9-р бүлэг
Есүс Христийн Сүм зохион байгуулагдсан нь
1830 оны 4-р сарын 6
Иосеф Смит Нью-Йорк мужийн Фейетте хотод амьдарч байв. Есүс Иосефт Түүний үнэн Сүм дэлхий дээр дахин орших өдөр нэгэнтээ ирснийг хэлдэг. Тэрээр Иосефт Сүмийг зохион байгуул хэмээн хэлсэн.
1830 оны 4-р сарын 6-нд Иосеф Сүмийг зохион байгуулахын тулд нэгэн цуглааныг хийсэн. Оливер Каудери, Хайрум Смит, Самуел Смит, Давид Витмер болон Петр Витмер нар түүнд туслахаар иржээ. Тэд бүгдээрээ баптисм хүртсэн байв. Өөр хүмүүс ч мөн цуглаанд ирсэн байлаа.
Тэд Тэнгэрлэг Эцэгт хандан залбирсан. Иосеф Оливерийг Сүмийн ахлагчаар томилсон бөгөөд Оливер Иосефыг томилжээ.
Иосеф, Оливер хоёр ариун ёслолыг адисалж, бусдад түгээсэн юм.
Иосеф, Оливер хоёр хүн бүрийн толгой дээр гараа тавьж, Есүс Христийн Сүмийн гишүүнээр баталж, Ариун Сүнсний бэлэг өгсөн юм.
Иосеф, Оливер хоёр эрчүүдийг санваарт томилсон бөгөөд тэд үнэхээр баяртай байлаа. Тэд Бурханд хайртай гэдгээ мөн Тэрээр хэрхэн тэднийг адисалсан талаар ярьсан.
Есүс Иосеф Смитэд цуглааны үеэр нэгэн илчлэлт өгсөн бөгөөд Есүс Иосеф бол бошиглогч гэдгийг хэлжээ. Үнэн бошиглогч Есүсийг төлөөлж ярьдаг. Бошиглогч Есүсийг төлөөлж ярихад Сүмийн гишүүд түүний үгийг анхааралтай сонсож, дуулгавартай дагах ёстой.
Цуглааны дараа Иосеф Смитийн ээж, аав гэх мэт олон хүн баптисм хүртсэн байна. Ямар гайхамшигтай өдөр вэ! Есүс Христийн Сүм дэлхийд дахин нэг удаа сэргээгдэв.