21-р бүлэг
Миссурид суурьших илчлэлт
1831 оны 5–6-р сар
Иосеф Смит Нью-Йоркоос Огайогийн Көртланд руу нүүв. Тэр Нью-Йоркод үргэлжлүүлэн амьдарч байсан гэгээнтнүүдийг Огайо руу нүүхийг хүссэн бөгөөд тэд түүний үгийг дуулгавартай дагав.
Есүс Иосефт Огайогийн гэгээнтнүүд өөрсдийн газрыг Нью-Йоркийн гэгээнтнүүдтэй хуваалцах ёстой гэж хэлжээ. Леман Коплейд олон газар байсан ба газраасаа хуваалцана гэж амлажээ. Нью-Йоркоос ирсэн зарим гэгээнтэн түүний газарт нүүж очив.
Гэсэн ч Леман Коплей амлалтандаа хүрээгүй бөгөөд Нью-Йоркоос ирсэн гэгээнтнүүдэд газраасаа өгөхгүй гэв. Тэр тэднийг явуулж, тэд амьдрах газаргүй болов.
Сургаал ба Гэрээ 54, хэсгийн тойм
Ньюел Найт эдгээр гэгээнтний удирдагч байв. Тэр юу хийхээ мэдэхгүй байсан учраас Иосеф Смитээс тусламж авахаар явлаа.
Сургаал ба Гэрээ 54, хэсгийн тойм
Иосеф залбирч, Их Эзэн тэдгээр гэгээнтнийг Миссури руу явах хэрэгтэй гэв.
Тэдгээр гэгээнтнийг Көртландаас явахаас өмнө чуулган зохион байгуулагдсан бөгөөд уг чуулган гурван өдрийн турш үргэлжлэв. Их Эзэн Иосеф Смитэд зарим чухал илчлэлтийг өгөв.
Их Эзэн Иосефт Сүмийн анхны дээд пристүүдийг томил хэмээн зааварлав. Дээд пристүүд Мелкизедек санваартай байдаг. Сүмийн олон удирдагч дээд пристийн албан тушаалд томилогдов.
Сургаал ба Гэрээ 52, хэсгийн тойм
Их Эзэн зарим эрэгтэйг Миссури руу номлолд явах хэрэгтэй гэж хэлэв. Тэд замынхаа туршид сайн мэдээг номлох ёстой байлаа. Чуулган дууссаны дараа номлогчид Миссури руу хөдөллөө.
Их Эзэн Иосефт Сүмийн дараагийн чуулган Миссурид болох болно гээд, Иосеф болон түүний нөхдийг тийшээ яв хэмээжээ. Есүс тэдэнд хаана Сионы хотыг байгуулахыг харуулна гэж амлав.
Сургаал ба Гэрээ 52:1–5 (мөн С ба Г 42:62-ыг үзнэ үү)