“11-р сарын 29-өөс 12-р сарын 5. Сургаал ба Гэрээ 137–138: ‘Нас барагсдын гэтэлгэлийн тухай үзэгдэл,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“11-р сарын 29-өөс 12-р сарын 5. Сургаал ба Гэрээ 137–138,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
11-р сарын 29-өөс 12-р сарын 5
Сургаал ба Гэрээ 137–138
“Нас барагсдын гэтэлгэлийн тухай үзэгдэл”
Заадаг хүүхдүүдэд тань чухал гэж үзсэн зарчмуудыг эдгээр илчлэлтээс хайж ол. Та эдгээр зарчмыг ойлгоход хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээр байгаатай адилхан Есүс Христ сүнсний дэлхийд байгааг харуулсан зургийг үзүүл. Сүнсний дэлхийн талаар мэддэг зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Бурхан надад гэр бүлээрээ үүрд хамт амьдрах арга замыг өгсөн.
Энэ үзэгдэлд Иосеф Смит гэр бүлийнхээ гишүүдийг селестиел хаант улсад хамт байгааг харсан. Та гэр бүлүүд үүрд хамтдаа амьдарч болно гэдгийг хүүхдүүдэд заахдаа түүний харсан үзэгдлийг хэрхэн ашиглаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Гэр бүлийнхээ хэн нэгний зургийг үзүүлээд, түүнтэй селестиел хаант улсад хамт байхыг ямар их хүсэж байгаагаа хэл. Иосеф Смитийн ах Алвин идэр залуу насандаа нас барсан бөгөөд Иосеф түүнийг маш их санадаг байсныг тайлбарла. Сургаал ба Гэрээ 137:1, 5-ыг уншаад, Иосеф Смит селестиел хаант улсын талаарх үзэгдлээр хэнийг харсныг хүүхдүүдээс асуу (мөн Сургаал ба Гэрээний түүхүүд, 152–153-ыг үзнэ үү). Гэр бүлийнхнийгээ ямар их хайрладгаа гараа дэлгэн үзүүлэхэд тэднийг уриад, яагаад селестиел хаант улсад гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг хүсдэг талаараа хуваалцахыг хүс.
-
Сургаал ба Гэрээ 137:1–5-ыг болон энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан Иосеф Смитийн селестиел хаант улсын талаарх үзэгдлийн нарийн ширийн мэдээллийг олоход хүүхдүүдэд тусал. “Гэр бүл үүрд хамт байх болно” (Хүүхдийн дууны ном, 98) гэх мэт гэр бүлийн тухай дууг тавьж эсвэл дуулж байхдаа өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ үйл ажиллагааны хуудсан дээр зурахад тэднийг урь.
Ариун Сүнс судруудыг ойлгоход надад тусална.
Заримдаа судрыг ойлгох нь ялангуяа хүүхдүүдэд хэцүү байдаг. Сургаал ба Гэрээ 138:11-д Ариун Сүнс [бидний] “ойлголтын мэлмийг” нээдэг хэмээн заадаг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 127-г үзнэ үү). Тэр Сүмийн зургаа дахь ерөнхийлөгч байсан бөгөөд нэгэн өдөр судруудыг уншиж, тэдгээрийн талаар тунгаан бодож байсныг (ямар утгатай болохыг нь бодох) тайлбарла. Та Сургаал ба Гэрээ 138:6, 11-ийг уншихдаа өөрсдийгөө ерөнхийлөгч Смитийн оронд тавьж, үгсийн дагуу үйл хөдлөл хийхэд хүүхдүүдийг урь.
-
Судрын ямар нэг зүйлийг тунгаан бодох үед Ариун Сүнс ойлгоход тань хэрхэн тусалсан талаар хүүхдүүдэд ярьж өг. Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой (Хүүхдийн дууны ном, 66) зэрэг судраас суралцах тухай дууг хамтдаа дуул. Судруудыг ойлгохын тулд бидний хийх зүйлийн талаар энэ дуунд юу өгүүлсэн байна вэ?
Бурханы бүх хүүхдэд сайн мэдээг сонсох боломж олдоно.
Есүс Христ цовдлогдсоныхоо дараа сүнсний дэлхий рүү явж, итгэлтэй гэгээнтнүүдтэйгээ уулзсан. Тэрээр сайн мэдээг хүлээн аваагүй сүнснүүдэд заахыг тэдэнд зааварласан.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Булшны зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 58, 59 эсвэл Bible Photographs, 14-ийг үзнэ үү) эсвэл самбарт зур. Бие нь булшинд байх үед Аврагчийн сүнсний дэлхийд байгааг харуулсан зургийг үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх зураг гэх мэт). Ийн хийхдээ Сургаал ба Гэрээ 138:18–19, 23–24, 27–30-аас Есүс хэн дээр айлчлан очсон, тэдэнд ямар байсан мөн Тэрээр юу хийхийг тэднээс хүссэн зэрэг чухал хэсгүүдийг олж харахад туслах асуултуудыг хүүхдүүдэд тавь.
-
Номлогчдын зургийг үзүүлээд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 109, 110-ыг үзнэ үү), тэдний юу хийдэг талаар хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Та бас номлогчдын хийдэг зүйлсийг жүжигчлэн үзүүлэхэд тэднийг урьж болно. Сургаал ба Гэрээ 138:31–34-ийг хүүхдүүдэд уншиж өг. Энэ дэлхий дээр номлогчид байдгийн адил сүнсний дэлхий дээрх хүмүүст заадаг номлогчид байгааг тайлбарла.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Бурхан бидэнд гэр бүлээрээ үүрд хамт амьдрах арга замыг өгсөн.
Иосеф Смит селестиел дэлхийг үзэгдлээр харсан бөгөөд тэнд өөрийн эцэг эхийг мөн Алвин ахыгаа харжээ. Хэрэв бид зөв шударга байх юм бол гэр бүлийн маань холбоо харилцаа дараагийн амьдралд ч үргэлжлэх боломжтой гэдгийг энэ үзэгдэл заадаг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 137:1–5-ыг уншаад, уншсан зүйлийнхээ зургийг зурахад урь (мөн долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Иосеф Смитэд гэр бүлийнхээ гишүүдийг селестиел хаант улсад харахад ямар мэдрэмж төрсөн байж болох вэ?
-
“Гэр бүлүүд үүрд хамт байх болно” видео бичлэгийг үзүүл (ChurchofJesusChrist.org) эсвэл “Гэр бүл үүрд хамт байх болно” зэрэг гэр бүлийн тухай дуу дуул (Хүүхдийн дууны ном, 98). Видео бичлэг эсвэл дуу нь гэр бүлтэйгээ үүрд хамт байхын тулд бид юу хийж болох талаар юу зааж байна вэ?
Судруудыг тунгаан бодох үед Ариун Сүнс надад тэдгээрийг ойлгоход тусалдаг.
Тэдний судраас суралцах арга замыг сайжруулах ямар зүйлийг ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн жишээнээс хүүхдүүд мэдэж авч болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 138:1–11-ийг уншихад уриад, ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн туршлагыг нэг өгүүлбэрт хураангуйлж бичихэд тусал. Юу хийсэн нь энэхүү гайхалтай үзэгдлийг харахад хүргэсэн бэ? Судруудыг тунгааж, эргэцүүлэн бодно гэдэг нь юу гэсэн үг вэ?
-
Сайн мэдээний талаар асуух зүйл байвал хэрхэхийг хүүхдүүдээс асуу. Та судруудыг тунгаан бодох үед тань Сүнснээс ирсэн ойлголтын зарим жишээг өөрийн туршлагаас эсвэл судраас хуваалц (Жишээлбэл, 1 Нифай 11:1–6; Сургаал ба Гэрээ 76:19–24; Иосеф Смит—Түүх 1:11–12-ыг үзнэ үү).
Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд сайн мэдээг сонсох боломж олдоно.
Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит сайн мэдээг номлох ажил сүнсний дэлхийд ч үргэлжилнэ гэдгийг мэдэж авсан. Энэ ажил нь нас барсан хүн бүрд сайн мэдээг хүлээн авах боломжийг олгож чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Самбарт 138-р хэсгийн зарим шүлгийг жагсаан бич. Дараа нь шүлэг бүрийн хураангуйлсан мэдэгдлийг өөр өөр дарааллаар жагсаа. Мэдэгдлүүдийг зохих шүлэгтэй нь тааруулахад хүүхдүүдийг урь. Шүлгүүдэд 12–16 (зөв шударга сүнснүүд Есүсийн ирэхийг хүлээн цугларна), 18–19 (Аврагч зөв шударга сүнснүүдэд үзэгдэнэ), 29–30 (Есүс сайн мэдээг номлох элчүүдийг томилно), 31–35 (зөв шударга сүнснүүд сайн мэдээг номлоно) зэрэг нь багтана. Хүүхдүүдийг тааруулсны дараа шүлгүүдээс сурч мэдсэн зүйлсээ хуваалцахыг хүс.
-
Сургаал ба Гэрээ 138:33-ыг уншаад, сайн мэдээний ямар ямар зарчмыг нас барагсдын сүнснүүдэд зааж байсныг олж мэдэхэд зарим хүүхдийг урь. Итгэлийн тунхаг 1:4-т заасан зарчмуудыг уншихыг бусад хүүхдээс хүс. Энэ шүлгүүдэд юу нь адил, юу нь өөр байна вэ? Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн болон Түүний төлөвлөгөөний талаар бидэнд юу заадаг вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдийг энэ долоо хоногт уншсан судруудаа тунгаан бодох цагаа төлөвлөхөд урь.