Судрын түүхүүд
37-р бүлэг: Санваарын удирдагчид: 1835 оны 2–3-р сар


37-р бүлэг

Санваарын удирдагчид

1835 оны 2–3-р сар

Зураг
Иосеф ярьж байгаа нь

Иосеф Смит Сионы хуарангийн эрчүүд болон бусад хүнээс Огайогийн Көртландад болох чухал уулзалтад хүрэлцэн ирэхийг хүссэн юм. Иосеф тэдэнд Есүс Сүмийг удирдахад туслуулахаар арван хоёр төлөөлөгчийг дуудахыг хүсэж байна гэж хэлжээ.

Зураг
Oливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис нар

Их Эзэн Оливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис нарт төлөөлөгчдийг сонго гэж хэлэв. Цуглааны үеэр Оливер, Давид болон Мартин нарыг Сүмийн Тэргүүн Зөвлөлөөр адисалжээ. Дараа нь тэд залбирч, 12 эрэгтэйг сонгов.

Зураг
Тэргүүн Зөвлөл төлөөлөгчдийг томилж байгаа нь

12 эрэгтэйг төлөөлөгчөөр томилов. Их Эзэний Сүмийн сэргээлтийн хамгийн чухал үйл явдлуудын нэг нь төлөөлөгчдийг дуудсан явдал байлаа.

Зураг
Арван хоёр төлөөлөгч

Төлөөлөгчид Сүмийн чухал удирдагчид юм. Тэд Есүс бол бидний Аврагч гэдгийг мэддэг бөгөөд сайн мэдээг дэлхий даяар заадаг.

Зураг
Далын гишүүд

Хэдэн өдрийн дараа бусад эрийг Сүмийн удирдагчдаар дуудав. Тэднийг Дал хэмээн нэрлэв. Дал нь төлөөлөгчдөд тусалдаг.

Зураг
Арван хоёр төлөөлөгч хуралдаж байгаа нь

Нэгэн өдөр арван хоёр төлөөлөгч хуралдав. Тэд номлолд явахаар бэлтгэж байсан бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг хүсэж байлаа.

Зураг
Иосеф болон төлөөлөгчид өвдөг сөгдөн залбирч байгаа нь

Төлөөлөгчид номлолдоо туслах илчлэлт хүлээн авахын тулд Иосеф Смитээс залбирахыг хүсэв. Есүс Иосефт болон төлөөлөгчдөд санваарын талаар агуу илчлэлтийг өгчээ.

Сургаал ба Гэрээ 107, хэсгийн тойм

Зураг
Санваартан ах нар адислал өгч байгаа нь

Санваар нь Бурханы хүч юм. Энэ нь дэлхий дээрх хамгийн агуу хүч билээ. Бурхан зөв шударга эрчүүдэд санваар өгдөг. Санваартан эрэгтэйчүүд сайн мэдээг номлож, ёслолуудыг гүйцэтгэж, Сүмийн удирдагч болох эрхтэй байдаг.

Зураг
Мелкизедек санваартнууд

Сүмд хоёр санваар байдаг. Нэг нь Мелкизедек санваар бөгөөд үүнийг мөн дээд санваар гэж нэрлэдэг. Сүмийн ерөнхийлөгч, түүний зөвлөхүүд, арван хоёр төлөөлөгч болон Дал бүгд Мелкизедек санваартай байдаг.

Зураг
Иосеф Тэргүүн Зөвлөлтэй ярьж байгаа нь

Сүмийн ерөнхийлөгч нь Бурханы бошиглогч юм. Тэрээр хүмүүст Есүс тэднээр юу хийлгэхийг хүсэж байгааг хэлдэг. Бошиглогч өөрт нь тусалдаг зөвлөхүүдтэй байдаг. Бошиглогч болон түүний зөвлөхүүд Сүмийн Тэргүүн Зөвлөл юм.

Зураг
Мелкизедек санваарын дээд пристүүд

Дээд пристүүд нь мөн Мелкизедек санваартай байдаг. Гадас, тойргийн олон удирдагч дээд пристүүд юм. Үүнд: гадасны ерөнхийлөгч, бишоп, дээд зөвлөхүүд ордог.

Зураг
Мелкизедек санваартай ахлагчид

Ахлагчид томилогдсон хүмүүс мөн Мелкизедек санваартай байдаг. Ахлагчид Сүмийн гишүүдэд зааж, тэднийг хамгаалах үүрэгтэй.

Зураг
ахлагчид номлолд явж байгаа нь

Ахлагчид мөн дэлхий даяарх хүмүүст сайн мэдээг заахын тулд номлолд явахаар дуудагддаг.

Зураг
Мелкизедек санваартнууд адислал өгч байгаа нь

Мелкизедек санваартай бүх эрэгтэй хүмүүсийг адисалж болно. Тэд мөн хүмүүст Ариун Сүнсийг өгч болдог.

Зураг
Аароны санваартнууд ариун ёслолыг адисалж байгаа нь

Нөгөө санваар нь Аароны санваар бөгөөд үүнийг доод санваар гэж нэрлэдэг. Аароны санваарт бишоп, прист, багш, диконы албад ордог. Прист нь хүмүүст баптисм хүртээн, ариун ёслолыг адисалж, ахлагчдад тусалдаг.

Зураг
Гэрийн багш нар гишүүнийд айлчилж байгаа нь

Багш нар ариун ёслолыг бэлтгэдэг. Тэд гэрийн багшаар явж, Сүмийн гишүүдэд сайн сайхан амьдрахад нь тусалдаг.

Зураг
Ариун ёслол түгээж буй дикон

Диконууд ариун ёслолыг түгээдэг. Тэд мөн мацгийн өргөлийг цуглуулж, бишопт тусалдаг.

Зураг
Иосеф удирдамж өгч байгаа нь

Есүс санваартай бүх эрэгтэй Бурханы тэднээр юу хийлгэхийг хүсэж байгааг мэдэх ёстой хэмээн хэлжээ. Хэрэв тэд шаргуу хөдөлмөрлөх аваас Тэнгэрлэг Эцэг тэднийг адисална.

Хэвлэх