Бусад эх сурвалж
Талархал


“Талархал,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 190–191

“Талархал,” Итгэлдээ үнэнч байх нь, 190–191

Талархал

Их Эзэн “Мөн бүх зүйлийг талархалтайгаар хүлээн авдаг тэрээр алдар суут болгогдох болно” (C ба Г 78:19) хэмээн амласан. Талархал бол урам өгсөн, төлөвшсөн хандлага юм. Магадгүй та зүрх сэтгэлдээ талархах үедээ илүү аз жаргалтай байдаг гэдгийг өөрийн туршлагаас хэлж чадна. Та талархалтай байх үедээ догшин, атаархуу, муу санаатай байж чадахгүй.

Гайхалтай адислалууддаа талархдаг бай. Өөрт байгаа агуу их боломжуудад таларх. Эцэг эхдээ таларх. Тэдэнд талархаж явдгаа мэдүүл. Найз нөхөд, багш нартаа таларх. Танд ямар нэгэн байдлаар тусалдаг, түшиж дэмждэг хүн болгонд талархлаа илэрхийл.

Тэнгэрлэг Эцэгийн таныг гэсэн сайн сайхны төлөө Түүнд таларх. Та Түүний мутар бүх зүйлд оролцож байдгийг хүлээн зөвшөөрч, Түүний танд өгдөг бүх зүйлд талархан, зарлигуудыг нь сахиж, бусдад үйлчилснээр Бурханд талархлаа илэрхийлж чадна. Түүний Хайртай Хүү, Есүс Христийн төлөө Түүнд таларх. Аврагчийн агуу үлгэр жишээ, сургаалуудад мөн Түүний өргөж туслах гэсэн бүгдэд хүрдэг мутар болон Түүний хэмжээлшгүй Цагаатгалын төлөө талархлаа илэрхийл.

Их Эзэнд Түүний сэргээгдсэн Сүмийн төлөө таларх. Танд санал болгодог бүх зүйлийн төлөө Түүнд таларх. Найз нөхөд, гэр бүлийнхээ төлөө Түүнд таларх. Талархлын сүнс таны өдөр, шөнө бүрийг удирдан адислаг. Талархалтай байхын төлөө хөдөлмөрлө. Та энэ нь гайхалтай үр дүнг өгч чадна гэдгийг мэдэх болно.