26-р бүлэг Тэнгэрийн гурван хаант улс 1832 оны 2-р сарын 16 Нэг өдөр Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Шинэ Гэрээг уншив. Шинэ Гэрээнд сайн хүмүүс амилуулагдсаныхаа дараа тэнгэр рүү явна гэсэн байжээ. Иосеф бүх хүн нэг газар байх юм болов уу гэж гайхаж байв. Сургаал ба Гэрээ 76, хэсгийн тойм Иосеф, Сидней хоёрыг энэ тухай бодож байхад Тэнгэрлэг Эцэг тэдэнд гайхамшигт үзэгдэл үзүүлсэн бөгөөд тэд үзэгдлээр тэнгэрийг харав. Тэр эргэн тойрондоо гэрлээр хүрээлүүлсэн Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрыг харлаа. Дараа нь тэд Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрыг шүтэн биширч байгаа тэнгэр элчүүдийг харав. Сургаал ба Гэрээ 76, хэсгийн тойм Сургаал ба Гэрээ 76:19–21 Иосеф, Сидней хоёр энэ үзэгдлийн талаар бичиж байхдаа Есүс амьд болохыг гэрчлэв. Тэд Түүнийг харсан юм! Тэд мөн Тэр Бурханы Хүү гэх дуу хоолойг сонсжээ. Тэр дуу хоолой Тэнгэрлэг Эцэгтэйгээ буцаж хамт амьдрах боломжийг бүх хүнд олгохын тулд Есүс дэлхийд ирсэн болохыг хэлэв. Сургаал ба Гэрээ 76:22–24, 40–42 Үзэгдлийн дараагийн хэсэгт Иосеф, Сидней хоёр хүмүүс амилуулагдсаныхаа дараа хаашаа явахыг харав. Тэнгэрт хүмүүст зориулсан гурван газар буюу хаант улс байдаг. Зөв шударга гэгээнтнүүд амилуулагдсаныхаа дараа тэнгэрийн селестиел хаант улсад очдог. Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрын амьдардаг газрыг селестиел хаант улс гэдэг. Сургаал ба Гэрээ 76:50–70 Селестиел хаант улсад байгаа хүмүүс дэлхийд байхдаа Есүс Христэд итгэдэг байжээ. Тэд баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авсан байв. Сургаал ба Гэрээ 76:51–52 Селестиел хаант улсад байгаа хүмүүс дэлхийд байхдаа маш олон зовлон зүдгүүртэй тулгарч байсан ч тэдгээрийг Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан даван туулсан юм. Тэд Бурханы зарлигуудыг дуулгавартай дагахын тулд шаргуу хөдөлмөрлөж, дуулгаваргүй байх үедээ наманчилдаг байв. Сургаал ба Гэрээ 76:52–53 Зөв шударга гэгээнтнүүд Тэнгэрлэг Эцэгтэй болон Есүстэй адилхан болох болно. Бүх зүйл тэднийх болох болно. Тэд Тэнгэрлэг Эцэгтэй болон Есүстэй үүрд хамт амьдарна. Сургаал ба Гэрээ 76:58–60, 62 Дараа нь Иосеф, Сидней хоёр тэнгэрийн террестриел хаант улсыг харав. Сургаал ба Гэрээ 76:71 Террестриел хаант улс дахь хүмүүс дэлхий дээр сайн байсан боловч муу хүмүүст мэхлэгдсэн байдаг. Тэд зарим зарлигийг дуулгавартай дагасан боловч Есүсийн талаарх гэрчлэлдээ тууштай зогсоогүй байв. Сургаал ба Гэрээ 76:75, 79 Террестриел хаант улс дахь хүмүүс дэлхий дээр байхдаа сайн мэдээг сонссон боловч итгээгүй, харин нас барсныхаа дараа итгэсэн . Сургаал ба Гэрээ 76:73–74 Террестриел хаант улс дахь хүмүүс Есүсийг харна. Гэхдээ тэд Тэнгэрлэг Эцэгтэй болон Есүстэй хамт амьдарч чадахгүй. Сургаал ба Гэрээ 76:77 Дараа нь Иосеф, Сидней хоёр тэнгэрийн телестиел хаант улсыг харжээ. Телестиел хаант улсад дэлхийд байхдаа зөв шударга байгаагүй хүмүүс очдог. Сургаал ба Гэрээ 76:81, 103 Тэд Есүст болон Түүний сайн мэдээнд мөн бошиглогчдод итгээгүй. Тэд Бурханы зарлигуудыг дагадаггүй байв. Сургаал ба Гэрээ 76:81–82, 101, 103 Телестиел хаант улс дахь хүмүүс Есүсийг болон Тэнгэрлэг Эцэгийг харахгүй бөгөөд Тэдэнтэй амьдарч чадахгүй. Гэхдээ тэнгэр элчүүд тэдэн дээр зочилж, Ариун Сүнс тэдэнд заах болно. Сургаал ба Гэрээ 76:86, 88, 112 Селестиел болон террестриел хаант улс руу явах хүмүүс Есүсийг дэлхийд дахин ирэх үед амилуулагдах болно. Харин телестиел хаант улс руу явах хүмүүс Есүсийг дахин ирснээс хойш 1000 жилийн дараа амилуулагдана. Сургаал ба Гэрээ 76:63, 85, 102 Энэ үзэгдэлд Иосеф, Сидней хоёр хамгийн ёсон бус хүмүүс хаашаа явахыг бас харжээ. Тэд Сатантай хамт байх болно. Тэд мөн Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёртой эсвэл Ариун Сүнстэй хамт байж чадахгүй. Сургаал ба Гэрээ 76:35–37 Сатантай хамт байх хүмүүс Есүсийн болон Түүний сайн мэдээний талаар дэлхий дээр байхдаа суралцсан байдаг. Ариун Сүнс тэдэнд Есүс Христийн талаар гэрчилсэн. Тэд Есүсийн амьдарч байсныг мөн бидний төлөө амиа өгснийг мэддэг. Сургаал ба Гэрээ 76:35 Гэсэн хэдий ч тэд маш муу зүйлийг хийсэн. Тэд үнэнийг үгүйсгэж, Бурханы хүчийг үл тоомсорлосон. Тэд мөн Ариун Сүнсийг үгүйсгэсэн. Тэд Есүст дахин итгэхгүй гэж хэлсэн. Тэд үүрд мөнхөд зовох болно. Сургаал ба Гэрээ 76:31–35 Иосеф, Сидней хоёр үзэгдэлдээ өөр олон зүйлийг харсан боловч Есүс тэдэнд үзсэн бүхнээ бичих хэрэггүй гэв. Ариун Сүнсний хүчээр дамжуулан зөв шударга гэгээнтнүүд эдгээр зүйлийг өөрсдөө харж, мэдэх боломжтой. Иосеф, Сидней хоёр энэ гайхамшигт үзэгдлийг хүлээн авсандаа Бурханд талархжээ. Сургаал ба Гэрээ 76:113–119