59-р бүлэг
Наувугийн ариун сүмд хишгийн ёслолууд хийгдсэн нь
1845 оны 11-р сараас 1846 оны 2-р сар
Ариун сүмийн аль нэгэн хэсэг баригдах бүрд тэд тэрхүү хэсгийг онцгойлон адисалж, ашиглаж эхэлж байв. Ариун сүмийн хамгийн эхний давхар 1841 онд баригдаж дуусах үед тэнд нас барагсдын төлөөх баптисмыг хийж эхэлжээ. 1845 оны 11-р сард хэд хэдэн давхар баригдаж дууссан бөгөөд гэгээнтнүүд ариун нандин ёслол болох хувийн хишгийг хүртэж болохын тулд онцгойлон адислав (мөн 50-р бүлгийг үзнэ үү).
Гэгээнтнүүд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахыг маш их хүсэж байсан учраас ариун сүмийг өдөр шөнөгүй ашиглаж байв. Тэднийг Наувугаас явахын өмнөх хэдэн долоо хоногийн турш Бригам Янг болон бусад хүн гэгээнтнүүдэд тэдгээр ёслолыг хүлээн авахад тусалж байлаа. Гэгээнтнүүдийг явах цаг болоход тэдний 6000 орчим нь Наувугийн ариун сүмд өөрсдийн хувийн хишгийг хүртсэн байв. Ирээдүйд ирэх сорилт бэрхшээлүүдийг туулахад эдгээр ёслол тэдэнд агуу ихээр тусалсан билээ.