14-р бүлэг
Сүмийн бошиглогч ба Сүмд зориулсан илчлэлтүүд
1830 оны 9-р сар
Иосеф, Эмма хоёр Нью-Йорк руу буцаж нүүв. Тэнд Хайрам Пейж гэх эр амьдардаг байжээ. Тэр Сүмийн гишүүн байсан бөгөөд Сүмийн өмнөөс илчлэлт хүлээн авахад тусалдаг чулуу өөрт нь байгаа гэж хэлэв.
Сургаал ба Гэрээ 28, хэсгийн тойм
Сүмийн олон гишүүн Хайрам Пейжид итгэсэн бөгөөд бүр Оливер Каудери хүртэл итгэжээ. Зарим нь бүр Хайрам Пейжийг бошиглогч гэж бодов.
Сургаал ба Гэрээ 28, хэсгийн тойм
Оливер Иосефоос Хайрам Пейжийн талаар асуув. Иосеф залбирч, Есүс илчлэлт өгчээ. Есүс зөвхөн нэг л хүн бүхэл бүтэн Сүмд зориулсан илчлэлтийг хүлээн авч чадна гэж хэлэв. Тэр хүн бошиглогч Иосеф Смит байсан.
Оливер болон бусад хүн бүхэл бүтэн Сүмийн өмнөөс биш зөвхөн өөрсдөдөө илчлэлт хүлээн авч болно хэмээн Есүс хэлэв. Оливер Иосефт итгэж, Хайрам Пейжийн илчлэлт буруу байсныг ойлгожээ.
Есүс Оливерт Хайрам Пейжтэй ярилц гэж хэлэв. Оливер түүний чулуугаар дамжуулан хүлээн авсан илчлэлтүүд Бурханаас ирээгүй гэдгийг хэлжээ.
Сатан түүнийг мэхэлж байгааг Оливер хэлжээ. Хайрам Оливерийн үгийг сонсоод, наманчлав.
Өнөөдөр зөвхөн Сүмийн ерөнхийлөгч Сүмийг бүхэлд нь төлөөлж, илчлэлт хүлээн авдаг. Тэр Бурханы бошиглогч юм. Сүмийн гишүүд бошиглогчийг дагах ёстой.