54-р бүлэг Бурхан ба тэнгэр элчүүд 1843 оны 2–4-р сар Нэг өдөр тэнгэр элч харсан хэмээн нэгэн залуу Иосеф Смит дээр ирэв. Тэр Иосефт тэнгэр элч хэрхэн хувцасласан байсныг хэлжээ. Иосеф түүнд тэнгэр элч хараагүй гэдгийг нь хэлэв. Учир нь тэнгэр элчүүд тэгж хувцасладаггүй гэжээ. Нөгөө залуу уурлаж, тэнгэрээс гал бууж ирээд, бошиглогчийг болон түүний гэрийг шатаахыг зарлиглав. Гэсэн ч түүнд Бурханы хүч байгаагүй тул ямар ч гал бууж ирсэнгүй. Есүс Иосеф Смитэд тэнгэр элчүүдийн талаар илчлэлт өгөв. Есүс тэнгэр элчүүд нь дэлхийд амьдарч байгаад нас барж, амилсан хүмүүс гэж хэлжээ. Тэд мах, ясан биетэй. Сургаал ба Гэрээ 129:1 Есүс Сатан хүмүүсийг мэхлэхийг оролддог гэжээ. Заримдаа тэр өөрийгөө хүмүүст тэнгэр элч гэж мэдүүлдэг бөгөөд хүмүүсээр муу зүйл хийлгэхийг оролддог. Гэсэн ч зөв шударга хүмүүс Сатан тэднийг мэхлэхийг оролдож байгааг мэдэх боломжтой. Сургаал ба Гэрээ 50:3; 129:8 Хожим нь Иосеф Смит гэгээнтнүүдэд тэнгэрийн талаар бусад үнэнийг хэлжээ. Тэр тэнгэр элчүүд дэлхийтэй адил гариг дээр амьдардаггүй бөгөөд Бурхантай хамт амьдардаг гэв. Иосеф мөн тэнгэрт байгаа хүмүүс дэлхий дээр суралцсан бүх зүйлээ мэдэх болно гэж хэлжээ. Сургаал ба Гэрээ 130:6–7, 18 Иосеф Смит Бурханы бүх хууль биднийг дэлхийд ирэхээс өмнө тэнгэрт тогтоогдсон гэжээ. Хууль бүрд зориулагдсан адислал байдаг. Бид адислалуудыг хүлээн авахын тулд хуулиудыг дуулгавартай дагах ёстой. Сургаал ба Гэрээ 130:20–21 Иосеф Смит гэгээнтнүүдэд Есүс Христийн болон Тэнгэрлэг Эцэгийн талаар хэлэв. Есүс хүнтэй адил харагддаг бөгөөд мах, ясан биетэй. Сургаал ба Гэрээ 130:22 Тэнгэрлэг Эцэг мөн мах, ясан биетэй. Тэрээр үзэсгэлэнт, гэрэл цацарсан газар амьдардаг. Сургаал ба Гэрээ 130:7, 22 Мөн Иосеф Смит Ариун Сүнс бол сүнс бөгөөд Тэрээр яс, махан биегүй гэж хэлэв. Сургаал ба Гэрээ 130:22