Судрын түүхүүд
Мэдэх ёстой хүмүүс


Мэдэх ёстой хүмүүс

АбрахамАбрахам бол олон жилийн өмнө амьдарч байсан бошиглогч юм. Абрахамын түүх Хуучин Гэрээ болон Агуу Үнэт Сувд дээр байдаг.

Беннет, Жон К.Жон К.Беннет Науву хотын дарга байсан бөгөөд тэр Иосеф Смитийн эсрэг боссон.

Ахмад АлленАхмад Аллен Америкийн Нэгдсэн Улсын армийн ахмад байв. Тэр Сүмийн эрсийг Мормоны суманд нэгдэхийг хүссэн.

Коплей, ЛеманЛеман Коплей Огайогийн Көртландад Сүмийн гишүүн байсан бөгөөд бусад гишүүнтэй газраа хуваалцаагүй юм.

Каудери, ОливерОливер Каудери Иосеф Смитэд алтан ялтсуудыг орчуулахад тусалсан. Тэр Сүмд туслахын тулд олон зүйл хийсэн.

ЕлиасЕлиас Көртландын ариун сүмд Иосеф Смит болон Оливер Каудерид онцгой санваарын хүчийг сэргээсэн.

ЕлиаЕлиа олон жилийн өмнө амьдарч байсан бошиглогч юм. Тэр Иосеф Смит, Оливер Каудери хоёрт санваарын онцгой хүчийг Көртландын ариун сүмд байхад нь сэргээсэн.

ЕнохЕнох олон жилийн өмнө амьдарч байсан бошиглогч юм. Тэр Сион хотыг барьсан. Енохын түүх Агуу Үнэт Сувд дээр гардаг.

Мужийн захирагч БоггсБоггс нь Миссури мужийн захирагч байжээ. Тэр гэгээнтнүүдэд туслаагүй бөгөөд тэднийг мужаас гаргах эсвэл хөнөөх тушаал буулгасан.

Харрис, МартинМартин Харрис Иосеф Смитэд алтан ялтсуудыг орчуулахад тусалсан. Тэр Мормоны Номын зарим хуудсыг алдсан юм.

Хайд, ОорсонОорсон Хайд төлөөлөгч байсан. Тэр Абрахамын хүүхдүүдийн амьдрах Ариун газрыг онцгойлон адисалсан.

ИндианчуудИндианчууд Америкийн Нэгдсэн Улсын бүх хэсэгт амьдардаг байв. Индианчуудын заримыг леменчүүд гэж нэрлэдэг.

ИаковИаков Есүс Христийн арван хоёр төлөөлөгчийн нэг байв. Петр, Иаков, Иохан нар Мелкизедек санваарыг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт сэргээсэн.

ИоханИохан Есүс Христийн арван хоёр төлөөлөгчийн нэг байв. Петр, Иаков, Иохан нар Мелкизедек санваарыг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт сэргээсэн.

Иохан БаптистИохан Баптист Есүсийг дэлхийд амьдарч байсан тэр цаг үед амьдарч байсан. Иохан Баптист Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Аароны санваарыг өгсөн.

Кимбалл, Хибэр СХибэр С.Кимбалл төлөөлөгч байсан. Тэр Англи руу номлолд явсан.

Кимбалл, СараСара Кимбалл нь анхны Халамжийн нийгэмлэгийн гишүүн байв.

Кимбалл, Спэнсэр В.Спэнсэр В.Кимбалл нь Сүмийн 12 дахь ерөнхийлөгч юм.

Найт, НьюелСатан түүний залбирлыг зогсоох гэж оролдоход Ньюел Найт өвдсөн. Иосеф Смит Ньюел Найтыг эдгээжээ.

ЛеменчүүдЛеменчүүд бол Лихайн хүү болох Лемен, Лемүел хоёрын үр удам юм.

МелкизедекМелкизедек бол олон жилийн өмнө амьдарч байсан бошиглогч юм.

МормончуудСүмийн гишүүдийг Мормоны Номд итгэдэг учраас заримдаа мормончууд гэж нэрлэдэг.

МоронайМоронай бол Америкт олон жилийн тэртээ амьдарч байсан нифайчуудын бошиглогч юм. Тэр Кумора гүвээнд алтан ялтсуудыг нуусан.

МосеМосе нь олон жилийн тэртээ амьдарч байсан бошиглогч юм. Тэр израильчуудыг Египетээс удирдан гаргасан. Тэр Иосеф Смит, Оливер Каудери хоёрт санваарын онцгой хүчийг Көртландын ариун сүмд сэргээсэн.

Ноён ЧандлерНоён Чандлер гэгээнтнүүдэд зарим эртний бичээсийг зарсан. Абрахамын бичиглэлүүд тэрхүү эртний бичээс дээр байжээ.

Ноён ХэйлНоён Хэйл бол Эмма Смитийн аав юм.

НоаНоа нь олон жилийн өмнө амьдарч байсан бошиглогч юм.

Пейж, ХайрамХайрам Пейж өөрт нь Сүмийн талаар илчлэлтүүдийг өгдөг чулуу байгаа гэж хэлсэн.

Патриж, ЭдвардЭдвард Партриж Сүмийн анхны бишоп байсан.

ПетрПетр Есүсийн арван хоёр төлөөлөгчийн нэг байв. Петр, Иаков, Иохан нар Мелкизедек санваарыг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт сэргээсэн.

Фелпс, Виллиам В.Виллиам В.Фелпс Миссуригийн Жаксон гүнлэгт сургуулиуд байгуулахад тусалсан.

АнхдагчидАнхдагчид бол Роки Маунтенс руу тал газраар аялсан гэгээнтнүүд юм.

Пратт, Парлей П.Парлей П.Пратт леменчүүдэд заахаар номлолд явсан.

Ричардс, ВиллардВиллард Ричардс Иосеф Смитийн найз байв. Тэр Иосефтой хамт Картейж шоронд хамт байсан.

Ригдон, СиднейСидней Ригдон Иосефын зөвлөхүүдийн нэг байв.

Смит, АлвинАлвин Смит Иосеф Смитийн ах нарын нэг байв. Тэр нас барсан юм. Иосеф Алвиныг тэнгэрийн селестиел хаант улсад байна гэсэн үзэгдэл үзсэн.

Смит, ЭммаЭмма Смит Иосеф Смитийн эхнэр нь байсан. Тэр Халамжийн нийгэмлэгийн анхны удирдагч байв. Тэр Сүмд зориулан дууллын ном бичсэн.

Смит, ХайрумХайрум Смит Иосеф Смитийн ах нарын нэг байв. Хайрум Иосефтой хамт Картейж шоронд алагдсан.

Иосеф СмитИосеф Смит нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны бошиглогч, ерөнхийлөгч байв. Есүс Иосеф Смитэд Сургаал ба Гэрээнд байгаа илчлэлтүүдийг өгсөн. Иосеф Картейж шоронд алагдсан.

Смит, Ахмад ИосефАхмад Иосеф Смит нь Иосеф Смитийн аав юм.

Смит, ЛюсиЛюси Смит нь Иосеф Смитийн ээж юм.

Смит, СамуелСамуел Смит нь Иосеф Смитийн дүү байв. Тэр Сүмийн анхны номлогч байсан.

Снөү, Элайза Р.Элайза Р.Снөү анхны Халамжийн нийгэмлэгийн гишүүн байсан.

Тэйлор, ЖонЖон Тэйлор Иосеф Смитийн найз байв. Тэр Иосефтой хамт Картейж шоронд байсан. Сүүлд нь тэрээр Сүмийн ерөнхийлөгч болсон юм.

Витмер, ДавидДавид Витмер алтан ялтсуудыг харсан гэрч байсан. Тэр 1830 оны 4-р сарын 6-нд Сүмийг зохион байгуулахад тусалсан юм.

Витмер, ПетрПетр Витмер нь 1830 оны 4-р сарын 6-нд Сүмийг зохион байгуулахад тусалсан.

Витней, Ньюел К.Ньюел К.Витней нь Сүмийн хоёр дахь бишоп байсан.

Виллиамс, Фредерик Г.Фредерик Г.Виллиамс нь Иосеф Смитийн зөвлөхүүдийн нэг байсан.

Янг, БригамБригам Янг арван хоёр төлөөлөгчийн нэг бөгөөд анхдагчдын удирдагч байв. Тэрээр Иосеф Смитийн дараа Сүмийн ерөнхийлөгч болсон.

Янг, ФинеасФинеас Янг нь Бригам Янгийн ах байв.