Сургаал ба Гэрээнүүд 2021
12-р сарын 12. Би асуултуудынхаа хариултыг хэрхэн олж авах вэ? Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2


“12-р сарын 12. Би асуултуудынхаа хариултыг хэрхэн олж авах вэ? Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)

“12-р сарын 12. Би асуултуудынхаа хариултыг хэрхэн олж авах вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021

Самбар дээр бичиж буй залуу эрэгтэй

12-р сарын 12

Би асуултуудынхаа хариултыг хэрхэн олж авах вэ?

Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь дараах зүйлсийн талаар ярилцлага өрнүүлж, ярилцсан зүйлсээ үйлдэх арга замыг төлөвлө (юуны талаар ярилцахаа ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр шийдэж болно).

  • Манай чуулга болон анги. Бид сүүлийн үед ямар ямар үйл ажиллагаа явуулсан бэ? Эдгээр нь амжилттай болсон уу? Юу нь сайн болсон бэ, юуг нь сайжруулж болох вэ?

  • Бидний үүрэг, хариуцлага. Хэнд бидний үйлчлэл хэрэгтэй вэ? Бид тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

  • Бидний амьдрал. Бид хувьдаа ямар ямар зорилго дээр ажиллаж байгаа вэ? Бид ямар ямар туршлагаасаа хуваалцаж болох вэ? Бид ямар адислалуудыг хүлээн авсан бэ?

Боломжтой бол хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

сургаалыг заа шигтгээ зураг

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Асуулт гарч ирэх нь байдаг л зүйл. Бид ирээдүйн мөн эргэн тойрныхоо зүйлсийн талаар мэдэхийг хүсдэг. Мөн Бурханы талаар болон бидэнд зориулсан Түүний төлөвлөгөөний талаар мэдэхийг хүсдэг. Та Албан тунхаг 1, 2-ыг энэ долоо хоногт уншихдаа бошиглогч, төлөөлөгчид асуултынхаа хариултыг олохын тулд юу хийснийг олж хар (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дээрх энэ долоо хоногийн тойм тустай байж болох юм). Асуултынхаа хариултыг эрэлхийлэх нь сайн мэдээнээс суралцахад тань ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Та чуулгын эсвэл ангийн гишүүдээ сайн мэдээний талаарх асуултуудынхаа хариултыг итгэлтэйгээр эрэлхийлэхэд урамшуулан дэмжихийн тулд юу хийж чадах вэ? Заахад бэлдэхдээ Сургаал ба Гэрээ 6:14–15; 9:7–9 болон Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын Сүнслэг мэдлэг олж авах нь хэсгийг уншиж болно.

Таблет харж буй залуу эмэгтэйчүүд

Асуултынхаа хариултыг итгэлтэйгээр эрэлхийлэх явцад бидний гэрчлэл хүчирхэгждэг.

Хамтдаа суралц

Чуулгын эсвэл ангийн тань гишүүд Албан тунхаг 1, 2-ыг энэ долоо хоногт судалж байхдаа сайн мэдээтэй холбоотой асуултынхаа хариултыг хүлээн авах тухай зарчмуудыг олж мэдсэн байж болох юм. Тэдэнд тунхгуудыг эргэн харж, илчлэлт хүлээн авах талаар сурч мэдсэн зүйлсээ хуваалцах хэдэн минутын хугацаа гаргаж өг. Доорх үйл ажиллагаанууд сайн мэдээний талаарх асуултынхаа хариултыг хэрхэн эрэлхийлэх талаар илүү сайн ойлголттой болоход заадаг хүмүүст тань тусалж болох юм.

  • Maтай 7:7; Сургаал ба Гэрээ 6:14–15; 9:7–9 зэрэг судрууд нь асуулт тавих, хариултаа хүлээн авах тухай зарчмуудыг заадаг. Танай чуулга эсвэл ангийнхан эдгээр хэсгийг хамтдаа уншаад, олсон зарчмаа самбар дээр жагсаан бичиж болно. Тэнгэрлэг Эцэг яагаад үргэлж бидний асуултад тэр даруй, бүрэн дүүрэн хариулдаггүй вэ? Хариултаа хүлээж байхдаа итгэлээ хэрхэн үргэлжлүүлэн харуулж болох вэ? (Сургаал ба Гэрээ 19:23; 78:18-ыг үзнэ үү). Сайн мэдээний талаарх асуултынхаа хариултыг авч байсан туршлагаа хуваалцах талаар бодож үзнэ үү. Чуулгын эсвэл ангийн гишүүдээс үүнтэй адил туршлагаасаа хуваалцахыг хүс.

  • Чуулгын эсвэл ангийн гишүүд тань судрууд дээрх асуултыг тавьж, илчлэлт хүлээн авч байсан хүмүүсийг мэдэх үү? (Шаардлагатай бол тэдэнд “Нэмэлт эх сурвалж” дахь судруудыг санал болгож болно.) Чуулгын эсвэл ангийн гишүүд судрууд дээрх эдгээр хүний талаар уншиж, тавьсан асуултууд нь тэдний хариултаа хэрхэн эрэлхийлснийг мөн хүлээн авсан хариултуудыг нь тодорхойлж болно. Бид эдгээр жишээнээс юу мэдэж авч болох вэ? Бид асуултынхаа хариултыг эрэлхийлэхдээ, олж мэдсэн зүйлээ хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Та үйл ажиллагааныхаа нэгэн хэсэг болгон “How Can I Live the Gospel Standards Better?”-ийг “Face to Face with Elder and Sister Bednar” ([worldwide youth broadcast], May 12, 2015, FacetoFace.ChurchofJesusChrist.org)-аас үзүүлж болно.

  • Ахлагч В.Марк Бассэттын “Бидний сүнслэг хөгжил, мэдлэгийн төлөө” (2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 42–44) захиас сүнслэг асуултынхаа хариултыг хэрхэн эрэлхийлэх тухай зөвлөсөн байдаг. Чуулга, ангийнхан тань энэхүү захиасын “Бид Бурханы нууцуудыг буюу зөвхөн илчлэлтээр дамжуулан ойлгодог” хэмээн эхэлдэг догол мөрнөөс хойш дөрвөн догол мөрийг хамтдаа уншиж болно. Дараа нь чуулгын эсвэл ангийн гишүүдийг 1 Нифай 2:16, 19–20; 10:17–19; 11:1-ийг уншаад, Нифай асуултынхаа хариултыг эрэлхийлэн юу хийснийг тодорхойлоход урь. Сайн мэдээний талаар асуулт байгаа үед Нифайн үлгэр жишээг дагахын тулд юу хийж болохоо бодоход чуулгын эсвэл ангийн гишүүдийг урь.

  • Maрк 9:14–27 дээрх түүх чуулгын эсвэл ангийн гишүүдэд асуулт байгаа үед эсвэл эргэлзээтэй тулгарах үед нь тусална. Чуулгын эсвэл ангийн нэг гишүүнээс энэхүү түүхийг хуваалцахад бэлдэж ирэхийг урьдчилан хүс. Дараа нь чуулгыг эсвэл ангийг гурван бүлэгт хуваагаад, ахлагч Жэффри Р.Холландын ажигласан, “Эзэн минь, би итгэж байна” (2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108–111) захиасдаа дурдсан гурван зүйлийг судлахыг бүлэг бүрд тус тус оноож өг. Бидэнд эсвэл бидний таньдаг хэн нэгэнд сайн мэдээний талаар асуулт, эргэлзээ гарч ирвэл ахлагч Холландын ажигласан зүйлсийг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Итгэлээр үйлд

Чуулгын эсвэл ангийн гишүүдийг өнөөдөр олж авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Өнөөдрийн хичээл тэдний тавьсан хувийн зорилготой ямар холбоотой вэ? Хүсвэл чуулгын эсвэл ангийн гишүүд санал бодлоо хуваалцаж болно.

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн зааж байсан хүмүүсийг асуултынхаа хариултыг судруудыг ашиглан олоход урамшуулдаг байсан. Таны заадаг хүмүүс асуултынхаа хариултыг хэрхэн олж болохыг сурч мэдсэнээр хэрхэн адислагдах вэ?