Судрын түүхүүд
62-р бүлэг: Гэгээнтнүүд Винтер Квортерсыг байгуулав: 1846–1847 он


62-р бүлэг

Гэгээнтнүүд Винтер Квортерсыг байгуулав

1846–1847 он

Бригам Янг хүнтэй ярьж байгаа нь

Гэгээнтнүүдийн зарим нь Роки Маунтенсд 1846 ондоо очих байх гэж найдаж байлаа. Гэсэн ч Бригам Янг тэд дараа жилийг хүлээх ёстойг ухаарав. Тэд илүү сайн бэлтгэх хэрэгтэй байсан төдийгүй тэдэнд хүчтэй эрчүүд хэрэгтэй байсан бөгөөд ихэнх эрчүүд Мормон суманд явсан байжээ.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс барилга барьж, тариа тариалж байгаа нь

Хэсэг индиан Каунсил Блаффсын голын цаад талын хэсэг газрыг ашиглахыг гэгээнтнүүдэд зөвшөөрөв. 9-р сард гэгээнтнүүд тэндээ Винтер Квортерс нэртэй хотыг барьж эхлэв (00-р [190] хуудсан дэх газрын зургийг үзнэ үү). Тэд ургац тарьж, 700 гаруй байшин барьж босгожээ.

Гэгээнтнүүд хашаа барьж байгаа нь

Бригам Янг Винтер Квортерсыг тойргуудад хувааж, тойрог бүрд тойргийн гишүүдийг харж халамжлах бишопыг томилов. Анхдагчид хамгаалалт болгон хотынхоо эргэн тойронд хашаа босгожээ.

Бригам Янг Их Эзэнтэй ярьж байгаа нь

Гэгээнтнүүдийг Винтер Квортерст байх зуур Их Эзэн Бригам Янгад өрнөд руу аялах талаар илчлэлт өгөв. Их Эзэн Бригамд гэгээнтнүүд бэлтгэхийн тулд аяллынхаа туршид юу хийх хэрэгтэйг хэлжээ.

Гэгээнтнүүд хоорондоо ярилцаж байгаа нь

Их Эзэн хүмүүс жижиг хэсгүүдэд хуваагдаж, хэсэг бүр удирдагчтай байх ёстой мөн хүмүүс удирдагчдаа дагах ёстой гэж хэлэв. Тэд мөн бие биендээ, ялангуяа ядуу, бэлэвсэн, эцэггүй хүмүүст туслах ёстой гэж хэлжээ.

Эрчүүд хоол хүнсийг ялгаж, тэрэгнүүд хийж байгаа нь

Их Эзэн хэсэг бүр өөрсдийн гэсэн тэрэг болон хоол хүнстэй байх ёстой гэж хэлэв. Мөн тэдний дунд хэрхэн тэрэг засаж, гүүр болон байшин барьж, үр тариа тариалахыг мэддэг хүмүүс байх ёстой гэжээ.

Нэг гэгээнтэн өөр нэгэн гэгээнтэнд алхыг нь буцаан өгч байгаа нь

Их Эзэн гэгээнтнүүдэд Миний зарлигийг дуулгавартай дага гэж хэлэв. Тэд хагаралдаж, зодолдож болохгүй. Тэд мөн бие биенээ муулахгүй харин сайшаан магтах ёстой. Тэд бас шударга байж, зээлж авсан эсвэл олсон зүйлээ эргүүлж өгөх ёстой гэв.

Гэгээнтнүүд дуулан бүжиглэж байгаа нь

Их Эзэн анхдагчдыг жаргалтай байлгахыг хүсэж байв. Тэрээр тэдэнд дуулж бүжиглэн, хамтдаа залбир гэж хэлжээ. Тэр тэднийг гунигтай, айдастай байгаа үед нь тусална гэж амлав. Тэдний зовлон бэрхшээл Түүний бэлдсэн агуу адислалуудыг хүлээж авахад тэдэнд тусална гэв.

Бригам Янг хоёр эрэгтэйтэй ярьж байгаа нь

Бригам Янг Их Эзэний түүнд хэлсэн зүйлийг хийжээ. Тэр хүмүүсийг хэсэг болгон хуваарилав. Хэсэг бүрд уулан дээр хот барихад шаардлагатай бүх зүйл байжээ.

Гэр бүлийнхэн булшин дээр цугларсан нь

Винтер Квортерст өнгөрүүлсэн сарууд анхдагчдын хувьд маш хэцүү байв. Тэд өвчин тахал, өлсгөлөн, хүйтнээс болж маш ихээр зовж байсан бөгөөд 700 гаруй хүн нас баржээ. Хэдийгээр зовж зүдэрсэн ч тэд итгэлдээ үнэнч үлдэж, аялалдаа гарахын тулд шаргуу хөдөлмөрлөв.