Мэдэх ёстой үгс
-
өргөж авсанИосеф, Эмма Смит хоёр ихэр хүүхдүүдийг өргөж авсан. Энэ нь Иосеф, Эмма хоёр ихэр хүүхдүүдийг гэр бүлийнхээ гишүүн болгосон гэсэн үг.
-
архи согтууруулах ундааАрхи согтууруулах ундаа уух нь бидэнд муу. Шар айраг, дарс нь архи согтууруулах ундаа юм.
-
өвөг дээдэсӨвөг дээдэс гэдэг нь биднээс өмнө амьдарч байсан гэр бүлийн гишүүдийг хэлнэ.
-
тэнгэр элчТэнгэр элч нь Бурханы туслагчийн нэг юм. Тэнгэр элч Моронай Иосеф Смиттэй ярилцсан.
-
төлөөлөгчТөлөөлөгч бол Есүс Христийн Сүмийн удирдагч. Есүс Иосеф Смитэд арван хоёр төлөөлөгчийг томилохыг хүсэж байгаагаа хэлжээ.
-
баривчилсанЦэргүүд Иосеф Смитийг баривчилсан. Энэ нь цэргүүд түүнийг баривчилж, шоронд хийсэн гэсэн үг.
-
дайрч довтлохТанхайрагчид гэгээнтнүүд рүү дайрч довтолсон. Энэ нь танхайрагчид гэгээнтнүүдтэй дайтаж эхэлсэн гэсэн үг.
-
баптисмын усан санСүмийн цуглааны байрууд болон ариун сүмүүдэд баптисмын усан сан байдаг. Хүмүүс баптисмын усан санд баптисм хүртдэг.
-
баптисм хүртсэнБид Сүмд нэгдэхдээ баптисм хүртдэг. Биднийг усан доогуур умбуулаад, буцааж гаргадаг.
-
үзэсгэлэнтЯмар нэгэн зүйл үзэсгэлэнтэй бол бид түүнийг харах дуртай байдаг. Цэцэрлэгт хүрээлэн үзэсгэлэнтэй. Ариун сүм үзэсгэлэнтэй.
-
итгэхИтгэх гэдэг нь ямар нэгэн зүйлийг үнэн гэж бодохыг хэлнэ. Олон хүн Есүс Христийн сайн мэдээнд итгэдэг.
-
бишопБишоп бол тойргийн удирдагч юм.
-
буруутгахХүмүүс Иосеф Смитийг асуудал бэрхшээл гарсанд буруутгасан. Хүмүүс Иосеф Смитийг асуудлуудыг үүсгэсэн гэж хэлсэн гэсэн үг.
-
зээлэхБид ямар нэгэн юмыг зээлэхдээ хүмүүсээс тэр зүйлийг хэрэглэж болох эсэхийг асуудаг. Хэрэв хүн найзынхаа морийг зээлэхийг хүсвэл найзаасаа морийг нь хэрэглэж болох эсэхийг асуудаг. Тэр хэрэглэснийхээ дараа тэр найздаа морийг нь буцааж өгдөг.
-
сагсуурсанШоронгийн харгалзагчид өөрсдийн хийсэн зүйлээрээ бардамнаж сагсуурав. Энэ нь тэд хийсэн зүйлдээ баярлаж, бусдад хэлнэ гэсэн үг.
-
гүүрАнхдагчид гүүрээр голыг гаталсан.
-
бүрээБүрээ гэдэг нь бүрээний нэг төрөл юм.
-
булсанМоронай алтан ялтсуудыг булав. Тэр тэдгээрийг чулуун хайрцганд хийж, газар булсан.
-
ахмадАхмад бол удирдагч. Ахмад Аллен цэргүүдийг удирддаг байсан.
-
баривчилсанЦэргүүд Иосеф Смитийг баривчилсан. Энэ нь цэргүүд Иосеф Смитийг баривчилж, шоронд хийсэн гэсэн үг юм.
-
сонголтуудТэнгэрлэг Эцэг бидэнд сонголт хийх боломж олгодог. Энэ нь Тэнгэрлэг Эцэг бидэнд юу хийхээ шийдэх боломж олгодог гэсэн үг юм.
-
сонгохБурхан биднийг сайн эсвэл муу байхыг сонгох боломж олгодог. Бид хүмүүсийг удирдагчаар сонгодог. Бурхан Бригам Янгийг гэгээнтнүүдийн удирдагч болгохоор сонгосон.
-
зарлигуудСайн хүмүүс Бурханы зарлигуудыг дагадаг. Сайн хүмүүс Бурхан тэднээр хийлгэхийг хүссэн зүйлийг хийдэг.
-
чуулганЧуулган бол томоохон уулзалт юм. Сүмийн олон гишүүн чуулганд очдог.
-
зөвлөхүүдЗөвлөхүүд нь удирдагчдад тусалдаг хүмүүс юм. Сүмийн бошиглогч зөвлөхүүдтэй байдаг.
-
гэрээГэрээ бол амлалт юм. Бид Бурхантай гэрээ байгуулахдаа ямар нэгэн зүйл хийнэ хэмээн Түүнд амладаг.
-
бүтээсэнЕсүс Христ дэлхийг бүтээсэн. Энэ нь Есүс Христ дэлхийг бий болгосон гэсэн үг юм.
-
үр тариаАнхдагчид үр тариа тариалав. Үр тарианд эрдэнэ шиш, төмс, буудай болон бусад зүйл ордог.
-
цовдлогдсонЕсүс цовдлогдсон. Энэ нь Тэрээр загалмайд хадагдаж, амьсгал хураатлаа тэнд байсан гэсэн үг юм.
-
даланГэгээнтнүүд голд далан барьсан. Далан нь усыг хаадаг.
-
диконХөвгүүд 12 насандаа дикон болж болно. Дикон нь ариун ёслолыг түгээж болно.
-
шийдсэнЭмма, Иосеф хоёр Пеннсильвани руу явах эсвэл Нью-Йоркт үлдэх эсэхээ бодов. Тэд Пеннсильвани руу явахаар шийджээ.
-
онцгойлон адислахБид ямар нэгэн зүйлийг онцгойлон адислахдаа үүнийг Бурханы ажилд ашиглагдахад зориулан адисалдаг. Гэгээнтнүүд ариун сүмийг онцгойлон адисалсан.
-
устгахУстгах гэдэг нь нурааж, эвдэлж, шатааж, хөнөөхийг хэлдэг. Танхайрагчид ариун сүмийг устгасан.
-
шавьШавь гэдэг нь Есүсийг дагаж, Түүнтэй адилхан болохыг хичээдэг хүн юм.
-
хөлсөө авахХөлсөө авах гэдэг нь ажлынхаа хөлсийг авах гэсэн үг юм.
-
ахлагчидАхлагчид нь санваартай эрэгтэйчүүд юм.
-
хувийн хишигХувийн хишиг нь онцгой амлалт буюу Бурханаас ирсэн бэлэг юм.
-
дайсанДайсан бол өөр нэг хүнийг үзэн ядаж байгаа хүн юм. Иосеф Смитийн дайснууд түүнийг алахыг оролдсон.
-
зугтаахЗугтаах гэдэг нь хэн нэгнээс эсвэл ямар нэгэн зүйлээс холдож явах гэсэн үг. Иосеф Смит танхайрагчдаас зугтсан.
-
хилэнцэтХилэнцэт гэдэг нь ямар нэгэн маш муу зүйл. Сатан бол хилэнцэт сүнс юм.
-
хилэнцэт сүнснүүдХилэнцэт сүнснүүд нь муу сүнснүүд юм. Хилэнцэт сүнснүүд Сатаныг дагадаг.
-
гишүүнчлэлээс хасахМуу зүйл хийсэн Сүмийн гишүүдийг гишүүнчлэлээс хасдаг. Энэ нь тэд Сүмийн гишүүн байхаа болино гэсэн үг.
-
итгэл Итгэлтэй байна гэдэг нь харагдаж, үзэгдэхгүй мөртлөө үнэн зүйлд найдах гэсэн үг юм. Бидэнд Есүс Христэд итгэх итгэл бий. Энэ бол бид Түүнд итгэж, Түүнийг дагадаг гэсэн үг.
-
мацаг барихМацаг барих гэдэг нь хоол идэхгүй, ус уухгүй байна гэсэн үг.
-
үүрдҮүрд гэдэг нь үргэлж гэсэн үг юм. Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг дагаж чадах юм бол Түүнтэй үүрд хамт амьдрах болно.
-
уучлахУучлах гэдэг нь бусдын хийсэн муу зүйлийг мартах гэсэн үг юм. Хэрэв бид хийсэн муу зүйлдээ харамсаж, дахиж хийхгүй байхыг хичээх юм бол Бурхан биднийг уучилна.
-
цугларахЦугларах гэдэг нь нэг газарт цуглах гэсэн үг. Иосеф Смит гэгээнтнүүдэд Миссурид цуглар гэж хэлсэн.
-
бэлгүүдБэлгүүд гэдэг нь хүмүүст өгсөн зүйлсийг хэлнэ. Ариун Сүнс зөв шударга хүмүүст сүнсний бэлгүүдийг өгдөг.
-
сайн мэдээЕсүс Христийн сайн мэдээ нь авралын төлөвлөгөө юм. Энэ нь биднийг Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очиход шаардлагатай бүх сургаал, ёслол, эрх мэдлийг багтаадаг.
-
мужийн захирагчМужийн захирагч нь мужийн удирдагч юм.
-
эдгээхЭдгээх нь өвчтэй хүмүүсийг эмчлэх гэсэн үг юм. Ньюел К.Витней Иосеф Смитийг адисалж, Иосеф эдгээв.
-
үнэнч шударгаҮнэнч шударга хүмүүс худал ярьдаггүй. Үнэнч шударга хүмүүс бусдын зүйлийг авдаггүй.
-
шоронХүмүүсийг шоронд хийдэг. Энэ нь тэднийг цоожлон, хаашаа ч гаргахгүй гэсэн үг юм.
-
нэгдэхХүмүүс Сүмд нэгдэв. Энэ нь хүмүүс баптисм хүртэж, Сүмийн гишүүд болсон гэсэн үг юм.
-
хэлБусад хүн рүү бичих эсвэл ярихдаа бидний ашигладаг үг хэллэгийг хэл гэж нэрлэдэг.
-
удирдахХүмүүсийг удирдах гэдэг нь тэдэнд юу хийх ёстойг харуулж эсвэл хэлж өгнө гэсэн үг юм. Бошиглогч Сүмийг удирддаг.
-
гэрлэхИосеф, Эмма хоёр гэрлэв. Энэ нь Иосеф Эммагийн нөхөр, Эмма Иосефын эхнэр байсан гэсэн үг юм.
-
номлолТөлөөлөгч номлолд явсан. Энэ нь тэр Есүс Христийн сайн мэдээний талаар хүмүүст хэлэхээр явсан гэсэн үг юм.
-
номлогчНомлогч гэдэг нь номлолд явсан хүнийг хэлдэг.
-
дуулгавартай дагахДуулгавартай дагах гэдэг нь хийхээр зааварлагдсан зүйлээ хийх гэсэн үг юм. Бид Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах ёстой.
-
далайДалай бол маш их хэмжээний, давсжилттай ус юм.
-
томилохТомилох гэдэг нь санваар өгөх гэсэн үг юм. Иосеф Смит эрэгтэйчүүдийг томилсон. Энэ нь Иосеф Смит эрэгтэйчүүдэд санваар өгсөн гэсэн үг юм.
-
шар үхэршар үхэр бол амьтан юм.
-
патриархПатриарх хүмүүст онцгой адислал өгдөг. Иосеф Смитийн аав патриарх байсан.
-
хорХор гэдэг нь хэрэв хэн нэгэн идэж, уувал тэднийг алах аюултай зүйлийг хэлнэ. Танхайрагчид Иосеф Смитэд хор уулгахыг оролдсон.
-
залбирахЗалбирах гэдэг нь Тэнгэрлэг Эцэгтэй ярих гэсэн үг юм.
-
номлохИосеф Смит хүмүүст номлов. Энэ нь тэр хүмүүст сайн мэдээний талаар заасан гэсэн үг.
-
ерөнхийлөгчийн зөвлөлСүмийн ерөнхийлөгчийн зөвлөл гэдэг нь ерөнхийлөгч, түүний зөвлөхүүдийг хэлнэ.
-
ерөнхийлөгчЕрөнхийлөгч бол удирдагч юм.
-
санваарСанваар бол Бурханы хүч юм.
-
пристүүдПристүүд санваартай байдаг. Пристүүд гэдэг нь Сүмд тусалдаг эрэгтэйчүүд юм.
-
хэвлэгчХэвлэгч гэдэг нь ном хэвлэдэг хүнийг хэлдэг.
-
шоронШорон бол хүмүүсийг хийж, гарахыг зөвшөөрдөггүй газар юм. Шорон нь хорих газартай адилхан.
-
бошиглогчБошиглогч хүмүүст Бурхан юу хийлгэхийг хүсэж байгааг хэлдэг хүн юм. Иосеф Смит бошиглогч байсан.
-
хамгаалахЭрэгтэйчүүдэд хүмүүсийг хамгаалах буу зэвсэг байв. Энэ нь эрэгтэйчүүдэд хүмүүсийг аюулгүй байлгахын тулд буу байсан гэсэн үг юм. Их Эзэн Иосеф Смитийг хамгаалсан. Энэ нь Их Эзэн Иосеф Смитийг аюулгүй байлгасан гэсэн үг.
-
бөднөБөднө бол шувуу юм.
-
наманчлахХэрэв бид ямар нэгэн муу зүйл хийвэл наманчлах хэрэгтэй. Энэ нь бид харамсаж, дахиад муу зүйл хийхгүй байхыг хичээнэ гэсэн үг юм.
-
амилахЕсүс Христ амилсан. Энэ нь Тэр нас барсныхаа дараа амилсан гэсэн үг юм. Бүх хүн нас барсныхаа дараа амилуулагдана.
-
илчлэлт Дэлхий дээрх Өөрийн хүүхдүүдэд зориулан Бурханаас ирэх харилцаа холбоог илчлэлт гэдэг. Иосеф Смит ариун сүмийн талаар илчлэлт хүлээж авав.
-
зөв шударгаЗөв шударга хүмүүс зөв зүйлийг хийдэг. Энэ нь тэд Бурханы зарлигуудыг дагадаг гэсэн үг юм.
-
Хүндэтгэлийн өдөрХүндэтгэлийн өдөр гэдэг нь бидний сүмд явдаг өдөр юм. Бид Хүндэтгэлийн өдөр ажил хийх ёсгүй. Ням гараг бол Хүндэтгэлийн өдөр юм.
-
ариун ёслолБид Христийг дурсан санахын тулд ариун ёслолоос хүртдэг.
-
ариун нандинАриун сүм бол ариун нандин барилга юм. Ариун сүм бол Бурханы өргөө.
-
ГэгээнтэнГэгээнтэн гэдэг нь Есүс Христийн Сүмийн гишүүн юм.
-
аврахЕсүс биднийг аврахын тулд нас барсан. Энэ нь Есүс бидэнд Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрахаар буцах боломж олгохын тулд амиа өгсөн гэсэн үг юм.
-
судрууд Судрууд бол бидэнд Бурханы талаар хэлдэг номнууд юм. Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ болон Агуу Үнэт Сувд нь Сүмийн судрууд юм.
-
хуваалцахХуваалцах гэдэг нь өөрсдөдөө байгаа зүйлээсээ бусдад өгөх гэсэн үг юм.
-
цэргүүдЦэргүүд нь армид тулалддаг.
-
сүнсСүнсэнд мах, ясан бие байдаггүй.
-
хулгайлахХулгайлах гэдэг нь өөрийн биш зүйлийг авах гэсэн үг юм. Танхайрагчид гэгээнтнүүдийн мал амьтдыг хулгайлсан. Энэ нь танхайрагчид мал амьтдыг нь авсан гэсэн үг юм.
-
зовохБид гэмтэн бэртэж, шаналсан үедээ зовдог. Иосеф Смит болон түүний найзууд шоронд зовсон.
-
хараахХараах гэдэг нь муу үгсийг хэлэх гэсэн үг юм.
-
хараал хэлэхШоронгийн харгалзагчид хараал хэлж байв. Шоронгийн харгалзагчид муу үгсийг хэлэв.
-
давирхайДавирхай гэдэг нь наалдамхай, хар зүйл юм.
-
ариун сүмАриун сүм бол Бурханы өргөө юм.
-
уруу татахСатан биднийг уруу татах гэж оролддог. Энэ нь тэрээр биднээр муу зүйлс хийлгэхийг оролддог гэсэн үг юм.
-
аравны нэгАравны нэг бол бидний Бурханд өгдөг мөнгө юм.
-
тамхиТамхи бол бидэнд сайн биш бодис юм. Зарим хүн тамхи татаж, зажилдаг.
-
орчуулсанИосеф Смит Мормоны Номыг англи хэл рүү орчуулсан.
-
үнэнЕсүс хүмүүст үнэнийг заадаг. Энэ нь Есүс хүмүүст зөв зүйлсийг заадаг гэсэн үг юм.
-
гэрчлэлГэрчлэл нь сайн мэдээ үнэн гэсэн мэдрэмж юм.
-
анчидАнчид нь зэрлэг амьтдыг агнадаг хүмүүс юм. Тэд амьтдын үс, арьсыг зардаг.
-
үзэгдэлҮзэгдэл гэдэг нь Бурханы бидэнд харахыг зөвшөөрсөн зүйлийг хэлнэ. Иосеф Смит Тэнгэрлэг Эцэгийг болон Есүс Христийг үзэгдэлд харсан.
-
гэрчүүдГэрчүүд ямар нэгэн зүйлийг харж, харсан зүйлийнхээ талаар бусдад хэлдэг. Гэрчүүд алтан ялтсуудыг харж, бусдад ялтсууд бодит гэдгийг хэлсэн.
-
шүтэхШүтэх гэдэг нь хайрлаж, дагах гэсэн үг юм. Сатан Мосегоор өөрийгөө шүтүүлэхийг хүссэн. Бид Бурханыг шүтэх ёстой.
-
шархШарх бол хэн нэгний биеийн гэмтсэн, зүсэгдсэн хэсгийг хэлдэг.