50-р бүлэг
Науву дахь гэгээнтнүүд
1841 оны 1–7-р сар
Есүс Иосеф Смитэд дэлхийн бүх хаан, удирдагчдад сэргээгдсэн сайн мэдээний талаар бичсэн захидал илгээ гэж хэлэв. Есүс мөн гэгээнтнүүд Наувуд ариун сүм барих ёстой гэж хэлэв. Тэрээр тэднээс ариун сүм барихын тулд алт, мөнгө болон өөр олон төрлийн гоёмсог мод авчрахыг хүсэв.
Есүс ариун сүмд ирж, санваарын талаар илчлэлт өгнө гэдгээ хэлэв. Тэр мөн тэнд ёслолуудыг сэргээж, илүү өргөн мэдлэгийг илчлэх болно гэж айлдав.
Есүс Иосефт гэгээнтнүүд нас барсан хүмүүсийн өмнөөс баптисм хүртэж болно гэж хэлжээ. Тэрээр мөн гэгээнтнүүд нас барагсдын өмнөөс баптисм хүртэхийн тулд ариун сүмд баптисмын усан сан барих ёстой гэж зарлиглав.
Есүс мөн Иосефын ах Хайрум Смитийг Сүмийн патриарх болох ёстой бөгөөд патриархын хувьд тэрээр Сүмийн гишүүдэд онцгой адислал өгөх болно гэж айлдлаа.
Есүс мөн Иосеф Смитэд Бригам Янгийн талаар илчлэлт өгөв. Тэрээр Бригам Янг Сүмийн төлөө шаргуу хөдөлмөрлөж, номлолд үйлчлэхийн тулд гэр орон, гэр бүлээсээ олон удаа явж байсан гэдгийг мэдэж байгаагаа хэлэв.
Есүс Бригам Янгад гэр бүлтэйгээ хамт байж, тэдэнд онцгой анхаарал хандуулах ёстой гэж хэлэв.