5-р бүлэг Иосеф Смит, Оливер Каудери хоёр 1829 оны 2–4-р сар Иосеф, Эмма Смит хоёр Пеннсильванийн Хармонигийн ойролцоох жижигхэн фермд амьдарч байжээ. Иосефын аав тэднийд ирдэг байсан бөгөөд тэд түүнийг харахдаа баяртай байдаг байлаа. Иосефын аав сайн хүн байсан юм. Есүс Иосефт аавд нь зориулсан илчлэлт өгөв. Уг илчлэлтэд хүмүүс хэрхэн Есүст тусалж болох талаар өгүүлжээ. Тэд Есүсийг хайрлах ёстой. Тэд сайн мэдээг заахын тулд шаргуу хөдөлмөрлөх ёстой байв. Тэд мөн бусдыг хайрлаж, бусдад туслах ёстой байлаа. Сургаал ба Гэрээ 4 Есүст туслахыг хүсэж байгаа хүмүүс залбирдаг, итгэлтэй байх ёстой. Есүс Өөрт нь тусалдаг хүмүүс адислагдана хэмээн хэлжээ. Сургаал ба Гэрээ 4:5–7 Иосефын аав гэртээ ирээд Есүсийн хэлснээр хийхийг хичээжээ. Тэр сайн мэдээг гэр бүлийнхээ олон хүнтэй хуваалцав. Иосеф фермдээ ажиллах хэрэгтэй байв. Тэр мөн алтан ялтсуудыг орчуулах хэрэгтэй байлаа. Тэрээр эдгээр бүх ажлыг ганцаараа хийж чадахгүй байсан тул Тэнгэрлэг Эцэгээс тусламж хүсэн залбирчээ. Тэнгэрлэг Эцэг Иосефын залбиралд хариулж, түүн рүү Оливер Каудери нэртэй нэгэн залууг явуулав. Оливер алтан ялтсуудын талаар мэдэхийг хүсэж байв. Иосеф Оливерт тэнгэр элч Моронай, алтан ялтас, Мормоны Номын талаар хэлжээ. Оливер Иосефт итгэж, алтан ялтсуудыг орчуулахад тусална гэв. Иосеф үгсийг чанга дуугаар уншихад Оливер тэдгээрийг цаасан дээр бичдэг байв. Иосеф, Оливер хоёр шаргуу хөдөлмөрлөсөн юм. Есүс Иосеф, Оливер хоёрт маш олон зүйлийг заажээ. Тэрээр тэд баялгийг биш мэргэн ухаан, мөнх амьдралыг эрэлхийлэх ёстой хэмээн заажээ. Тэрээр мөн тэд Бурханы талаар суралцаж, хүмүүст сайн мэдээг суралцахад нь туслах ёстой гэв. Тэд бас итгэлтэй байж, сайныг хийх ёстой байлаа. Хэрэв тэд энэ бүхнийг хийвэл Тэнгэрлэг Эцэгтэй үүрд хамт амьдрах болно. Сургаал ба Гэрээ 6:7–9, 11, 13 Есүс Оливерт үргэлж Иосефын найз байж, хүнд хэцүү үед тусалж байх хэрэгтэй гэжээ. Тэрээр бас Иосефтой адил орчуулахыг сурах боломжтой хэмээн Оливерт хэлэв. Хэрэв Оливер хангалттай итгэлтэй байвал Ариун Сүнс түүнд орчуулахад тусална гэжээ. Сургаал ба Гэрээ 6:18, 25; 8:1–2 Оливер орчуулахыг оролджээ. Тэр амархан байна гэж бодсон ч орчуулж чадсангүй. Сургаал ба Гэрээ 9:1, 5, 7 Бурханаас зөв замаар тусламж хүсээгүй гэдгийг нь Есүс Оливерт хэлжээ. Оливер болон бүх хүн Бурханаас тусламж хэрхэн авах боломжтойг Есүс Иосеф Смитэд заав. Сургаал ба Гэрээ 9:7 Хүмүүс тусламж хэрэгтэй үедээ юу хийхээ анхааралтай тунгааж бодох ёстой. Тэд юуг хийвэл зөв болохоо шийдэх ёстой. Сургаал ба Гэрээ 9:8 Дараа нь тэд Бурханаас зөв эсэхийг асуух ёстой. Хэрэв энэ нь зөв бол тэд зүрх сэтгэлдээ сайхан мэдрэмжийг мэдэрнэ. Тэд энэ нь зөв гэдгийг мэдэх болно. Сургаал ба Гэрээ 9:8 Хэрэв буруу бол тэд зүрх сэтгэлдээ сайхан мэдрэмж авахгүй. Сургаал ба Гэрээ 9:9 Оливер Мормоны Номыг орчуулах гэж дахин оролдсонгүй. Харин тэр Иосефын орчуулснаар үгсийг бичиж байв. Есүс Иосефт тусалсныхаа төлөө адислагдах болно хэмээн Оливерт хэлжээ. Сургаал ба Гэрээ 9:14