52-р бүлэг
Халамжийн нийгэмлэг
1842 оны 3-р сар
Сара Кимбалл тэр эмэгтэйд даавуу өгнө гэж хэлэв. Кимбалл эгч өөр олон эгчээс туслахыг хүсжээ. Эмэгтэйчүүд Кимбалл эгчийн гэрт цуглаж, Сүмд эмэгтэйчүүдэд зориулсан нийгэмлэг байгуулахаар шийдэв.
Эмэгтэйчүүд Элайза Р.Снөүгээс уг нийгэмлэгт зориулж дүрэм бичиж өгөхийг хүсжээ. Тэр бичиж дуусаад, Иосеф Смитэд үзүүлэхээр авч явав. Иосеф хараад, сайн дүрэм байна, гэвч Их Эзэнд эмэгтэйчүүдэд зориулсан илүү дээр төлөвлөгөө байгаа гэж хэлэв.
Иосеф Смит эмэгтэйчүүдийг цуглаанд ирэхийг хүсжээ. Тэрээр санваарын удирдагчид тэдний нийгэмлэгт тусална гэж хэлэв. Эмма Смит эмэгтэйчүүдийн удирдагчаар сонгогджээ. Тэд бүлгээ Халамжийн нийгэмлэг гэж нэрлэв.
Иосеф Смит эмэгтэйчүүдэд ядуу, өвчтэй хүмүүст тусал гэж хэлжээ. Тэд хүмүүст хэрэгтэй зүйлийг нь өгөх ёстой мөн бишоп эмэгтэйчүүдэд юу хийхээ мэдэхэд нь туслах ёстой.
Эмэгтэйчүүд хийх ёстой зүйлээ мэдэхийн тулд хурал хийдэг байв. Тэд Сүмийн гишүүдэд туслах боломжтой болсондоо маш их баяртай байлаа.
Тэд ариун сүм барьж байсан эрэгтэйчүүдэд хувцас хийж өгсөн ба ариун сүмд хэрэглэгдэх зүйлсийг ч бас хийсэн.
Эмэгтэйчүүд хоол унд хэрэгтэй хүмүүст хоол хүнс өгч, өвчтэй хүмүүсийг халамжилж, гэгээнтнүүдэд туслахын тулд өөр олон зүйлийг хийж байлаа.
Сүмийн бүх эмэгтэй Халамжийн нийгэмлэгт харъяалагддаг. Тэд хүмүүст тусалж, сайн мэдээний талаар суралцдаг. Тэд мөн сайн сайхан ном хэвлэл, хөгжим, урлагийн тухай суралцдаг. Тэд хэрхэн гэр бүлүүдээ хүчирхэгжүүлэхэд суралцдаг. (Энэ бүлгийн эх сурвалж: History of Relief Society, 1842–1966 [1967].)