Сургаал ба Гэрээнүүд 2021
12-р сарын 20–26. Христийн мэндэлсний баяр: Бурханы Тэнгэрлэг Хүүгийн зүйрлэшгүй бэлэг


“12-р сарын 20–26. Христийн мэндэлсний баяр: Бурханы Тэнгэрлэг Хүүгийн зүйрлэшгүй бэлэг,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“12-р сарын 20–26. Христийн мэндэлсний баяр,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Мариа, нялх Есүс хоёрын уран зураг

Зэс болон зос хүрэн баримал, Ж.Көрк Ричардс

12-р сарын 20–26

Христийн мэндэлсний баяр

Бурханы Тэнгэрлэг Хүүгийн зүйрлэшгүй бэлэг

Христийн мэндэлсний энэ баяраар бодол санаагаа Аврагчид төвлөрүүлэх нэг арга зам бол “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-ийг судлах явдал юм. Энэ бошиглолын гэрчлэлийг хувиараа болон гэр бүлээрээ сайн мэдээнээс судлах үйл явцын нэг хэсэг болгох арга замуудыг энэхүү тоймд санал болгодог.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Бошиглогч Иосеф Смит 1838 онд “Манай шашны тулгуур зарчмууд бол Есүс Христийн талаарх, тухайлбал Тэрбээр егүүтгэгдэж, оршуулагдаад, гурав дахь өдрөө дахин босч ирэн, тэнгэрт дээшлэн одсон тухай төлөөлөгч, бошиглогчдын гэрчлэл юм. Иймд манай шашинд хамаатай бусад бүх зүйл нь зөвхөн уг гэрчлэлийн хавсралт төдий юм” хэмээн тунхагласан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 59). Олон жилийн дараа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “энэхүү тунхаглалыг гаргасан уг бошиглогч 15 бошиглогч, илчлэгч, үзмэрчид Их Эзэний мэндэлсний 2000 жилийн ойг тэмдэглэхээр гэрчлэлээ нийтлэх, гарын үсэг зуран үлдээх сүнслэг өдөөлтийг төрүүлсэн юм. Энэхүү түүхэн гэрчлэлийг ‘Амьд Христ’ гэж нэрлэдэг. Олон гишүүн энэ үнэнийг цээжилсэн байдаг ч зарим нь бараг байдаг үгүйг нь ч мэддэггүй. Есүс Христийн тухай илүү ихийг судлахаар хичээх явцдаа ‘Амьд Христ’-ийг судлаарай хэмээн би та нараас хүсэж байна хэмээн онцолсон (“Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” Ensign, May 2017, 40 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 26).

Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид өнөө үеийн бошиглогч, төлөөлөгчдөөр дамжин үргэлжлэн ирсээр байгаа илчлэлтийн адислалд баясдаг. Бид тэдний сүнслэгээр өдөөгдсөн зөвлөгөө, сэрэмжлүүлэг, урамшууллын үгсэд талархдаг. Гэвч бүхнээс илүү Христийн мэндэлсний баярын үеэр бид жилийн турш Есүс Христийн талаарх тэдний хүчирхэг гэрчлэлээр адислагддаг. Эдгээр нь чадварлаг зохиолч, уран илтгэгчийн сайхан үгс эсвэл судар судлаачийн бодлоос хамаагүй илүү юм. Энэ нь “бүх дэлхийд Христийн нэрний тусгай гэрчүүд болж үйлчлэхээр” (Сургаал ба Гэрээ 107:23) Бурханаар сонгогдсон, дуудагдсан, эрх мэдэл олгогдсон хүмүүсийн үгс юм.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

“Ийм хүчтэй нөлөөг өөр хэн ч үзүүлэхгүй.”

Лук 2:10–11 болон “Амьд Христ”-ийн эхний догол мөрийг унших үед танд ямар бодол төрж байна вэ? Та “дэлхий дээр амьдарч байсан болон хойшид амьдрах бүх хүнд [Есүс Христийнх шиг] ийм хүчтэй нөлөөг өөр хэн ч үзүүлэхгүй юм” хэмээх мэдэгдлийг батлан юу гэж хэлэх вэ? Аврагчийн хүчтэй нөлөөг дүрслэх үнэнийг “Амьд Христ”-ээс эрж ол. Тэр танд хэрхэн нөлөөлж, “үлэмж баярлуулж” байсан бэ? (Лук 2:10).

“Тэрээр булшнаас босч ирсэн.”

“Амьд Христ” дээр, төлөөлөгчид амилсан Их Эзэн гурван удаа үзэгдсэнийг дурдан, Аврагчийн амилалтын талаар гэрчилдэг (тав дахь догол мөр). Эдгээр айлчлалын талаар Иохан 20–21; 3 Нифай 11–26; Иосеф Смит—Түүх 1:14–20 дээрээс уншихыг бод. Эдгээр үзэгдлийн үед Аврагчийн хэлсэн үгс, үйлдлээс Түүний талаар юу сурч мэдэж болох вэ?

“Түүний санваар, Түүний Сүм сэргээгдсэн.”

Та энэ жил Сургаал ба Гэрээг судлах явцдаа Аврагчийн “санваар, Түүний Сүм [хэрхэн] сэргээгдсэн” талаар илүү ихийг олж мэдэх боломжтой байсан. Аль сэргээгдсэн үнэн эсвэл зарчим таны хувьд онцгой утга учиртай вэ? Сэргээлтийн талаар заадаг дараах судруудаас заримыг нь уншиж болно. Үүнд: Сургаал ба Гэрээ 1:17–23; 13; 20:1–12; 65; 110; 112:30–32; 124:39–42; 128:19–21. Сэргээгдсэн сайн мэдээний үнэнүүд танд Есүс Христийг таньж мэдэн, шүтэн бишрэхэд хэрхэн тусалдаг талаар тунгаан бод (Сургаал ба Гэрээ 93:19).

“Тэрбээр нэгэн өдөр дэлхий дээр эргэж ирэх болно.”

Христийн мэндэлсний баяр бол Есүс Христийн мэндэлсэн өдрийг эргэн дурсах, Түүний дахин эргэж ирэх өдрийг хүсэн хүлээх цаг үе юм. Та “Амьд Христ”-ийн сүүлээсээ хоёр дахь догол мөрөөс Түүний эргэж ирэх талаар юу мэдэж авсан бэ? “Бурханы Сүнс” эсвэл “Түүнийг дэлхийд дахин ирэхэд” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуунууд, 28, Хүүхдийн дууны ном, 46) гэх мэт Хоёр дахь ирэлтийн талаар заадаг дууллыг уншиж, дуулж эсвэл сонсох нь сонирхолтой байж болох юм.

“Тэр бол дэлхийн гэрэл, амьдрал, итгэл найдвар.”

“Амьд Христ”-ийн сүүлийн догол мөрөн дэх Аврагчид өгсөн алдар нэр, тодотголыг тэмдэглэ. Дараах судрууд танд Есүс Христ хэрхэн “дэлхийн гэрэл хийгээд амь амьдрал, итгэл найдвар” мөн болох талаар тунгаан бодоход туслах болно. Үүнд: Лук 2:25–32; 1 Коринт 15:19–23; Moронай 7:41; Сургаал ба Гэрээ 50:24; 84:44–46; 93:7–10. Тэрээр хэрхэн таны гэрэл, амь амьдрал, итгэл найдвар болдог вэ? Аврагчийн өөр ямар зан чанар, алдар нэр таны хувьд хамгийн утга учиртай вэ?

“Амьд Христ”-ийг судлах нь таны Аврагчид итгэх итгэлд болон Түүнийг хайрлах хайранд хэрхэн нөлөөлсөн бэ?

Есүс Христ

Дэлхийн гэрэл, Ховард Лайон

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

“Амьд Христ.”Гэр бүлийнхэндээ “Амьд Христ” дэх Аврагчийн талаар заадаг үнэнүүдийг ойлгоход нь туслахын тулд түлхүүр хэллэгүүдийг сонгон, хамтдаа олж эсвэл тэдгээрийг дүрсэлсэн зураг зурж болно. Дараа нь тэдгээр зураг, хэллэгээ эмхэтгэн нийлүүлж, ном болгож болно.

“Бид гэрчилж байна.”Бид “Амьд Христ”-ээс гэрчлэлээ хуваалцах нь ямар утга учиртай болох талаар юу сурч мэдэх вэ? Та Аврагчийн төрөлтийг тэмдэглэхээр Христийн талаарх гэрчлэлээ бичиж тэмдэглэж болно.

“Тэрээр сайныг үйлдэж явсан.”Танай гэр бүл энэ Христийн мэндэлсний баяраар Аврагчийн үйлчлэлийн үлгэр жишээг хэрхэн дагаж болох вэ? Та гэр бүл, орчин тойрондоо “энх амгалан болон сайн санааг” хэрхэн түгээх вэ? Та “өвчтэй[д эдгэрлийг]” авчрахад хэрхэн тусалж чадах вэ? Та Gospel Library аппликэйшн эсвэл Gospel Media library (medialibrary.ChurchofJesusChrist.org) дээрх зарим Баярын видео бичлэгээс санаа авч болно.

“Зүйрлэшгүй бэлэг болох тэнгэрлэг Хүүгийнх нь төлөө Бурханд талархал өргөе.”Бид Есүс Христийн ачаар ямар ямар бэлэг авсан бэ? Гэр бүлийн гишүүд “Амьд Христ”-ээс хариулт олж, Аврагчийн өгсөн тэдгээр бэлгийг төлөөлөх зүйлсийг бэлэг болгон боож болно. Танай гэр бүл Христийн мэндэлсний баярын өдөр эсвэл тэр долоо хоногийн турш бэлгүүдээ задалж, бэлэг тус бүртэй холбоотой судруудыг уншиж болно. Зарим нэг судрыг энд дурдъя. Гэхдээ танай гэр бүл өөр олон судар олж болно. Үүнд: Лук 2:10–14; 1 Петр 2:21; Moзая 3:8; Aлма 11:42–43; Сургаал ба Гэрээ 18:10–12. Мөн Түүнээс ирдэг бусад бэлгийг олж мэдэхийн тулд “Тэр Хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 20) зэрэг Аврагчийн тухай дууг дуулж болно.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж үзнэ үү.

Санал болгох дуу: “Амгалан шөнө,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 53.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Аврагчид тулгуурла. “‘Амьд Христ’-ийг залбирч унших нь Матай, Марк, Лук, Иохан нарын болон Мормоны Номын бошиглогчдын гэрчлэлийг уншихтай яг адил байдаг. Энэ нь та нарын Аврагчид итгэх итгэлийг нэмэгдүүлж, Түүн дээр төвлөрөхөд тусална” (M.Рассэлл Баллард, “Эргэж очоод, хүлээн ав,” Ensign, May 2017, 65 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 53).