“12-р сарын 26. Яагаад гэр бүл чухал вэ? ‘Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,’” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)
“12-р сарын 26. Яагаад гэр бүл чухал вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021
12-р сарын 26
Яагаад гэр бүл чухал вэ?
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”
Хамтдаа зөвлөлд
Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь дараах зүйлсийн талаар ярилцлага өрнүүлж, ярилцсан зүйлсээ үйлдэх арга замыг төлөвлө (юуны талаар ярилцахаа ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр шийдэж болно).
-
Манай чуулга болон анги. Хэн манай тойрогт шинээр ирсэн бэ, бид тэднийг хэрхэн дотно хүлээн авч болох вэ? Бид чуулгын эсвэл ангийн цуглааныхаа цагийг үр бүтээлтэй зарцуулахын тулд юу хийж байна вэ?
-
Бидний үүрэг, хариуцлага. Залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувьд бид ямар ямар үүрэг, хариуцлагатай вэ? Бид эдгээрийг хэрхэн илүү сайн гүйцэтгэж чадах вэ?
-
Бидний амьдрал. Бид Есүс Христтэй илүү адил болж, Түүний хүчийг амьдралдаа хүлээж авахын тулд юу хийж байна вэ? Бид гэр бүлээ Христэд ирэхэд нь туслахын тулд юу хийж байна вэ?
Боломжтой бол хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Гэр бүл болгон өөр өөр бөгөөд ямар ч гэр бүл төгс биш. Гэвч биднийг гэр бүлээрээ мөнхөд аз жаргалтай амьдрах адислалыг хүлээн аваасай хэмээн хүсдэг төгс Тэнгэрлэг Эцэг, Эх бидэнд бий. Бидэнд үүнд хүрэхэд туслахын тулд Бурхан “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (ChurchofJesusChrist.org) дахь мөнхийн үнэнүүдийг тунхаглахад бошиглогч, төлөөлөгчдийг сүнслэгээр өдөөсөн.
Та гэр бүлийн ач холбогдлын талаар заахаар бэлтгэж байхдаа, гэр бүл тань яагаад танд чухал болохыг эргэцүүлэн бод. Танай гэр бүлд аз жаргалыг олоход Есүс Христ ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Та заахад бэлдэхдээ “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (ChurchofJesusChrist.org), Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын “Гэр бүл” ([2011], 14–15) хэсэг, ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан” (2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35–39) захиасыг судалж болно. Эдгээр эх сурвалжийн ямар ямар зарчим таны заадаг хүмүүст хамгийн чухал гэж та бодож байна вэ?
Хамтдаа суралц
Та гэр бүлийн ач холбогдлын талаар ярилцлага өрнүүлэхийн тулд “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг уншихдаа гэр бүлийн амьдралаас ирэх аз жаргалын тухай юу сурч мэдсэнийг нь чуулгынхан эсвэл ангийнхнаас эхлээд асууж болно. Тэд гэр бүлээ хүчирхэгжүүлэхэд туслах юуг мэдэж авсан бэ? Үүний дараа Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд гэр бүл яагаад чухал болохыг чуулгын эсвэл ангийн гишүүдэд илүү гүн гүнзгий ойлгоход нь туслахын тулд дараах үйл ажиллагаануудаас нэг юм уу түүнээс олныг сонго.
-
“Нэмэлт эх сурвалж” дахь судрууд нь гэр бүлийн тунхаг дээрх сүнслэгээр өдөөгдсөн үнэнүүдийг дэмждэг. Та чуулгын эсвэл ангийн гишүүн бүрд эдгээр судраас нэг нэгийг уншаад, гэр бүлийн тунхгаас уг судартай холбоотой хэсгийг олох даалгавар өг. Чуулгын эсвэл ангийн гишүүн бүр олж мэдсэнээ хуваалцаж болно.
-
Есүс Христийн сургаалын дагуу амьдрах нь гэр бүлийг үнэн бөгөөд үүрдийн аз жаргал руу хөтөлдөг. Чуулгын эсвэл ангийн гишүүдэд үүнийг ойлгоход нь туслахын тулд та хүн бүрийг Христийнхтэй адил нэг зан чанарыг сонгоод (Миний сайн мэдээг номло удирдамжийн 6-р бүлгийн Христийнхтэй адил зан чанаруудыг би хэрхэн хөгжүүлэх вэ?-г үзнэ үү), тэрхүү зан чанарын талаар заадаг судар эсвэл бошиглолын тунхгийг олоход урьж болно. Чуулгын эсвэл ангийн гишүүд олж мэдсэн зүйлээ хуваалцахдаа дараах асуултуудын нэгд юм уу түүнээс олонд хариулж болно. Энэхүү Христийнхтэй адил зан чанарыг илүү бүрэн дүүрэн хөгжүүлэх нь гэр бүлийн маань амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Би энэхүү зан чанарыг гэр бүлийнхээ дотор хэрхэн хэрэгжүүлэх талаар Аврагчийн жишээнээс юу сурч мэдэх вэ?
-
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Дайсан илүү ширүүнээр итгэл рүү мөн бидэн рүү, бидний гэр бүл рүү дайрч довтолж байна” хэмээн заасан (“Нээлтийн үг,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 3). Чуулгын эсвэл ангийн гишүүдэд эдгээр дайралтаас өөрсдийгөө хамгаалахад туслахын тулд самбарт гэр бүлийн харилцааг сулруулахын тулд Сатаны дэмждэг хэд хэдэн чиг хандлага, биеэ авч явах байдлыг жагсаан бичихэд тэднийг урьж болно. Яагаад эдгээр нь гэр бүлд хор хөнөөлтэй вэ? Дараа нь чуулгын эсвэл ангийн гишүүд Сатаны дайралтаас хамгаалах хандлага, биеэ авч явах байдлыг гэр бүлийн тунхгийн 7-р догол мөрөөс хайж болно. Бид эдгээр хандлага, биеэ авч явах байдлыг хөгжүүлэхийн тулд Аврагчаас хэрхэн тусламж эрэлхийлж болох вэ? Энэ ярилцлагын хүрээнд та “Proclamation” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлж болно. Гэр бүлээ Сатаны нөлөөллөөс хэрхэн хамгаалж болох талаар бид юу мэдэж авсан бэ?
Итгэлээр үйлд
Чуулгын эсвэл ангийн гишүүдийг өнөөдөр олж авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Өнөөдрийн хичээл тэдний тавьсан хувийн зорилготой ямар холбоотой вэ? Хүсвэл чуулгын эсвэл ангийн гишүүд санал бодлоо хуваалцаж болно.
Нэмэлт эх сурвалж
-
Ром 8:16–17; Еврей 12:9 (Бид Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд)
-
Эхлэл 2:18, 24; Сургаал ба Гэрээ 131:1–4 (Бурхан гэрлэлтийг томилсон)
-
Moзая 4:14–15; Сургаал ба Гэрээ 68:25–29; 93:40–50 (Эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн мэдээг заах үүрэгтэй)
-
Л.Том Пэрри, “Яагаад гэрлэлт ба гэр бүл дэлхийн хаана ч чухал байдаг вэ?,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23–26
-
“Families Can Be Together Forever,” “The Home Is a Divine Institution,” видео бичлэгүүд, ChurchofJesusChrist.org