Судрын түүхүүд
56-р бүлэг: Гэгээнтнүүд улам их асуудалд оров: 1843–1844 он


56-р бүлэг

Гэгээнтнүүд улам их асуудалд оров

1843–1844 он

Хүмүүс асуудал дэгдээж байгаа нь

Наувугийн ойролцоо амьдарч байсан хүмүүс Сүмийн гишүүд биш байв. Тэдний олон нь гэгээнтнүүдэд дургүй байсан бөгөөд тэднийг асуудалд оруулж эхлэв.

Танхайрагчид гэгээнтнүүдийн малыг хулгайлж байгаа нь

Тэдний зарим нь танхайрагчид болон нэгдэж, гэгээнтнүүдийн малыг хулгайлж, гэр орон, хашаа саравчийг нь шатаав. Тэд гэгээнтнүүдийг Наувугаас явуулахыг оролдов. Цагдаа болон цэргүүд танхайрагчдыг зогсоосонгүй. Мужийн захирагч ч гэгээнтнүүдэд тусалсангүй.

Иосеф гэгээнтнүүдийг өрнөд рүү явж байгааг үзэгдэлд харсан нь

Иосеф Смит Науву дахь гэгээнтнүүдэд тэднийг асуудалд орох болно гэж хэлсэн байлаа. Тэрээр тэднийг хэзээ нэгэн цагт Наувугаас явж, тэдэнд хэн ч цаашид саад болохгүй алс холын газар руу нүүнэ гэдгийг мэдэж байлаа.

Иосеф төлөөлөгчидтэй уулзаж байгаа нь

Иосеф Смит төлөөлөгчидтэй болон өөр хэдэн эрэгтэйтэй уулзав. Тэр тэдэнд гэгээнтнүүд Наувугаас явах учир тэдэнд зориулан амьдарч болох газрыг ол гэж хэлэв.

Иосеф газрын зураг авч байгаа нь

Иосеф газрын зургийг харав. Газрын зураг дээр өндөр уулс, өргөн уудам хөндийгөөр дүүрэн газар тодрон харагдав. Иосеф энэ газар гэгээнтнүүдэд тохиромжтой гэдгийг мэдэж байв.

хүмүүс элэглэн шоолж байгаа нь

Науву дахь зарим Сүмийн гишүүн байсан хүмүүс Сүмийн эсрэг босов. Тэд Иосеф Смитийг үзэн ядаж, түүнийг алахыг хүсэж байлаа. Тэд Иосефын тухай болон гэгээнтнүүдийн талаар муу муухай үгс бичсэн сонинг хэвлэж эхлэв.

Гэгээнтнүүд хэвлэх машиныг устгаж байгаа нь

Науву дахь хотын удирдагчид сонинг хараад уурлав. Учир нь уг сонинд худал үгс бичигдсэн байсан учир үүнийг зогсоох хуулийн эрх мэдэл тэдэнд байгаа гэж боджээ. Зарим эрэгтэй сонины газар руу очоод, бүх сонинг шатааж, хэвлэлийн машиныг устгав. Энэ явдал Сүмийн дайснуудыг улам өдөөв.