10-р бүлэг
Сүмд тохиолдсон анхны гайхамшиг
1830 оны 4-р сар
Сүмийн дараагийн цуглаан 1830 оны 4-р сарын 11-нд болов. Сүмийн гишүүдээс гадна өөр олон хүн цуглаанд оролцжээ.
Оливер Каудери Есүс Христийн сайн мэдээг заав. Зарим хүн Оливерт итгэж, Сүмд нэгдэхийг хүсжээ. Тэд цуглааны дараа баптисм хүртэв.
Сатан хүмүүсийг Сүмд нэгдэхийг хүсээгүй тул тэнд байгаа зарим хүнд муухай сэтгэгдэл төрүүлэхийг завдаж байлаа. Тэдний нэг нь Ньюел Найт хэмээх эр байв.
Иосеф Ньюелээс цуглаан дээр залбирахыг хүсэхэд тэрээр зөвшөөрчээ.
Гэвч Сатан Ньюелийг залбируулахыг хүссэнгүй. Ньюел цуглаан руу явахдаа чангаар залбирахаас айж байна гэж хэлжээ.
Дараа өглөө нь Ньюел Найт ганцаараа залбирахаар ой руу орлоо. Ньюел дахин залбирах гэж оролдсон ч тэр ярьж ч чадсангүй, Сатан түүнийг залбируулахыг хүссэнгүй. Түүний бие өвдөж, тэр айж чичрэн, гэр рүүгээ явлаа.
Ньюелийн эхнэр түүнд ихэд санаа зовж байсан учир Иосеф Смитээс тусламж хүсэв. Иосеф Ньюелийг адислан, Сатаныг хөөн зайлуулахын тулд санваарыг ашиглав. Адислалын дараа Ньюелийн бие сайжирч, хожим нь тэр баптисм хүртсэн юм.