Сургаал ба Гэрээ 2021
12-р сарын 13–19. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг: “Гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг”


“12-р сарын 13–19. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг: “Гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“12-р сарын 13–19. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ирээд Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021

Зураг
Гэр бүл

12-р сарын 13–19

Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг

“Гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг”

Та “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-аас ямар зарчмуудыг хүүхдүүдтэй хуваалцвал зохино гэж сүнслэгээр мэдэрсэн бэ? Та заахад бэлдэхдээ, Сүнснээс хүлээн авах сүнсний удирдамжийг бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангид хуваалцахаар гэр бүлийнхээ зургийг авчрахад эсвэл зургийг зурахад хүүхдүүдийг урь. Гэр бүлийнхээ дуртай зүйлсийг эсвэл тэдний талаар энэ долоо хоногт сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд гэр бүл чухал.

Бурханы төлөвлөгөөнд гэр бүл ямар чухал болохыг ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд гэр бүлийн тунхгийг та хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Бүх хүнд хэлэхсэн гэж хүсдэг маш чухал зүйлсийн талаар бодоход нь хүүхдүүдэд тусал. “Гэр бүл: дэлхий дахинаа өргөх тунхгийн хувийг хүүхдүүдэд үзүүлээд, Тэнгэрлэг Эцэгийн хувьд гэр бүл ямар чухал болохыг хүн бүрд хэлэхийн тулд бошиглогч, төлөөлөгчид үүнийг бичсэнийг тайлбарла. Тэнгэрлэг Эцэгт гэр бүлүүд яагаад ийм чухал болохыг бодож үзэхийг хүүхдүүдээс хүс. Хүн бүр үүнийг мэдэх ёстой хэмээн үзэж буй зүйлээ энэ тунхгаас хуваалц.

  • Аврагчийн болон ариун сүмийн зургийг хүүхдүүдэд үзүүл. Хүүхдүүдэд гэр бүлийн тунхгийн гуравдугаар догол мөрийн сүүлийн өгүүлбэрийг уншиж өгч байхдаа тэднээр зургуудыг бариул. Таныг “ариун сүм” эсвэл “гэр бүл” гэсэн үгсийг унших үед зөв зураг руу заахыг тэднээс хүс. Ариун сүмийн ёслолуудын ачаар гэр бүлүүд маань мөнхөд хамт нэгдэх болно гэдгийг гэрчил. Хүүхдүүдтэй хамт “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, 99) зэрэг гэр бүлийн тухай дууг дуулахдаа “ариун сүм,” “гэр бүл” гэсэн үгсийг олж сонсоход тэдэнд тусал.

  • Бид шүд, бие махбод, байшин гэх мэт зүйлийг бат бөх болгохын тулд юу хийж болохыг хүүхдүүдээс асуу. Бид гэр бүлээ хүчирхэг болгохын тулд юу хийж болох вэ? Гэр бүлийн тунхгийн долоодугаар догол мөрд байдаг гэр бүлийн амьдралыг аз жаргал руу хөтөлдөг зарчмуудыг ойлгоход хүүхдүүдэд тусал (мөн энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Өөрсдийн гэр бүлийг хүчирхэгжүүлэх арга замыг төлөвлөхөд хүүхдүүдэд тусал.

    Зураг
    Хоол хийж буй гэр бүл

    Эцэг эх нь хүүхдүүдээ хайраар, зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлэх ёстой.

Би бол “Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг охин, хүү нь юм.”

Гэр бүлийн тунхаг нь бид Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд бөгөөд Түүнтэй илүү адилхан болохоор энэ дэлхийд ирсэн болохыг заадаг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • “Би Бурханы хүүхэд” дууллыг хамт дуул (Хүүхдийн дууны ном, 2.) Дараа нь зөөлөн даавуун бөмбөгийг эсвэл өөр зөөлөн зүйлийг хүүхэд рүү шидэхдээ “би [хүүхдийн нэр] гэдэг Бурханы хүүхдийг мэднэ” гэж хэл. Тэр хүүхдээс уг зүйлийг өөр нэг хүүхэд рүү шидэхдээ тэр үгэнд тухайн хүүхдийн нэрийг оруулан хэлэхийг хүс. Бүх хүүхдэд ийн үйлдэх боломж олдтол энэ үйл ажиллагааг хий. Хүүхэд бүр “Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг охин, хүү нь юм” гэдгийг гэрчил.

  • Бид Тэнгэрлэг Эцэг эхийн хүүхдүүд тул Тэдэнтэй адилхан болж чадна гэдгийг үзүүлэх арга замыг бодож үз. Жишээлбэл, амьтад, тэдний үр төлийг эсвэл өөрийнхөө эцэг эхтэй юм уу үр хүүхдүүдтэйгээ байгаа зургийг үзүүлэн, адил төстэй зүйлсийг олж харахад хүүхдүүдэд тусал. Бяцхан хүүхдүүд өсөж том болохдоо эцэг эхтэйгээ адилхан болдгийн адил бид нэгэн өдөр Тэнгэрлэг Эцэгтэйгээ адилхан болж чадна гэдгийг гэрчил.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Гэр бүлүүд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг.

Гэр бүлийн тунхгийг гэр бүлийн талаарх мөнхийн үнэнүүдийг батлахын тулд гаргасан. Эдгээр үнэний тухай гэрчлэлийг нь гүнзгийрүүлэхэд хүүхдүүдэд хэрхэн туслахаа бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Гэр бүлийн тунхгийг хэн бичсэнийг мэдэх эсэхийг хүүхдүүдээс асуу. (Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Төлөвлөгөө ба тунхаг хэлсэн үгэндээ үүнийг хэрхэн бичсэнийг өгүүлсэн байдаг [Ensign, Nov. 2017, 28–31 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 12–16].) “Албан ёсоор тунхаглах” гэсэн үг ямар утгатай болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал. Яагаад өнөө үед бошиглогч, төлөөлөгчид гэр бүлийн талаарх үнэнийг “албан ёсоор тунхаглахыг” хүссэн талаар өөрсдийн бодлыг хуваалцахыг тэднээс хүс.

  • Гэр бүлийн тунхгаас таны хувьд нэн онцгой хэдэн мэдэгдлийг хуваалц. Эдгээр үнэний талаар бодол санаагаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Эдгээр зүйлийг мэддэггүй байсан бол бидний амьдрал хэр өөр байх байсан бэ? “Би Бурханы зааснаар амьдарна” эсвэл “Гэр бүл үүрд хамт байх болно” зэрэг тунхаг дахь үгнүүдтэй холбоотой дууг хамтдаа дуул (Хүүхдийн дууны ном, 86–87, 98)

  • Гэр бүлийн тунхаг дээрх үнэнүүдийг үзүүлсэн (эсвэл заримыг нь зурахад урь) зургийг хүүхдүүдэд үзүүл. Эдгээр нь ариун сүм, хамтдаа залбирч эсвэл тоглож байгаа гэр бүл мөн гэрлэж буй хос байж болно. Гэр бүлийн тунхгаас зургуудтай холбоотой өгүүлбэрүүдийг олоход хүүхдүүдийг урь. Эдгээр шүлэг юу заадаг вэ?

  • “Бурхан гэрлэлтийн талаар юу гэж боддог вэ?” мөн “Аз жаргалтай гэр бүлийг юу бий болгодог вэ?” гэх мэт гэр бүлийн тунхгаас хариултаа олох зарим асуултыг бэлд. Хүүхэд бүрээр нэг асуултыг сонгуулан, хариултаа тунхгаас олоход тэдэнд тусал.

  • Нэг хүүхдийн эцэг эхийг ирж, тэд хэрхэн өөрсдийн гэр бүлд “нандин үүргээ биелүүлэхдээ эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой” болохыг хуваалцахаар урьж болно. Зөв шударга эхнэр, нөхөр, эцэг эх болохоор бэлдэхийн тулд одооноос юу хийхээ ярилцахад хүүхдүүдийг урь.

Есүс Христийг дагаснаар гэр бүлүүд аз жаргалтай байдаг.

Тэнгэрлэг Эцэг хүүхэд бүрдээ хайртай бөгөөд Тэр тэднийг аз жаргалтай байгаасай хэмээн хүсдэг. Жинхэнэ баяр баясгалан Аврагч Есүс Христийн сургаал, үлгэр жишээг дагаснаар ирдэг гэдгийг хүүхдүүддээ хэрхэн ойлгуулан тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Том зүрхний дүрсийг самбарт зураад, тунхгийн долоо дахь догол мөрийг уншихад хүүхдүүдийг урь. Өөрсдийн гэр бүлийг аз жаргалтай байлгахын тулд хийж болох зүйлсийг олж мэдэн, хариултаа зүрхний дотор бичихийг тэднээс хүс. Гэр бүлээ илүү аз жаргалтай болгохын тулд хийж болох ямар нэгэн зүйлийг сонгоход хүүхдүүдийг урь.

  • Гэр бүлийнх нь хэн нэгэн тэднийг ямар их хайрлаж байгааг мэдэрсэн туршлагаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Гэр бүлийн гишүүддээ тэднийг хайрладгаа мэдрүүлэхэд туслах зарчмыг тунхгийн долоо дахь мөрөөс олоход хүүхдүүдэд тусал. Есүс Христийн сайн мэдээний тухай бидний мэдлэг хэрхэн гэр бүлдээ хандах хандлагад нөлөөлдөг вэ?

  • Найз нь гэрлэх, үр хүүхэдтэй болох нь яагаад чухал юм бэ гэж асуувал тэд юу гэж хэлэх байсныг хүүхдүүдээс асуу. Гэр бүлүүд Тэнгэрлэг Эцэгт ямар чухал болохыг илүү сайн ойлгоход нь бид тэр найздаа хэрхэн туслах вэ? Гэр бүлийн тунхгаас тус болж болох мэдэгдлүүдийг олоход нь хүүхдүүдэд тусалж, “Гэр бүлийн зорилго юу вэ?” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг мөн үзнэ үү.)

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Гэр бүлээ хүчирхэгжүүлэх ямар нэгэн зүйл хийх төлөвлөгөө гаргахад хүүхдүүдийг урь. Төлөвлөгөөгөө гэр бүлийн гишүүдтэйгээ хуваалцахад тэднийг урамшуул.

Заах чадвараа сайжруулах

Мэдрэмжтэй бай. Гэр бүлийн тунхагт заасан үнэнүүдийг заахдаа, энэ тунхагт дүрсэлсэн төгс гэр бүлд өсөж торниогүй олон хүүхэд байгааг анхаар. Тэдний урмыг хугалах, өөрийгөө доогуур гэж үзэхэд хүргэх ямар нэгэн зүйл хэлэхээс болгоомжил.

Хэвлэх