүйлүүд Их Эзэний хүсэл зоригийг тусгадаг ба Тэрээр “Их Эзэн миний бие ярьснаа би ярилаа, мөн би өөрийгөө зөвтгөх нь үгүй; мөн тэнгэр хийгээд газар үгүй болсон ч, миний үг алга болох нь үгүй, харин миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил, бүгд биелэгдэх болно” (С ба Г 1:38) хэмээн тунхагласан.

Их Эзэний Өөрийн бошиглогчдоор, ялангуяа Сүмийн өнөөгийн ерөнхийлөгчөөр дамжуулан өгсөн үгсийг чанд дагаснаар таны аюулгүй байдал дээд зэргээр хангагдана. Амьд бошиглогчдын үгсийг үл тоомсорлодог тэд унах болно хэмээн Их Эзэн сэрэмжлүүлсэн (C ба Г 1:14–16-г үзнэ үү). Тэрээр Сүмийн ерөнхийлөгчийн үгсийг дагадаг хүмүүст агуу адислалуудыг мөн амладаг.

“Та нар миний өмнө бүхий л цэвэр ариун байдалд алхан, та нарт түүний өгөх түүний бүх үгсэд хийгээд зарлигуудад анхаарал тавигтун;

Учир нь түүний үгийг та нар миний амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээр хийгээд итгэлд хүлээн авах ёстой.

Учир нь эдгээр зүйлүүдийг хийснээр тамын үүд та нарыг дийлэх нь үгүй; тийм ээ, мөн Их Эзэн Бурхан харанхуйн хүчийг та нарын өмнөөс сарниулж, мөн та нарын сайн сайхан хийгээд түүний нэрийн алдар суугийн төлөө тэнгэрийг сэгсрэхэд хүргэх болно” (С ба Г 21:4–6).