Бусад эх сурвалж
Бурхан Тэргүүтэн


“Бурхан Тэргүүтэн,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 58–59

“Бурхан Тэргүүтэн,” Итгэлдээ үнэнч байх нь, 58–59

Бурхан Тэргүүтэн

Итгэлийн тунхгийн нэгдүгээрт “Бурхан, Мөнхийн Эцэг, мөн Түүний Хүү Есүс Христ, мөн Ариун Сүнсэнд бид итгэдэг” хэмээн мэдэгддэг. Эдгээр гурван бие Бурхан Тэргүүтэнийг бүрдүүлдэг. Тэд энэ дэлхийг болон бидний Тэнгэр дэх Эцэгийн бусад бүх бүтээлийг тэргүүлдэг.

Бурхан Тэргүүтэний жинхэнэ сургаал нь Аврагчийн мөнх бус байдлын тохинуулал болон Түүний төлөөлөгчдийн үхлийн дараах урвалтаар алдагдсан юм. Энэхүү сургаал нь 14 настай Иосеф Смитийг Анхны үзэгдэл хүлээн авах үед сэргээгдэж эхэлжээ (Иосеф Смит—Түүх 1:17-г үзнэ үү). Анхны үзэгдлийн бошиглогчийн түүх болон түүний заасан бусад сургаалаас бид Бурхан Тэргүүтэний гишүүд гурван тусдаа биес гэдгийг мэддэг. Эцэг, Хүү хоёр мах хийгээд ясан биетэй болой мөн Ариун Сүнс нь сүнсэн хүн юм (С ба Г 130:22-ыг үзнэ үү).

Бурхан Тэргүүтэний гишүүд тусдаа биетэй, тусдаа үүрэг хариуцлагатай хэдий ч сургаал болон зорилгын хувьд нэг юм. Тэд Тэнгэрлэг Эцэгийн бурханлаг авралын төлөвлөгөөг тохиолгон авчрахад төгс нэгдсэн байдаг.