Бусад эх сурвалж
Үр хөндөлт


“Үр хөндөлт,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 208–209

“Үр хөндөлт,” Итгэлдээ үнэнч байх нь, 208–209

Үр хөндөлт

Өнөөдрийн нийгэмд үр хөндөлт нь худал хуурмаг тайлбаруудаар хамгаалуулсан нийтлэг үйл хэрэг болжээ. Та үүнтэй холбоотой асуултуудтай тулгарвал Их Эзэний илчилсэн хүсэл зоригийг дагаснаар аюулгүй байж чадна. Хожмын үеийн бошиглогчид үр хөндөлтийг буруушаадаг бөгөөд Их Эзэний “Чи … хүн алах ёсгүй, тэрчлэн энэ мэт ямар ч зүйлийг үйлдэх ёсгүй” хэмээн тунхагласныг дурддаг (С ба Г 59:6). Энэ асуудлын талаарх тэдний дараах зөвлөгөө тодорхой. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд үр хөндүүлж, гүйцэтгэж, дэмжиж, үүний төлөө мөнгө төлж эсвэл зохион байгуулж болохгүй. Үр хөндөлтийг та ямар нэгэн байдлаар дэмжвэл, Сүмийн сахилгын арга хэмжээ авахуулж болзошгүй.

Сүмийн удирдагчид зарим хүндэтгэх шалтгаанаар, тухайлбал жирэмслэлт нь цус холилдсон эсвэл хүчиндүүлсэн, эхийн амь нас эсвэл эрүүл мэндэд онцгой аюул учруулахуйц байгааг эсвэл ноцтой гаж согогтойн учир үр хөрвөл нь төрсний дараа амьдрах боломжгүй гэдгийг чадвартай эмч нар тогтоосон зэрэг тохиолдолд үр хөндөлтийг зөвтгөх боломжтой гэж хэлсэн. Гэхдээ эдгээр шалтгаанаар ч үр хөндөлтийг шууд зөвтгөж болохгүй. Эдгээр нөхцөл байдалд орсон хүмүүс зөвхөн орон нутгийнхаа Сүмийн удирдагчидтай зөвлөлдөж, чин сэтгэлээсээ залбиран, баталгаа хүлээн авсныхаа дараа үр хөндүүлэх эсэхийг бодож үзэх хэрэгтэй.

Гэрлээгүй үедээ хүүхэдтэй болсон тохиолдолд хүүхдийн эцэг эх гэрлэн, мөнхийн гэр бүлийн харилцаа тогтоохын төлөө хамтдаа ажиллах нь хамгийн сайн сонголт мөн. Хэрэв гэрлэлт амжилттай болоогүй бол тэд LDS Family Services (ХҮГ Гэр бүлийн үйлчлэл)-ээр дамжуулан хүүхдээ хүнд үрчлүүлэх нь зүйтэй (“Үр хөндөлт,” 208–209-р хуудсыг үзнэ үү).