30-р бүлэг
Дайны тухай илчлэлт
1832 оны 12-р сарын 25
Газар хөдлөлт, дайн дажин олон газарт болж байв.
Гунигт явдал Америкийн Нэгдсэн Улсад ч мөн болж байв. Зарим хүн тус улсын иргэн байхыг хүссэнгүй. Тэд өөрсдийн гэсэн удирдагчтай болохыг хүсэж байлаа.
1832 оны Христийн мэндэлсний баярын өдөр Есүс Иосеф Смитэд дайны талаар илчлэлт өгөв.
Есүс Америкийн Нэгдсэн Улсын хүмүүс бие биенийхээ эсрэг дайтах болно гэж хэлжээ. Энэ бошиглол бараг 30 жилийн дараа Америкийн Иргэний дайн эхлэхэд гүйцэлдсэн.
Есүс мөн дэлхийн өөр олон газарт дайн болно гэдгийг илчилжээ. Олон хүн үхэж, асар их гуниг харуусал төрөх болно гэв. Есүс гэгээнтнүүдэд энэ хүнд хэцүү цаг үед итгэлтэй байх хэрэгтэй гэж хэлэв.
Иосеф Смит дайн дажин болохыг сонсоод, гунигтай байлаа. Хэрэв хүмүүс Бурханы зарлигуудыг дагах юм бол дайн дажин болохгүй гэдгийг тэр мэдэж байв.