“Там,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 191–192
“Там,” Итгэлдээ үнэнч байх нь, 191–192
Там
Хожмын үеийн илчлэлтүүд тамын тухай наад зах нь хоёр янзаар өгүүлсэн байдаг. Нэгдүгээрт, энэ нь “үнэний тухай мэдлэггүйгээр, эсвээс бошиглогчдыг эсэргүүцсэний улмаас зөрчилд, нүглүүддээ нас нөгчсөн тэдэнд” зориулсан газар болох мөнх бус байдлын дараах сүнсний шоронгийн өөр нэгэн нэр юм” (C ба Г 138:32). Тэнд сүнснүүдэд сайн мэдээг заадаг ба тэд наманчилж, ариун сүмүүдэд өөрсдийнх нь төлөө гүйцэтгэсэн авралын ёслолуудыг хүлээн зөвшөөрөх боломжтой түр зуурын газар юм (C ба Г 138:30–35-ыг үзнэ үү). Тэнд сайн мэдээг хүлээн авсан тэдгээр нь Амилуулалт хүртэл диваажинд амьдарч болно. Тэд амилуулагдаж, шүүгдсэний дараа зохистой байдлынхаа дагуу алдар суугийн зэргийг хүлээн авна. Наманчлахыг сонгоогүй тэд мөхлийн хөвгүүд биш боловч сүнсний шоронд Мянган жилийн эцэс хүртэл байх бөгөөд там болон шийтгэлээс суллагдах үед телестиел алдар сууд амилуулагдана (C ба Г 76:81–85-ыг үзнэ үү).
Хоёрдугаарт, там гэдэг үгийг чөтгөр, түүний элчүүд, мөхлийн хөвгүүдийн амьдардаг газар болох гадаад харанхуйг дурдахдаа хэрэглэдэг (C ба Г 29:36–38; 76:28–33). Мөхлийн хөвгүүдэд “энэ дэлхийд ч, ирэх дэлхийд ч өршөөл үгүй—Ариун Сүнсийг хүлээн авсныхаа дараа үүнийг үгүйсгэсний учир мөн Эцэгийн Төрсөн Ганц Хүүг үгүйсгэсний учир, түүнийг оюун санаандаа цовдолж мөн түүнийг нийтийн өмнө ичгүүрт тавьсны учир бөлгөө” (C ба Г 76:34–35; 31–33, 36–37-р шүлгүүдийг үзнэ үү). Ийм хувь хүмүүс ямар ч алдар суугийн хаант улсыг өвлөн авахгүй; тэдний хувьд тамын нөхцөл л үлдсэн (C ба Г 76:38; 88:24, 32-ыг үзнэ үү).