15-р бүлэг
Леменчүүдэд хийсэн номлол
1830 оны 9-р сар
Есүс илүү олон хүнийг сайн мэдээний талаар сонсоосой хэмээн хүсэж байлаа. Тэр зарим гэгээнтнийг номлолд явуулахыг хүсэв. Тэр Оливер Каудерийг америкийн индианчууд руу номлол явуулахаар дууддаг. Тэдгээр индианыг мөн леменчүүд гэж дууддаг байсан бөгөөд тэдний зарим нь Мормоны Номд гардаг леменчүүдийн үр удам байсан юм.
Есүс леменчүүдийг Мормоны Номыг уншаасай хэмээн хүсэж байв. Тэрээр олон бошиглогчид леменчүүд Мормоны Номыг унших болно хэмээн амлажээ. Харин одоо тэрхүү амлалтыг биелүүлэх цаг нь ирсэн байв.
Мормоны Ном олон зуун жилийн өмнө амьдарч байсан өвөг дээдсийнх нь талаар леменчүүдэд өгүүлдэг. Энэ нь Есүсийн тэдэнд өгсөн чухал амлалтуудыг дурдсан байдаг бөгөөд тэдэнд Есүст итгэхэд нь тусалдаг. Энэ нь мөн тэдэнд наманчилж, баптисм хүртэхийг заадаг.
Өөр эрчүүд Оливер Каудеритэй хамт леменчүүдэд сайн мэдээг номлохыг хүссэн. Их Эзэн гурван эрэгтэйг явж болно гэв.
Анхны номлогчид Нью-Йорк дахь зарим овог руу явав. Номлогчид хүмүүст Мормоны Номыг өгсөн боловч тэднээс цөөхөн хэдэн хүн л уншсан юм.
Дараа нь номлогчид Огайо дахь леменчүүдэд номлохоор явжээ. Тэд Мормоны Номын талаар сонсож, өвөг дээдсийнхээ талаар суралцахдаа баяртай байв.
Номлогчид Огайог орхин, Миссуригийн Жаксон гүнлэг дэх Индепенденс нэртэй хотод иржээ.
Миссурид леменчүүд маш олон байв. Номлогчид тэдэнд сайн мэдээг номлож, Мормоны Номыг өгчээ. Тэд маш их баяртай байсан бөгөөд ном өгсөнд номлогчдод талархав.
Миссури дэх бусад хүн сэргээгдсэн сайн мэдээнд болон Мормоны Номонд итгээгүй юм. Тэд номлогчдод индианчуудаас хол бай гэж хэлэв.
Хүмүүс хэрэв номлогчдыг явахгүй бол цэргүүдээр хөөлгөнө гэж хэлэв. Номлогчид гунигтайгаар Миссури дэх хүмүүст заахаар явжээ.
Номлогчдын нэгийг Парлей П.Пратт гэдэг байв. Номлогчид юу хийснийг Иосеф Смитэд хэлэхээр тэр Огайо руу явжээ. Парлей тэдний номлол үр дүнтэй байсан бөгөөд олон хүнд сайн мэдээг зааснаа хэлэв.