Судрын түүхүүд
41-р бүлэг: Көртланд дахь асуудлууд: 1837–1838 он


41-р бүлэг

Көртланд дахь асуудлууд

1837–1838 он

Гэр бүл

Көртланд дахь гэгээнтнүүд аз жаргалтай байв. Их Эзэн тэднийг адисалжээ.

Ахлагч сайн мэдээг номлож байгаа нь

Зарим ахлагч бусад газарт сайн мэдээг заахаар Көртландаас явав. Маш олон хүн ахлагчдыг сонсож, Сүмд нэгджээ.

Хүмүүс Көртландын банкны дэргэд байгаа нь

Удалгүй Көртландад асуудал бэрхшээл гарч эхлэв. Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч гэгээнтнүүдийн мөнгөө хадгалуулдаг банк ажиллуулж эхлэв.

Хүмүүс банкнаас мөнгө хулгайлж байгаа нь

Зарим гэгээнтэн маш их мөнгөтэй болохыг хүсэж байлаа. Банкинд ажиллаж байсан нэгэн эр шударга байсангүй. Тэр мөнгө хулгайлжээ.

Шаналж байгаа хүн

Иосеф Смит өөр нэгэн хүнд мөнгийг сайн харж байхыг даалгасан ч банк асуудалтай хэвээр байв. Удалгүй бүх мөнгө байхгүй болсон учраас банк хаагдах хэрэгтэй болжээ. Тухайн үед Америкийн Нэгдсэн Улсын олон банкны хувьд хүнд хэцүү үе байсан бөгөөд өөр олон банк хаагдсан аж.

Уурлаж буй гэгээнтнүүд

Олон гэгээнтэн мөнгөө буцааж авч чадаагүй учраас ууртай байлаа. Зарим нь банк хаагдсанд Иосеф Смитийг буруутгаж байв. Иосефын зарим сайн найз түүнийг муулах болов. Зарим нь бүр түүнийг алахыг хүсэж байлаа.

Ахлагчид Сүмийг орхин явж байгаа нь

Сүмийн зарим удирдагч мөн адил ууртай байлаа. Тэдний зарим нь Сүмийн гишүүн байхаа болихыг хүссэн бөгөөд цөөн хэд нь Сүмийн дайсан болов.

Бригам Янг хүмүүст хандан ярьж байгаа нь

Харин Сүмийн бусад удирдагч Иосефыг хайрладаг мөн түүнд тусалдаг байв. Бригам Янг сайн удирдагчдын нэг байлаа. Тэр гэгээнтнүүдэд Иосеф бол Бурханы бошиглогч гэдгийг мэддэг гэдгээ хэлж байлаа. Зарим хүн бошиглогчийг дэмжсэн болохоор нь Бригам Янгад уурлаж, улмаар тэр өөрт нь хор учруулахаас өмнө Көртландаас явах хэрэгтэй болов.

Танхайрагчид Көртланд дахь гэгээнтнүүд руу дайрч байгаа нь

Сүмийн дайснууд Көртландад олон асуудал үүсгэв. Тэд гэгээнтнүүдийн эд зүйлсээс хулгай хийж, гэр орныг нь эвдэн сүйтгэж байлаа. Тэд мөн гэгээнтнүүдийг гэмтээж, заримыг нь ална хэмээн сүрдүүлж байв.

танхайрагчид Иосефын талаар маргаж байгаа нь

Сүмийн зарим ахлагч Көртландын ариун сүмд хуран цугларч, Иосеф Смитийг шүүмжилж, шинэ удирдагч сонгох талаар ярилцаж байв. Бүр зарим хүн хутга мэс, буу шийдэм барин ариун сүм рүү дайрч орох гэж оролдов. Тиймээс Көртландад байхад аюултай болж, Иосеф 1838 оны 1-р сард тэндээс Миссури руу хөдөлжээ.

гишүүд Көртландаас явж байгаа нь

Көртланд дахь мөрдлөг хавчлагаас болж Сүмийн удирдагчид гэгээнтнүүдийг тэндээс явуулах төлөвлөгөө гаргаж эхлэв. 1838 оны 7-р сард Сүмийн 500 гаруй гишүүн Көртландаас явав. Бараг 1609 километр зам туулсныхаа дараа тэд 10-р сард Миссуригийн Фар Вестэд ирлээ. Иосеф Смит болон Сүмийн олон гишүүн тэнд амьдарч байв.