Сургаал ба Гэрээнүүд 2021
12-р сарын 6–12. Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2: “Бид итгэдэг”


“12-р сарын 6–12. Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2: ‘Бид итгэдэг,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“12-р сарын 6–12. Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Олон арьсны өнгөтэй гарнуудыг харуулсан бүтээлэг

Бүх зөв зохистой эрэгтэй гишүүдэд, Эмма Аллэбэс

12-р сарын 6–12

Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 12

“Бид итгэдэг”

Та Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2-ыг судлахдаа эдгээрийн Сүмд үзүүлсэн нөлөөний талаар бод. Эдгээрийн заадаг үнэний юу нь та нарын сэтгэлийг хөдөлгөсөн бэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Иосеф Смитийн Анхны үзэгдлээс хойших 200 жилд Бурхан Өөрийн Сүмийн удирдагчдад үргэлжлүүлэн “илчлэлт дээр илчлэлт, мэдлэг дээр мэдлэг” (Сургаал ба Гэрээ 42:61) өгсөөр байсан. Зарим тохиолдолд тэрхүү илчлэлт нь Сүмийн удирдагчдыг “Их Эзэний хүссэний дагуу, хүмүүний үрсийн нөхцөл байдлуудын дагуу түүний нигүүлсэлд нийцүүлэн” (Сургаал ба Гэрээ 46:15) Сүмийн бодлого, уламжлалд өөрчлөлт оруулахад удирдан чиглүүлдэг. Албан тунхаг 1, 2 нь ийм төрлийн илчлэлтийг төлөөлдөг ба нэг нь олон эхнэр авах ёсны дадал зуршлыг болиулахад чиглэсэн бол нөгөө нь ариун сүмийн адислал зэрэг санваарын адислалыг бүх төрлийн арьстай хүмүүст боломжтой болгосон. Иймэрхүү өөрчлөлтүүд нь үнэн бөгөөд амьд бошиглогчтой, “үнэн бөгөөд амьд сүмтэй” (Сургаал ба Гэрээ 1:30) байх утга учрын нэг хэсэг юм.

Гэвч өөрчлөгддөггүй зүйлс гэж байдаг. Эдгээр нь суурь, мөнхийн үнэнүүд юм. Заримдаа илчлэлтийн зорилго нь эдгээр үнэнийг илүү тодорхой ойлгоход бидэнд туслах нэмэлт гэрлийг тусгах явдал байдаг. Итгэлийн тунхаг буюу хожмын үеийн гэгээнтнүүдийн итгэдэг зүйлсийн талаарх Иосеф Смитийн 13 товч мэдэгдэл энэхүү тодорхой зорилгыг гүйцэлдүүлдэг. Хоёр төрлийн илчлэлт хоёулаа Сүмийг удирдаж, адисалдаг ба уг Сүм мөнхийн үнэн дээр баттай суурилсан боловч Их Эзэн бидний өнөө үеийн сорилт бэрхшээлтэй тэмцэхэд туслах ойлголтыг нэмэгдүүлэх үед өсөж хөгжиж, өөрчлөгдөх чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл, “Бурханы илчилсэн бүгдэд, эдүгээ түүний илчилж буй бүгдэд бид итгэдэг, мөн Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг Тэрээр цаашид илчлэх болно гэдэгт бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:9).

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Итгэлийн тунхаг

Итгэлийн тунхаг сэргээгдсэн сайн мэдээний үндсэн суурь үнэнийг агуулдаг.

Итгэлийн тунхгийг судалж болох нэг арга зам бол тус бүрээс олсон үнэнүүдээ жагсаан бичиж, тэдгээртэй холбоотой судруудыг олох явдал юм. Эдгээр судар Итгэлийн тунхаг дээрх үнэнүүдийн талаарх ойлголтыг тань хэрхэн гүнзгийрүүлж байна вэ?

Мөн Судруудын удирдамж, “Итгэлийн тунхаг,” scriptures.ChurchofJesusChrist.org; Л.Том Пэрри, “Итгэлийн тунхаг дахь сургаал ба зарчмууд,” Ensign, Nov. 2013, 46–48 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 54–56; 38-р бүлэг: Вентвөртийн захидал,” Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 493–506-г үзнэ үү.

Итгэлийн тунхаг 1:9; Албан тунхаг 12

Есүс Христийн Сүм илчлэлтээр удирдагддаг.

“Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг Тэрээр цаашид илчлэх болно гэдэгт бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:9). Эдгээр нь Сүмийн бодлого, уламжлалд өөрчлөлт оруулах байсан ч бид итгэдэг. Энэхүү зарчмыг бодох явцдаа Албан тунхаг 1, 2-ыг дахин харж, үргэлжлүүлэн ирэх илчлэлтэд итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлж буй үг, хэллэгийг ол. Их Эзэний бошиглогчид үргэлжлэн ирэх илчлэлтийн ямар жишээ таны бодол санаанд орж ирж байна вэ? Эдгээр илчлэлт таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Эдгээр нь Тэнгэрлэг Эцэгийн хаант улсын ажлыг хэрхэн урагшлуулсан бэ?

Түүнчлэн Aмос 3:7; 2 Нифай 28:30-ийг үзнэ үү.

Албан тунхаг 1

Бурханы ажил урагшлах ёстой.

“Тунхаг бичгийн талаарх ерөнхийлөгч Вилфорд Вүдраффын гурван удаагийн хэлсэн үгээс авсан хэсэг”-т (Албан тунхаг 1-ийн төгсгөлд) олон эхнэр авах ёсны дадал зуршлыг Их Эзэн болиулсан талаар ямар ямар шалтгааныг бошиглогч хэлсэн бэ? Энэ нь танд Бурханы ажлын талаар юу зааж байна вэ?

Official Declaration 1-ийн түүхийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “The Messenger and the Manifesto” (Revelations in Context, 323–331) ба “Plural Marriage and Families in Early Utah” (Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org)-г үзнэ үү.

Вилфорд Вүдраффын хөрөг зураг

Вилфорд Вүдрафф, Х.Е.Петерсон

Албан тунхаг 2

Бид төгс ойлголтгүй байсан ч Их Эзэнд итгэж чадна.

Судрууд бидэнд Их Эзэнд итгэ хэмээн заадаг (Сургаалт үгс 3:5-ыг үзнэ үү). Сүм африк гаралтай гишүүдийг санваарт томилохгүй, ариун сүмийн ёслолуудыг үйлдүүлэхгүй байсан тэр үед тэднээс олон нь итгэж байсан. Хэдийгээр тэд яагаад ийм бодлого байгааг ойлгохгүй, бас тэр үед зааж байсан, одоо Сүмийн үгүйсгэдэг тайлбараас болж олон удаа эмзэглэж байсан ч африк гаралтай сүсэг бишрэлтэй олон гишүүн Их Эзэнд итгэн найдаж, амьдралынхаа турш итгэлтэй хэвээр байсан. Та Албан тунхаг 2-ыг уншаад, хэдий төгс ойлголтгүй байсан ч гэсэн хэрхэн Их Эзэнд итгэж сурсан талаараа тунгаан бод.

Хар арьстай Сүмийн гишүүдийн итгэлийн талаар суралцах нь танд сүнслэгээр нөлөөлж болно. history.ChurchofJesusChrist.org вэбсайт дахь тэдний талаарх мэдээллүүд:

  • Jane Elizabeth Manning James” (Church History Topics)

  • In My Father’s House Are Many Mansions” (story of Green Flake)

  • You Have Come at Last” (story of Anthony Obinna)

  • “Break the Soil of Bitterness” (story of Julia Mavimbela)

  • I Will Take It in Faith” (story of George Rickford)

Түүнчлэн “Witnessing the Faithfulness,” Revelations in Context, 332–341; Gospel Topics, Race and the Priesthood,” topics.ChurchofJesusChrist.org; Ahmad Corbitt, “A Personal Essay on Race and the Priesthood,” parts 1–4, history.ChurchofJesusChrist.org; BeOne.ChurchofJesusChrist.org.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Итгэлийн тунхаг.Гэр бүлээрээ Итгэлийн тунхагт зориулсан “богино хичээл” хэрхэн бэлдэж болох талаар бод. Жишээ нь, долоо хоногийн турш гэр бүлийн гишүүн бүр нэг тунхаг сонгоод, түүнтэйгээ холбоотой судар, зураг, дуулал юм уу хүүхдийн дуу сонгож болно эсвэл хувийн туршлагаа хуваалцаж болно.

Эсвэл гэр бүлийн гишүүд ээлжлэн бие биеэсээ Сүмийн болон бидний итгэдэг зүйлсийн талаар асуулт тавиад, итгэлийн тунхгаар хариулж болно.

Албан тунхаг 12.Албан тунхаг 12 нь бидэнд Сүм дэх өнөө үеийн илчлэлтийн үүргийг ойлгоход тусалдаг. Гэр бүлээрээ эдгээрийг уншихдаа бошиглогч “Бүхнийг Чадагч Бурханы нөлөөллөөр” (Албан тунхаг 1) биднийг хэрхэн удирддаг талаар ярилцахыг бод. Энэ хоёр тунхаг Сүмээ Өөрөө удирдан залдаг амьд Бурханд итгэх бидний итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ? Бид өнөөгийн Сүмийн ажилд Түүний мутрыг хэрхэн хардаг вэ? Дээр байгаа “Хувиараа судар судлахад зориулсан санаанууд” дахь зарим эх сурвалжийг та нар хамтдаа судлахаар шийдэж болно.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж үзнэ үү.

Санал болгох дуу: “Зарлиг бүгдийг дагацгаая,” Хүүхдийн дууны ном, 68–69.

Заах чадвараа сайжруулах

Үйлдэх урилгын дагуу үйлдсэн эсэхийг эргэн шалга. “Та үйлдэх урилгын гүйцэтгэлд хяналт тавьснаар [гэр бүлийн гишүүддээ] санаа тавьдаг гэдгээ мөн сайн мэдээ тэдний амьдралыг хэрхэн адисалж байгааг харуулж байгаа юм. Түүнчлэн та тэдэнд туршлагаасаа хуваалцах боломж олгодог” (Аврагчийн арга барилаар заах нь, 35).