Судрын түүхүүд
36-р бүлэг: Сионы хуаран: 1834 оны 2–6-р сар


36-р бүлэг

Сионы хуаран

1834 оны 2–6-р сар

Иосеф захиа уншиж байгаа нь

Миссури дэх хүмүүс гэгээнтнүүдийг гэр орноо орхин явахад хүргэж байх үед Иосеф Смит бараг 1609 километрийн тэртээ Огайогийн Көртландад байлаа. Тэрээр Миссури дэх гэгээнтнүүдэд хэрхэн туслах талаар мэдэхийн тулд залбирав.

Иосеф залбирсныхаа дараа босож байгаа нь

Есүс гэгээнтнүүдэд туслахаар Сүмийн зарим эрэгтэй Миссури руу явах хэрэгтэйг Иосефт илчилжээ. Иосеф Смит тэдний удирдагч байх болно. Их Эзэн 500 эрэгтэйг явахыг хүсэв.

Иосеф гэгээнтнүүдэд хандан ярьж байгаа нь

Иосеф Их Эзэнийг дуулгавартай дагав. Тэрээр гэгээнтнүүдэд 500 эрэгтэй Миссури дэх Сионы газар нутаг руу явах ёстой гэж хэлжээ. Гэсэн хэдий ч хэдэн долоо хоногийн дараа дөнгөж 100 эрэгтэй л явахыг зөвшөөрөв.

Эрчүүд Көртландыг орхин явж байгаа нь

100 эрэгтэй Көртландыг орхиж, Миссури руу урт аяллыг эхлүүлэв. Тэднийг Сионы хуаран гэж нэрлэжээ. Тэд өдөр бүр 56 километр газар алхаж, өлсөн цангаж, халуунд халж байлаа. Тэд шөнө болоход хамтдаа цугларан хонодог байв.

Эрчүүд Көртландаас явж байгаа нь

Замын дунд дахиад 100 эрэгтэй тэдэнтэй нэгдэв. Гэсэн ч Их Эзэний хүссэнээр тийм олон эрэгтэй байсангүй.

Гишүүд Иосефт гомдоллож байгаа нь

Хуарангийн эрс 1609 километр газрыг туулав. Зарим нь аялал хэтэрхий хүнд байна гэцгээн, гомдоллож, маргалдаж байлаа. Хангалттай хоол хүнсгүй үедээ тэд Иосеф Смитийг буруутгаж, түүнийг сайн удирдагч биш гэж байв. Иосеф тэдэнд наманчлах ёстой, эс бөгөөс өвчин тусаж, нас барах болно гэж хэлжээ.

Хуарангийн зөв шударга гишүүд Иосефтой хамт байгаа нь

Хуаран дахь олон эр зөв шударга байлаа. Тэд Иосефт тусалж, Бурханы зарлигийг дуулгавартай дагаж байв.

Голын дэргэд буудалласан эрчүүд

Эцэст нь Сионы хуарангийнхан бараг Миссуригийн Жаксон гүнлэгт ирээд байлаа. Тэд голын хажууд буудаллав.

Танхайрагчид Сионы хуаранд ойртон ирж байгаа нь

Танхайрагчид хуаранг тагнаж, хаана байгааг нь мэдэж байлаа. Шөнө дунд танхайрагчид хуаранд дөхөж ирээд, дайрахаар төлөвлөж байв.

Ёс бус танхайрагчдын дээрээс мөндөр орж байгаа нь

Бурхан Сионы хуаранг хамгаалж, хүчит шуурга илгээв. Шуурга моддыг хийсгэн, тэнгэрээс аварга том мөндөр унаж, цахилгаан цахиж, моддыг унагав. Газар нутагт гол үерлэж, танхайрагчдын нэг нь цахилгаанд цохиулан нас баран, өөр нэг нь шуурганд өртөж, хүнд гэмтэв. Сионы хуарангийнхнаас хэн нь ч бэртсэнгүй.

танхайрагчид зугтаж байгаа нь

Танхайрагчид айж сандран зугтав. Тэд Сионы хуарангийн хэнийг ч бэртээж чадсангүй.

Залбирч буй Иосеф

Шуурганаас хойш гурван өдрийн дараа Их Эзэн Иосеф Смитэд нэгэн илчлэлтийг өгөв. Тэрээр гэгээнтнүүд Сионы хотыг байгуулахын тулд хүлээх ёстой гэж хэлэв. Тэд илүү дуулгавартай, өгөөмөр, эв нэгдэлтэй байх ёстой. Тэд мөн Их Эзэний тэднээс хүсэн хүлээж байгаа зүйлсэд илүү сайн суралцах ёстой.

Сионы хуаран

Их Эзэн мөн Сионы хуарангийн эрчүүдэд Миссуригийн танхайрагчдын эсрэг тэмцэх хэрэггүй гэв. Зарим нь энэ зарлигийг сонсоод, сэтгэлээр унажээ. Хэрэв Миссури дэх гэгээнтнүүдэд туслахын тулд тэмцэлдэхгүй бол тэдний аялал утга учиргүй болох болно гэж тэд бодож байлаа.

Сионы хуарангийн хүмүүс өвдсөн нь

Хэдэн өдрийн дараа Сионы хуаран дахь эрчүүд хүнд өвдөв. Тэднээс 14 нь нас баржээ. Бошиглогч хэрэв тэд даруусаж, наманчлах юм бол өвчин тахал намжих болно гэж хэлсэн бөгөөд амлалт ч биелэв.

Иосеф Миссуригийн гэгээнтнүүдтэй ярьж байгаа нь

Сионы хуарангийн аяллын эцэст Иосеф Смит Миссури дэх гэгээнтнүүдтэй уулзаж, дээд зөвлөлд дуудагдах эрчүүдийг сонгов. Хэдэн өдрийн дараа тэр Сионы хуарангийн ихэнх эрэгтэйтэй хамт Көртланд руу буцах аяллаа эхлүүлэв.

Сионы хуаран Көртланд руу буцаж байгаа нь

Хэдийгээр Сионы хуарангийн эрчүүд Миссури дэх гэгээнтнүүдэд тусалж чадаагүй ч аялал утга учиртай байсан төдийгүй Бригам Янг болон бусад хүнийг Сүмийг удирдахад бэлдсэн юм. Тэд дуулгавартай байдлаа мөн Их Эзэний ажилд зориулан золиослол гаргаж чадах эсэхээ харуулах боломжтой байсан билээ. Хэдэн сарын дараа итгэлтэй байсан олон эрэгтэйг Сүмийн удирдагчдаар дуудсан.