Сургаал ба Гэрээнүүд 2021
11-р сарын 22–28. Сургаал ба Гэрээ 135–136: “Тэрбээр ‘өөрийн үүрэг зорилго хийгээд өөрийн ажлуудыг цусаараа лацадсан бөлгөө’”


“11-р сарын 22–28. Сургаал ба Гэрээ 135–136: ‘Тэрбээр “өөрийн үүрэг зорилго хийгээд өөрийн ажлуудыг цусаараа лацадсан бөлгөө,”’”Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“11-р сарын 22–28. Сургаал ба Гэрээ 135–136,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021

Картейж шоронгийн гадна талын зураг

Картейж шорон

11-р сарын 22–28

Сургаал ба Гэрээ 135–136

Тэрбээр “өөрийн үүрэг зорилго хийгээд өөрийн ажлуудыг цусаараа лацадсан бөлгөө”

Та Сургаал ба Гэрээ 135–136-г заахаар бэлтгэхдээ, амьдралд тань нөлөөлсөн зарчмуудыг олж мэд. Энэхүү тойм дахь санаанууд нь хэрхэн эдгээр зарчмыг суралцаж, хэрэгжүүлэхэд нь хүүхдүүдэд тусалж болохыг бодож үз.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхдүүдийг Иосеф Смитийн тухай болон түүний хийж бүтээсэн ажлын талаар энэ жил сурч мэдсэн, санаж байгаа зүйлээсээ хуваалцахад урь. Тэдэнд туслахын тулд энэ жилийн Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын зургуудыг эсвэл өмнөх хичээлийн үйл ажиллагааны хуудсан дээрх зургуудыг үзүүл.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 135:1–2

Иосеф Смит, Хайрум Смит хоёр өөрсдийн амьдралыг Есүс Христийн сайн мэдээний төлөө зориулсан.

Иосеф, Хайрум Смит хоёрын үхлийн тухай түүх нь энэ агуу эрсийн гэрчлэл, золиослолд талархахад хүүхдүүдэд тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Бошиглогч Иосеф Смит, түүний ах Хайрум Смит хоёр хэрхэн амиа алдсан тухай хүүхдүүдэд ярихдаа “57-р бүлэг: Бошиглогчийг хөнөөв”-ийг ашигла (Сургаал ба Гэрээний түүхүүд, 201–205). Эсвэл уг түүхийг хүүхдүүдийн нэгээр яриулж болно. Иосеф Смит зөв шударга бошиглогч байсан бөгөөд та түүнийг Их Эзэний болон Түүний сайн мэдээний төлөө амиа зориулсан талаар гэрчлэлээ хуваалц.

  • Сургаал ба Гэрээ 135:5-д цэдэглэснээр, Картейж шорон руу явахын өмнө Хайрум Смитийн уншсан Мормоны Номын шүлгээс хэдэн үгийг хүүхдүүдтэй хуваалц. Энэ шүлэг Хайрумыг хэрхэн тайвшруулж байсан байж болох талаар ярилц. Сэтгэл тавгүй, гунигтай байх үед тань тайтгаруулдаг судруудаасаа хуваалц.

Сургаал ба Гэрээ 135:3

Иосеф Смит бол Бурханы бошиглогч юм.

Жилийн туршид хүүхдүүд Их Эзэний бошиглогч Иосеф Смитээр дамжуулан илчилсэн зүйлсийг сурч мэдсэн. Та Иосефын ажил тэдний амьдралыг хэрхэн адисалсныг санаж, талархахад тэдэнд тусалж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Мормоны Ном, Сургаал ба Гэрээ эсвэл номлогчид, ариун сүмийн зураг гэх мэт бошиглогч Иосеф Смитийн ажлыг төлөөлөн харуулах эд зүйлсийг дэлгэн тавь. Сургаал ба Гэрээ 135:3 дээрх үг хэллэгийг ашиглан Их Эзэний бидний авралын төлөө Иосеф Смитээр дамжуулан хийсэн зарим зүйлийг хүүхдүүдтэй хуваалц. Эдгээр зүйлээс нэгийг нь сонгоход хүүхдүүдийг уриад, үүнд талархаж явдаг шалтгаанаа хуваалцахыг тэднээс хүс.

  • Хүүхдүүдээр энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг будуулаад, “Тэр хүнийг магтъя” (Hymns, ду. 27) зэрэг Иосеф Смитийн тухай дууг дуул эсвэл тавь. Бошиглогчийн талаарх бодлоо хуваалц.

    Иосеф Смит

    Америк бошиглогч, Дэл Парсон

Сургаал ба Гэрээ 136

Бурхан бидэнд туслахын тулд зарлигуудыг өгдөг.

Иосеф Смитийг нас барсны дараах он жилүүдэд гэгээнтнүүдэд олон бэрхшээл тулгарсан. Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн зөвлөмж таны заадаг хүүхдүүдэд хэрхэн туслах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Гэгээнтнүүдийг Наувуг орхин гарч, Винтер Квортерст цугларах үед тулгарч байсан зарим бэрхшээлээс хүүхдүүдтэй хуваалц (Сургаал ба гэрээний түүхүүд, 211–216, 222–224 дэх 6062-р бүлгийг үзнэ үү). Наувугийн ариун сүмийн зургийг өрөөний нэг талд, харин өрөөний нөгөө талд сандал, ширээ, бүтээлгээр энгийн овоохой барь. Зургийн дэргэд хүүхдүүдийг цугларахад уриад, Иосеф Смитийг нас барснаас хойш нэг жил хагас болсны дараа гэгээнтнүүд Наувугаас хөөгдсөн болохыг тэдэнд хэл. Хүүхдүүдийг ариун сүмээс гарч яван, Винтер Квортерсыг төлөөлж буй овоохойд цуглахад урь.

  • Гэгээнтнүүдийг Солт Лэйк Валли рүү аялахад нь туслахын тулд Бригам Янгад өгсөн Их Эзэний илчлэлт Сургаал ба Гэрээ 136-д байгааг тайлбарла. 136-р хэсэгт буй зөвлөмжөөс бага насны хүүхдүүдэд ойлгомжтой хэдэн үг хэллэгийг уншаад, Их Эзэний гэгээнтнүүдээс аялах үедээ хийхийг хүссэн зүйлийг жүжигчлэн үзүүлэх юм уу зурахад урь. Жишээлбэл, хүүхдүүд найзаасаа зээлж авсан юмаа эргүүлэн өгч байгаагаа зурж эсвэл Хүүхдийн хэсгийн дууг түүдэг гал тойрч байгаа мэт бүжиглэнгээ дуулж болно (25, 28-р шүлгийг үзнэ үү).

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 135

Иосеф Смит, Хайрум Смит хоёр Есүс Христийн сайн мэдээний төлөө амиа өгсөн.

Иосеф Смит, Хайрум Смит хоёрын золиослолын тухай сонсох нь хүүхдүүдийн итгэл, гэрчлэлдээ үнэнч байх хүслийг хүчирхэгжүүлнэ.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иосеф Смит, Хайрум Смит хоёр хэрхэн амиа алдсан талаар мэдэх зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол Сургаал ба Гэрээ 135:1 эсвэл “57-р бүлэг: Бошиглогчийг хөнөөв” (Сургаал ба Гэрээний түүхүүд, 201–205)-ийг уншиж өг. Бошиглогчийг нас барах үед өөрсдийгөө Наувуд байсан гэж төсөөлөн бодоход хүүхдүүдийг урь. Тэдэнд ямар бодол төрөх байсныг хуваалцахыг хүс. Иосеф Смитийн талаарх гэрчлэлээ хуваалцаад, хүүхдүүдийг ч бас гэрчлэлээ хуваалцахад урь.

  • Бошиглогчдын зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 14, 18,67-г үзнэ үү). Бурхан бошиглогчдоор ямар ямар зүйл хийлгэхийг хүссэн бэ? Их Эзэн Өөрийн бошиглогчдыг үйлчлэхийн тулд гаргасан золиосынх нь төлөө адисална хэмээн амласныг тайлбарла (Maтай 10:39-ийг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 135:3

Иосеф Смит бол Бурханы бошиглогч.

Бүх бошиглогчийн адил Иосеф Смит Есүс Христийг гэрчилсэн бөгөөд Түүнд хэрхэн очихыг бидэнд заасан. Иосеф Смит үүргээ хэрхэн биелүүлснийг олж харахад хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сургаал ба Гэрээ 135:3-ыг хамт уншаад, Иосеф Смит юу хийж гүйцэтгэснийг олж мэдэхийг хүүхдүүдээс хүс. Тэдний олсон зүйлийг самбарт бич. Хүүхдүүдийг эдгээрээс нэгийг нь сонгоод, яагаад үүнд талархдагаа хуваалцахад урь.

  • Иосеф Смитийн тухай нэг их зүйл мэддэггүй нэг найзаа эсвэл хайртай нэгнийхээ талаар бодоход хүүхдүүдийг урамшуул. Тэр хүн нь “Яагаад Иосеф Смит чиний хувьд тийм чухал юм бэ?” гэж асуувал тэд юу гэж хариулах байсан бэ? Тэр хүнд юу гэж хэлэх талаараа дадлага хийхэд хүүхдүүдийг урь.

Сургаал ба Гэрээ 136:4, 10–11, 18–30

Зовж байхад минь Их Эзэн намайг адисалж чадна.

Иосеф Смитийг хөнөөсний дараа гэгээнтнүүдийг Наувугаас хөөсөн. Бригам Янг тэднийг Винтер Квортерс руу удирдан явч явсан бөгөөд тэд тэнд байхдаа Солт Лэйк Валли руу явах бүр ч урт аянд бэлдсэн юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Бошиглогч Иосеф Смитийг хөнөөсний дараах гэгээнтнүүдийн байдлыг нэгтгэн дүгнэ (Сургаал ба Гэрээний түүхүүд дээрх 5860 болон 62-р бүлэг, 206–208, 211–216, 222–224-р хуудсыг үзнэ үү). Хэрэв гэр орноо орхин, цөлд байх шинэ газар луу явах хэрэгтэй болбол ямар санагдах байсныг төсөөлөн бодоход тэднийг урь. Сургаал ба Гэрээ 136-д Их Эзэн гэгээнтнүүдийн аялалд туслах зөвлөгөө өгснийг тайлбарла. 4, 10–11, 18–30-р шүлэг гэх мэт энэ илчлэлтийн хэдэн шүлгийг хүүхэд бүрд оноож өгөөд, тэдний санааг зовоож, айдас төрүүлж байгаа зүйлд нь туслах ямар нэгэн зүйл олоход хүүхдүүдийг урь.

  • Өнөө үед хүмүүст тулгардаг сорилт бэрхшээлийн талаар бодоход хүүхдүүдэд тусал. Ийм саад бэрхшээлийг туулж буй хэн нэгнийг урамшуулахад туслан хуваалцаж болох ямар нэг зүйлийг 136-р хэсгээс олоход урь. Хүүхдүүд бас гэгээнтнүүдийн аян замдаа дуулж байсан “Ирцгээ, ирцгээ, гэгээнтнүүд ээ” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, д. 2) хэмээх дуунаас урамшуулан зоригжуулсан захиасыг олж болно.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Бошиглогч Иосеф Смитэд яагаад талархаж явдгаа гэр бүлийнхэнтэйгээ эсвэл найзтайгаа хуваалцахад хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүд хөдөлгөөнтэй байдаг. Зарим үед та хүүхдүүдийн эрч хүч суралцахад саад болдог гэж боддог байж болно. Гэхдээ та тэдний эрч хүчийг сайн мэдээний зарчмыг зурж, энэ талаар дуулж, жүжигчлэн үзүүлэхэд урих замаар ашиглаж болно (Аврагчийн арга барилаар заах нь, 25–26-г үзнэ үү).