Судрын түүхүүд
53-р бүлэг: Науву дахь асуудлууд: 1842 оны 5–8-р сар


53-р бүлэг

Науву дахь асуудлууд

1842 оны 5–8-р сар

Эрэгтэйчүүд Наувуд барьж байгаа нь

Олон мянган гэгээнтэн Наувуд амьдрахаар явав. Тэд үзэсгэлэнт хотыг барьж, ариун сүм барих ажилдаа ханцуй шамлан орсон байлаа.

Жон К.Беннет

Гэгээнтнүүд Жон К.Беннетийг Науву хотын дарга болгохоор сонгов. Эхэндээ тэр сайн дарга байсан ч удалгүй муу зүйл хийж эхэлж, Иосеф Смитийн дайсан болов.

Хүмүүс хамтдаа уулзаж байгаа нь

Науву хотын хүмүүс Наувугийн цэргийн жагсаалыг оролцуулсан онцгой баярын өдрийг зохион байгуулахыг хүсэв.

Жон К.Беннет цэргүүдтэй ярьж байгаа нь

Жон Беннет цэргүүдээр тулалдаж буй үзүүлбэр үзүүлэх шийдвэр гаргажээ. Энэ нь жинхэнэ тулаан биш зүгээр үзүүлбэр байв.

Жон К.Беннет Иосефтой ярьж байгаа нь

Ноён Беннет Иосеф Смитээс цэргүүдийг тулаанд удирдан орохыг хүссэн ч тэр зөвшөөрсөнгүй. Ариун Сүнс Жон Беннет түүнийг алахын тулд тулааныг ашиглахаар төлөвлөж байгааг Иосефт хэлэв. Жон Беннет ууртай байлаа.

Иосеф хотын шинэ дарга болж байгаа нь

Жон Беннет бошиглогчийн эсрэг босож, муу зүйл хийж байсан тул түүнийг Сүмийн гишүүнчлэлээс хасаж, Науву хотын даргын албан тушаалаас буулгав. Иосеф Смит хотын шинэ дарга болжээ.

Жон К.Беннет уурлаж байгаа нь

Жон Беннет хорсон уурлаж, Наувугаас явж, Иосеф Смитийн тухай болон Сүмийн талаар муу зүйл хэлж, бичиж эхлэв. Тэр мөн бусад хүнийг өөртэйгөө нэгдэхийг уриалжээ.

Иосеф гэгээнтнүүдийг Роки Маунтенсд байгааг үзэгдэлд харсан нь

Иосеф Смит Сүмийн зарим эрэгтэйд гэгээнтнүүд улам их асуудалд орно гэж хэлэв. Нэгэн өдөр тэд Наувугаас явна мөн Роки Маунтенс руу явж, тэнд хотуудыг барих болно гэдгийг урьдчилан харжээ. Тэд мөн Бурханы зарлигуудыг дагаж, хүчирхэг хүмүүс болно гэдгийг ч мэдэж байв.