55-р бүлэг Гэрлэлтийн талаарх илчлэлт 1843 оны 7-р сар Иосеф Смит Их Эзэнээс гэрлэлтийн талаар зарим асуултыг асуужээ. Есүс түүнд эрэгтэй, эмэгтэй хоёр хүний гэрлэлтийг санваартай эрэгтэй хүн батлах ёстой гэжээ. Тэд ариун сүмд гэрлэх ёстой. Хэрэв тэд Бурханы зарлигуудыг дагавал үүрд мөнхөд гэрлэсэн хэвээр байх болно. Сургаал ба Гэрээ 132:1–29 Ариун сүмд гэрлэсэн зөв шударга хүмүүс тэнгэрийн селестиел хаант улсад амьдрах болно. Бурханы хуулиудыг дагадаг хүүхдүүд нь тэдэнд харъяалагдаж, тэд мөнхийн гэр бүл болох болно. Тэд Бурхантай хамт амьдарч, Түүнтэй адил болох болно. Сургаал ба Гэрээ 132:1–29 Есүс мөн Иосефт эрт дээр үед амьдарч байсан хүмүүсийн гэрлэлтийн түүхийн талаар хэлжээ. Сургаал ба Гэрээ 132:34–39