32-р бүлэг
Көртланд дахь Есүс Христийн Сүм
1833–1834 он
1833 оны 3-р сард Иосеф Смит зөвлөхүүдээ Огайогийн Көртланд дахь ариун цуглаан дээр томилжээ. Иосеф болон түүний зөвлөхүүд Сүмийн Тэргүүн Зөвлөл болов.
Өнөөдөр амьд бошиглогч Сүмийг удирддаг. Бошиглогч болон түүний зөвлөхүүд Сүмийн Тэргүүн Зөвлөл юм.
Есүс Иосеф Смитэд гэгээнтнүүд өөр олон сүмийн барилга барих ёстой бөгөөд хамгийн чухал барилга нь Көртланд дахь ариун сүм байх болно гэжээ. Гэгээнтнүүдэд мөн хэвлэлийн газар болон Тэргүүн Зөвлөл ажлаа хийх оффистой байх ёстой гэжээ.
Гэгээнтнүүд Их Эзэнийг дуулгавартай дагаж, Көртландын ариун сүмийг барьж эхлэв. Энэ нь үнэхээр хэцүү ажил байсан тул бүх гэгээнтэн туслах хэрэгтэй байлаа.
Есүс Иосеф Смитэд Сүмд илүү олон хүн нэгдэхийн хэрээр илүү олон удирдагчийг сонго хэмээн хэлсэн. Тэрээр Иосефын аавыг Сүмийн патриарх болох ёстой гэж хэлжээ. Патриарх нь гэгээнтнүүдэд онцгой адислал өгдөг бөгөөд өнөөдөр Сүмийн ихэнх гадас патриархтай.
Есүс Иосефт дээд зөвлөлд үйлчлэх 12 эрэгтэйг сонго гэж хэлжээ. Дээд зөвлөл нь Мелкизедек санваарын дээд пристийн албатай байдаг. Сүмд үүсэж болзошгүй асуудлуудыг зохицуулахад туслах нь тэдний нэг үүрэг билээ.
1834 оны 2-р сард Иосеф Смит Сүмийн анхны гадсыг зохион байгуулав. Гадас гэдэг нь нэг бүсэд амьдарч байгаа Сүмийн олон гишүүнийг хэлдэг. Көртланд дахь бүх гэгээнтэн анхны гадаст хамрагдаж байв.
Өнөөдөр Сүмд хэдэн мянган гадас байгаа.