Судрын түүхүүд
60-р бүлэг: Гэгээнтнүүд Наувугаас явсан нь: 1845 оны 9-р сараас 1846 оны 9-р сар


60-р бүлэг

Гэгээнтнүүд Наувугаас явсан нь

1845 оны 9-р сараас 1846 оны 9-р сар

Танхайрагчид худал ярьж байгаа нь

Иосеф Смитийг нас барсны дараа танхайрагчид Сүм байхаа больсон гэж бодов. Гэсэн хэдий ч төлөөлөгчдийн удирдлаган доор Сүм хүчирхэг хэвээрээ үлдсэн бөгөөд Науву цаашид улам цэцэглэн хөгжсөн байна. Энэ нь танхайрагчдыг Сүмийг устгаж, гэгээнтнүүдийг хөөж гаргахын тулд улам илүү их хичээхэд хүргэв. Танхайрагчид тэдний талаар худал үгс сонинд нийтэлж байжээ.

Тэргүүн Зөвлөлийнхөн Иллиной мужийн захирагчтай ярьж байгаа нь

Иллиной мужийн захирагч танхайрагчдыг зогсоосонгүй. Гэгээнтнүүд Наувуд байгаа цагт хэзээ ч амар амгалан байхгүй гэдгээ ухаарав. Мужийн захирагч дайснуудаасаа хол байж, өөрсдийн гэсэн засаглалыг тогтоохын тулд өрнөд рүү нүүхийг тэдэнд зөвлөв. Эцэст нь гэгээнтнүүд явахаар шийдсэн боловч тэдэнд бэлтгэх цаг хэрэгтэй байлаа.

Гэгээнтнүүд Наувугаас явахдаа бэлтгэж байгаа нь

Гэгээнтнүүдэд аяллын турш идэх хоол хүнс, өмсөх хувцас хэрэгтэй байв. Тэд мөн тэрэг хийж, шар үхэр болон бусад амьтанг худалдаж аван, байшин барилгаа зарах хэрэгтэй байв. Гэгээнтнүүд Наувугаас явахын тулд шаргуу хөдөлмөрлөж байлаа.

Танхайрагчид гэгээнтнүүдээс хулгайлж байгаа нь

Танхайрагчид гэгээнтнүүдэд бэлтгэх цаг өгөхийг хүсэхгүй байв. Тэд зарим зүйлийг хулгайлж, гэр орныг нь шатааж байжээ.

Танхайрагчид гэр бүл рүү дайрч байгаа нь

Гэгээнтнүүд 1846 оны 4-р сард явахаар төлөвлөсөн боловч дайснуудынхаа хавчлага дарамтаас болж 2-р сарын ид хүйтэнд явах болов.

Гэгээнтнүүд Миссиссипи мөрөнг гаталж байгаа нь

Гэгээнтнүүд өөрсдийн эд зүйлсийг тэргэнд ачиж, томоохон завинд тэргүүдээ ачаад, Миссиссипи мөрнийг гаталжээ.

Гэгээнтнүүд хөлдүү Миссиссипи мөрнийг гаталж байгаа нь

Эхний хэсэг гэгээнтэн Наувуг орхин явснаас хойш хоёр долоо хоногийн дараа хүйтний эрч улам чангарч, гол мөрнүүд хөлджээ. Зарим гэгээнтэн мөсөн дээгүүр тэргүүдээ зөөв.

Гэгээнтнүүд хоол хүнс, хувцас хунараа хуваалцаж байгаа нь

Гэгээнтнүүд хэдэн өдрийн турш гол мөрний дэргэд хоноглов. Тэдний заримд хангалттай дулаан хувцас байгаагүй учраас маш их даарч байв. Заримд нь хангалттай хүнс байсангүй. Хангалттай хувцас, хоол хүнстэй хүмүүс нь бусадтайгаа хуваалцаж байлаа. Удалгүй гэгээнтнүүд хөдөлж, дараагийн буудаллах газартаа ирэв. Бригам Янг хүмүүст өрнөд рүү хийх аялалдаа бэлтгэж, зохион байгуулалттай байхад нь туслах удирдагчдыг сонгожээ. Өрнөд рүү аялсан гэгээнтнүүдийг анхдагчид гэж нэрлэв.

Мод цавчин унагааж буй эрчүүд

1846 оны 3-р сард анхдагчид Айова мужаар дайран өрнөд рүү аялав. Хүйтэн цаг агаар, муу зам харгуй болон бусад зовлон бэрхшээлээс болж тэдний аялал саатаж байлаа. Бригам Янг буудаллах тохиромжтой газар хайлгахаар хүмүүсийг илгээв. Тэд мод тайрч, дүнзэн оромж барьжээ. Тэд мөн ургац тариалж, гол мөрнийг гатлах гүүр барьсан нь анхдагчдын аяллыг хөнгөвчлөв.

гэгээнтнүүд том завиар гол гаталж байгаа нь

1846 оны 6-р сард Наувуг орхисноос хойш бараг дөрвөн сарын дараа анхдагчдын эхний хэсэг Айовагаас Миссури мөрөн гатлав. Тэд Каунсил Блаффс нэртэй газар зогсож, гол гатлахын тулд завь хийжээ. Бусад гэгээнтэн удалгүй тэдэнтэй нэгдэхээр ирэв (00-р [190] хуудсан дахь газрын зургийг үзнэ үү).

бүхээгтэй тэрэгнүүд

1846 оны 2-р сард гэгээнтнүүд Наувугаас явсан ч олон гэгээнтэн ард нь хоцров. Тэдний зарим нь ариун сүм барьж дуусгах үүрэгтэй байв. Бусад нь өмч хөрөнгөнөөсөө зарахыг хичээж байлаа. 9-р сар гэхэд ихэнх гэгээнтэн явсан байв.

Гэгээнтнүүд Наувуг гунигтай орхин явж байгаа нь

Гэгээнтнүүд Наувуг орхих зуураа толгод дээр баригдсан ариун сүм болон үзэсгэлэнт хотоо эргэн харсаар явав. Тэд гунигтай байсан ч Их Эзэний ариун сүмийг барьж дуусгасандаа маш их баяртай байлаа.

Гэгээнтнүүд бөднө шувуудаар адислагдсан нь

Наувугаас хэдэн сарын дараа хөдөлсөн олон гэгээнтэн маш хүндээр өвдсөн байсан ба аялахад бэлэн биш байлаа. Хэдэн зуун гэгээнтэн голын эргээр тарж, хоол хүнс, орогнох газар муутай байв. Гэсэн ч Их Эзэн гэгээнтнүүд рүү бөднө шувуудыг явуулж, тэднийг хоол хүнстэй залгуулан тусалж байлаа.

Гэгээнтнүүдийг авахаар ирж буй эрчүүд

Ерөнхийлөгч Бригам Янг тэдгээр гэгээнтний асуудлуудын талаар сонсоод, хэдэн эрийг илгээв. Тэд гэгээнтнүүдийг өлсгөлөнгөөс аварч, Каунсил Блаффс болон гэгээнтнүүдийн буудаллаж байсан Айова руу аялахад тусалжээ.