“12-р сарын 13–19. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг: ‘Гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“12-р сарын 13–19. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
12-р сарын 13–19
Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг
“Гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг”
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Гэр бүлийн тунхагт хандаж байгаа хандлага, хэрхэн ашиглаж байгаа зэрэг нь энэ үеийн [нэгэн сорилт] гэдэгт би итгэдэг. Би хожмын үеийн гэгээнтнүүдийг энэхүү сорилтод баттай зогсоосой хэмээн залбирч байна” гэж хэлсэн (”Төлөвлөгөө ба тунхаг,” Ensign, Nov. 2017, 31 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 15). Энэ долоо хоногт гэр бүлийн тунхгийг судлахдаа энэ үгийг тунгаан бод.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Бид төрөхөөсөө өмнө ч Тэнгэрлэг Эцэг Эхийнхээ гэр бүлийн нэг хэсэг байсан. Тэдний оршихуйг орхих цаг ирэхэд дэлхий дээр гэр бүлийн мөн Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг байна гэдгийг мэдэх нь биднийг тайтгаруулж байсан нь лавтай. Дэлхий дээрх загвар тэнгэр дэх төгс загварыг дуурайх ёстой байсан.
Дэлхийн гэр бүлүүд өв тэгш эсвэл бүр боломжийн байна гэсэн баталгаа байхгүй. Гэвч ерөнхийлөгч Хэнри Б.Айринг гэр бүлүүд “тэнгэрт мэдэрч байсан хайртай нь хамгийн ойр дөхөж очих эцэг эхийн хайраар Бурханы хүүхдүүдийг дэлхийд угтан авах хамгийн сайхан боломжийг өгдөг” хэмээн заасан (“Бурханы гэр бүлийг цуглуулах нь,” Ensign, May 2017, 20 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 3). Гэр бүлүүд төгс бус бөгөөд хортны дайралтад өртөнө гэдгийг мэдэж байсан учраас Бурхан Өөрийн Хайртай Хүүг биднийг гэтэлгэж, гэр бүлүүдийг маань эдгээхээр илгээсэн. Мөн Тэрээр хожмын үеийн бошиглогчдоо гэр бүлүүдийг хамгаалж, хүчирхэгжүүлэх тунхагтай хамт илгээсэн. Хэрэв бид бошиглогчдыг даган, Аврагчид итгэж; хэдийгээр мөнх бус гэр бүлүүд тэнгэрлэг төгс байдалд хүрэхгүй ч гэсэн гэр бүлүүдэд энэ дэлхийд болон тэнгэрт ч найдвар байгаа.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
“Гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг.”
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” гэр бүлийн тухай гэдэг нь тодорхой. Гэхдээ Бурханы авралын төлөвлөгөөний тухай эн тэнцүүхэн заадаг. Уг тунхгийг судлах нэг арга зам бол мөнх бус байдлын өмнөх амьдрал, мөнх бус байдал, мөнх бус байдлын дараах амьдралын талаар юу зааж байгааг олж мэдэх юм. Та энэ аргаар тунхгийг судлахдаа юу ойлгож сурч мэдэх вэ? Энэ нь танд гэрлэлт, гэр бүл яагаад Бурханы төлөвлөгөөний зайлшгүй нэг хэсэг болохыг ойлгоход хэрхэн тусалдаг вэ?
Мөн Даллин Х.Өүкс, “Төлөвлөгөө ба тунхаг,” Ensign, Nov. 2017, 28–31 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 12–16-г үзнэ үү.
“Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ гэдэгт итгэж болно.”
Гэр бүлийн тунхгийн зургаа, долоодугаар догол мөрийг “гэр бүл аз жаргалд хүрэх” загвар гэж бод. Та эдгээр догол мөрийг уншаад, “аз жаргалтай гэрлэлт болон гэр бүлийн” зарчмуудыг тодорхойл. Хүчирхэгжүүлэхийг хүсэж байгаа гэр бүлийн харилцааг бод. Та юу хийхээр сүнслэгээр өдөөгдөж байна вэ? Та хичээл зүтгэлдээ Аврагчийг хэрхэн оролцуулах вэ?
Түүнчлэн Ричард Ж.Мэйнс, “Христ дээр төвлөрсөн гэр бүлийг төлөвшүүлэх нь,” Ensign, May 2011, 37–39 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулганыг үзнэ үү.
Би гэр бүлдээ хэрхэн хандсаныхаа төлөө “Бурханы өмнө хариуцлага хүлээнэ.”
Гэр бүлийн тунхагт Түүний зөвлөгөөг дагадаг хүмүүст Тэнгэрлэг Эцэгийн амласан гайхалтай адислалуудыг багтаасан байдаг. Мөн үүнд дагадаггүй хүмүүст зориулсан хатуу сэрэмжлүүлгийг оруулсан байдаг. Олж мэдсэн адислал, сэрэмжлүүлгийн жагсаалтыг гаргахыг бод.
Та уг тунхаг дээрх Бурханы зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ? Хэрэв та Бурханы өмнө зогсож байсан бол гэр бүлийнхээ харилцааны юуных нь талаар итгэлтэй ярилцах байсан бэ? Та юугаа сайжруулах хэрэгтэй вэ?
Мөн Алма 5:15–22; Сургаал ба Гэрээ 42:22–25; 93:39–44-ийг үзнэ үү.
Миний гэр бүлийн нөхцөл байдал өв тэгш биш бол би амлагдсан адислалуудыг хүлээн авч чадах уу?
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Гэрлэлт, гэр бүлтэй холбоотой үндсэн үнэнийг тунхаглах нь гэрлэж эсвэл гэр бүлтэй болж чадаагүй хүмүүсийн золиос, гаргасан амжилтуудыг үл тоомсорлож эсвэл бууруулж байгаа гэсэн үг биш юм. … Хүн бүрд бэлэг мөн авьяас байдаг. Хүн бүр аль ч цаг үед тэнгэрлэг төлөвлөгөөг биелүүлэхэд хувь нэмрээ оруулж чадна. Сайн бөгөөд амин чухал, яг одоо амин чухал байгаа зүйлүүд нь төгс биш нөхцөл байдалд ч хийгдэж болно. … Есүс Христэд итгэл найдвараа тавьсан хүмүүсийн хувьд Цагаатгал нь шударга бус бүх зүйлийг засах болно гэдгийг бид итгэлтэй гэрчилж байна. Эцэгийн хүүхдүүддээ өгөхөөр бэлтгэсэн бүхнээс багыг хүлээн авахаар сонгогдсон хүн гэж байхгүй” (“Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,” Ensign, May 2015, 52 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 38).
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
“Хүйс бол хувь хүний мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнх амьдралын тодорхойлолт ба зорилгын салшгүй шинж чанар юм.”Хүйсийн талаар, ижил хүйстэндээ татагдахтай холбоотой сургаалын талаар ярилцах нь танай гэр бүлд тустай бол дараах эх сурвалж тус болж болох юм. Даллин Х.Өүкс, “Үнэн ба төлөвлөгөө,” Ensign, Nov. 2018, 25–28 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28–31.
-
“Аз жаргалын тэнгэрлэг төлөвлөгөө.”Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх гэр бүлийн чухал ач холбогдлыг харахад нь гэр бүлдээ туслахын тулд та цаасан дээр мөнх бус байдлын өмнөх амьдрал, мөнх бус амьдрал, үхлийн дараах амьдрал гэсэн гурван хэсгийг бич. Тунхгаас хамтдаа хайж, Бурханы төлөвлөгөөний эдгээр гурван хэсэг тус бүрийн талаар олж мэдсэн зүйлсээ цаасан дээрээ бич. Яагаад Бурханы хувьд гэр бүлүүд чухал вэ?
-
“Гэр бүлүүд мөнхөд нэгдэх [боломжтой].”Та нар “Plan of Salvation—We’re Still a Family” хэмээх видео бичлэгийг (ChurchofJesusChrist.org) үзэх боломжтой. Видео бичлэг дэх залуу хөвгүүний ойлгосон мөн түүнд итгэл олж авахад нь тус болсон үнэнийг гэр бүлийн тунхгаас хайж ол.
-
“Гэр бүлийн амьдрал дахь аз жаргал.”Хэрхэн “гэр бүлээрээ илүү аз жаргалд хүрэх” талаар ярилцахын тулд хамтдаа гэр бүлийн тухай дуу дуулж болно “Home Can Be a Heaven on Earth” (Hymns, д. 298). Бид энэ дуунаас болон гэр бүлийн тунхгаас бидний гэр бүлд илүү аз жаргал авчрах юуг мэдэж авдаг вэ? Гэр бүл маань “Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн” гэдгийг бид хэрхэн бататгах вэ? Энэ долоо хоногт хэрэгжүүлэхийг хүсэж байгаа нэг сургаалыг сонгож болно.
-
“Нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийг бэхжүүл.”Сатан хэрхэн дэлхий дээрх гэр бүлүүдийг сул дорой болгохоор хичээж байна вэ? Бид гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг хэрхэн оруулж чадах вэ? Санаа авахын тулд Бонни Л.Оскарсоны “Гэр бүлийн тунхгийн хамгаалагчид” (Ensign, May 2015, 14–17 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132–135) захиасыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Гэр бүлийн хайр,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 44.