16-р бүлэг
Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Сионы талаар суралцав
1830
Номлогчид Сидней Ригдонд Мормоны Номыг өгч, сайн мэдээг заажээ. Сидней Мормоны Номыг уншаад, уг номын талаар залбирав. Тэнгэрлэг Эцэг түүнд сайн мэдээ үнэн гэдгийг хэлж, Сидней баптисм хүртжээ.
Сидней Ригдон сүмийн гишүүддээ номлогчдын үгсийг сонс гэсэн бөгөөд тэдний ихэнх нь сонсжээ. Удалгүй 1000 хүн Көртландад баптисм хүртэв.
Сидней Ригдон Иосеф Смиттэй уулзахыг хүсэж байсан учраас Нью-Йорк руу явав. Сиднейг ирсний дараа Иосеф Смит түүнд зориулсан илчлэлтийг хүлээн авчээ. Илчлэлтэд Есүс Сидней Ригдонд агуу зүйлсийг хийнэ хэмээн хэлэв. Тэр маш олон хүнд сайн мэдээг зааж, баптисм хүртээж, Ариун Сүнсний бэлэг өгөх болно гэв.
Есүс Иосеф, Сидней хоёрт Библийн зарим хэсгийг олон жилийн тэртээ өөрчлөгдөж, бусад чухал хэсэг нь гээгдсэн гэж хэлэв. Есүс Иосеф Смитэд Библийн аль хэсгийг засах талаар илчлэлт өгнө гэж хэлсэн. Сидней Иосефын хэлсэн засваруудыг бичих болно гэж хэлжээ.
Библийн бүрэн бус түүхүүдийн нэг нь агуу бошиглогч Енохын түүх юм. Түүний хүмүүс үнэхээр зөв шударга байсан учраас Их Эзэн тэднийг Сион хэмээн нэрлэжээ. Енохын хүмүүс мөн Сион нэртэй хотыг барьсан байдаг. Сионд хүмүүс бие биенээ хайрлаж, асран халамжилдаг байсан. Хэн ч ядуу эсвэл аз жаргалгүй байгаагүй.
Сионд байсан бүх хүн Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг дагадаг байжээ. Тэд үнэхээр зөв шударга байсан учраас Их Эзэн тэдний дунд байв. Тэрээр Сионы хүмүүсийг Өөртэйгөө хамт амьдруулахаар тэнгэр өөд явч явсан.
Есүс Иосеф Смитэд гэгээнтнүүд Сион нэртэй бас нэгэн хотыг барих ёстой гэжээ. Тэрээр хот нь үзэсгэлэнтэй байх болно мөн ямар ч муу хүмүүс тэнд амьдрахгүй байх болно гэжээ. Мөн уг хотод амьдарч байгаа хүмүүс бие биенээ хайрлаж, аз жаргалтай байх ба Тэрээр ирж, тэдэнтэй хамт амьдрах болно гэдгээ хэлжээ.
Сургаал ба Гэрээ 45:64–71; Mосе 7:62–64-ийг үзнэ үү.