18-р бүлэг Сүмийн хууль 1831 оны 2-р сарын 9 Огайогийн Көртландад Их Эзэн маш чухал илчлэлтийг Иосеф Смитэд өгсөн юм. Үүнийг Сүмийн хууль гэж нэрлэдэг. Сургаал ба Гэрээ 42, хэсгийн тойм Их Эзэн гэгээнтнүүдэд сайн мэдээг хүн бүрд заах ёстой хэмээн хэлжээ. Номлолд явж байгаа эрэгтэйчүүд Сүмийн удирдагчаар санваарт томилогдсон байх ёстой. Сургаал ба Гэрээ 42, хэсгийн тойм Сургаал ба Гэрээ 42:7, 11 Хоёр номлогч хамтдаа ажиллах ёстой. Тэд Библиэс болон Мормоны Номоос заах ёстой. Мөн тэд Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө байлгахын тулд залбирах ёстой. Харин Ариун Сүнс тэдэнд юу заах ёстойг нь хэлнэ. Сургаал ба Гэрээ 42:6, 12, 14 Номлогчид сайн мэдээнд итгэсэн хүмүүст баптисм хүртээх ёстой. Сургаал ба Гэрээ 42:7 Их Эзэн Сүмийн гишүүд Арван зарлигийг дуулгавартай дагах ёстой хэмээн хэлсэн. Тэд хүн алах ёсгүй. Тэд худал хэлэх ёсгүй. Тэд бусад хүний талаар муу зүйл ярих ёсгүй. Тэд өөр ямар нэгэн буруу зүйл хийх ёсгүй. Сургаал ба Гэрээ 42:18–27 Гэгээнтнүүд өөрсдөдөө байгаа зүйлсээ бусадтай хуваалцах ёстой. Бусадтай хуваалцах нь Есүстэй хуваалцаж байгаатай адил юм. Сургаал ба Гэрээ 42:30–38 Есүс гэгээнтнүүдэд өөр бусад зарлигийг мөн өгчээ. Гэгээнтнүүд өөрсдийгөө бусдаас дээр гэж бодох ёсгүй. Гэгээнтнүүд мөн цэвэр ариун байх ёстой. Тэд шаргуу хөдөлмөрлөх ёстой. Сургаал ба Гэрээ 42:40–42 Гэгээнтнүүд өвчтэй гишүүдийг асарч халамжлах ёстой. Санваартай эрчүүд өвчтөнүүдийг адислах ёстой. Итгэлтэй хүмүүс эдгээгдэх болно. Хэрэв тэд үхэх цаг нь болоогүй бол үхэхгүй. Сургаал ба Гэрээ 42:43–44, 48 Зөв шударга гэгээнтнүүд үхлээс айх ёсгүй. Үхэл нь зөв шударга хүмүүсийн хувьд гайхамшигтай юм. Сургаал ба Гэрээ 42:46 Есүс зөв шударга гишүүдэд олон зүйлийг илчилнэ хэмээн хэлжээ. Тэдгээр илчлэлт баяр баясгаланг авчирна. Их Эзэн гэгээнтнүүдэд Сүмийн хуулийг дуулгавартай дага хэмээн хэлэв. Сургаал ба Гэрээ 42:61, 66