“11-р сарын 1–7. Сургаал ба Гэрээ 125–128: ‘Амьд байгаа хүмүүс хийгээд нас барагсдын талаарх баярт мэдээний дуу хоолой,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“11-р сарын 1–7. Сургаал ба Гэрээ 125–128,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
11-р сарын 1–7
Сургаал ба Гэрээ 125–128
“Амьд байгаа хүмүүс хийгээд нас барагсдын талаарх баярт мэдээний дуу хоолой”
Хэрэв та бага насны хүүхдүүдэд заадаг мөн танд нэмэлт тусламж хэрэгтэй бол энэ эх сурвалж дээрх “Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх” хэсгийг үзнэ үү.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Энэ долоо хоногт гэртээ эсвэл Хүүхдийн хэсэгт сурч мэдсэн зүйлээ бодож үзэхэд хүүхдүүдэд тусал. Тэдэнд бодсон зүйлээ зурж, ангийнхантай хуваалцах хэдэн минут өг.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би гэр бүлдээ хайртай.
Бригам Янгийг сайн мэдээг номлож, гэртээ ирснийх нь дараа Их Эзэн гэр бүлээ асран халамжлахад анхаарлаа төвлөрүүл хэмээн түүнд хэлсэн.
Боломжит үйл ажиллагаанууд
-
“50-р бүлэг: Науву дахь гэгээнтнүүд” (Сургаал ба Гэрээний түүхүүд, 184) дэх Бригам Янгийн талаарх мэдээллийг хүүхдүүдтэй хуваалц эсвэл Сургаал ба Гэрээ 126-г өөрийн үгээр хураангуйлан хэл. Сургаал ба Гэрээ 126:3-ыг хүүхдүүдэд уншиж өгөөд, “гэр бүлдээ онцгой халамж тавих” гэсэн үг хэллэгийг онцол. Гэр бүлдээ халамж тавих гэдэг нь юу гэсэн утгатай үг вэ? Гэр бүлийн гишүүддээ хайраа үзүүлж болох арга замын талаар бодоход хүүхдүүдэд тусал.
-
Хичээлээс өмнө гэр бүлийнхээ зургийг авчрахад хүүхдүүдийг урь (эсвэл зураг зурахыг хүс). Дараа нь гэр бүлийнхээ юунд нь дуртай болохоо хэлэхийг тэднээс хүс. Гэр бүлийнхээ зургийг үзүүлээд, мөн адил хуваалц. Тэнгэрлэг Эцэг биднийг өөрсдийнхөө гэр бүлд анхаарал тавьж байхыг хүсдэг гэдгийг тайлбарла. “Бусдад туслах дуртай” (Хүүхдийн дууны ном, д. 108) зэрэг энэ үнэнийг заадаг дууг дуул.
Бурханы бүх хүүхдэд баптисм хүртэх боломж өгөх хэрэгтэй.
Хүүхдүүдэд өөрсдийн баптисмын гэрээг байгуулахад бэлтгэхэд нь туслахын зэрэгцээ баптисм хүртэлгүй нас барсан хүмүүст ч гэсэн адилхан адислал хүлээн авахад нь бид тусалж чадна гэдгийг заа.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Есүс Христ баптисм хүртэж буй зургийг (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 35-ыг үзнэ үү) эсвэл “Есүсийн баптисм” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүл. Хэн нэгнийг баптисм хүртэж байгааг харж байсан эсэхийг хүүхдүүдээс асуу. Тэд үүний талаар юу санаж байна вэ? Баптисм хүртэхдээ бид Есүсийн адил усан дотор бүтэн ороод, дараа нь гарч ирдэг болохыг хүүхдүүдэд харуулахын тулд зураг эсвэл видео бичлэг ашигла. Сургаал ба Гэрээ 128:12-ыг нээгээд, баптисм хүртэх нь Амилуулалтыг бидэнд сануулдаг хэмээн Иосеф Смит заасныг тайлбарла.
-
Өөрийн таних баптисм хүртэлгүй нас барсан нэг хүний (өвөг дээдэс гэх мэт) талаар хүүхдүүдэд ярь. Сургаал ба Гэрээ 128:5-ыг уншаад, ариун сүмийн баптисмын усан сангийн зургийг хүүхдүүдээр ээлжлэн бариул (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг бидэнд нас барсан хүмүүсийн өмнөөс энэ дэлхийд баптисм хүртэх боломж олгосон болохыг гэрчил. Энэхүү арга замаар Бурханы бүх хүүхэд баптисм хүртэж, Түүнтэй гэрээ байгуулах боломжтой.
Тэнгэрлэг Эцэг намайг гэр бүлийн түүхийн ажлаа хийгээсэй хэмээн хүсдэг.
Бага насны хүүхдүүд гэр бүлийн түүхийн ажилд оролцох энгийн олон арга зам бий. Тэднийг гэр бүлийн ургийн модон дээрх хүмүүсээ хайрлах хайрыг мэдрэхэд тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Гэр бүлийнхээ хүмүүсийн нэрстэй цаасан гинж хийгээд (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү), ангийнхандаа үзүүлэхээр авчир. Гинжин дэх хүмүүсийн талаар хэдэн зүйл хэл. Хүүхдүүдэд Сургаал ба Гэрээ 128:13-ыг уншиж өгөөд, “эцгүүд хийгээд хүүхдүүдийн хооронд … гагнагч холбоо байх” талаар Иосеф Смит заасан болохыг тайлбарла. Хүүхдүүдэд өөрсдийн гэсэн гэр бүлийн гинж хийхэд туслан, гинжээ гэртээ авч очин, өвөг дээдсийнхээ нэрсийг нэмж бичихэд эцэг эхээсээ тусламж авахад урь.
-
Хүүхдүүдээс өвөө, эмээгийнхээ аль нэгнийх нь тухай ямар нэг зүйл хуваалцахыг хүс. Эцэг эхийнхээ эсвэл эмээ өвөөгийнхөө талаар дуртай түүхийнхээ нэгийг ярь. Боломжтой бол зургийг нь үзүүл. Хүүхдүүдийг эмээ, өвөөгийнхөө болон бусад өвөг дээдсийнхээ талаар илүү сайн олж мэдэхэд урамшуулан дэмж.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Би гэр бүлийнхнээ асарч халамжлахад тусалж чадна.
Та өөрийн заадаг хүүхдүүдэд гэр бүлийн гишүүддээ утга учиртай арга замаар үйлчлэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хамтдаа Сургаал ба Гэрээ 126:3-ыг yнш. Тэнгэрлэг Эцэг яагаад Бригам Янгаас “гэр бүлдээ онцгой анхаарал тавихыг” хүссэн байж болох вэ? Бид хэрхэн өөрсдийн гэр бүлийн төлөө үүний адил үйлдэж болох вэ? Одоо гэр бүлийнхэндээ үйлчлэхэд хийж болох зүйлсийн жагсаалт гарга. Эдгээрийг хийх нь Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил болоход бидэнд хэрхэн туслах вэ?
-
Кэрол М.Стэфэнс эгчийн ач хүү Портэрынхоо тухай ярьсан түүхийг хүүхдүүдтэй хуваалц (“Бидэнд баярлах агуу шалтгаан буй,” Ensign Nov. 2013, 115 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 134-ийг үзнэ үү ). Гэр бүлээ асарч халамжлахын тулд Портэр юу хийсэн бэ? Бид түүний жишээг хэрхэн дагаж чадах вэ?
Нас барагсдын төлөөх баптисм нь намайг өвөг дээдэстэй маань “гагнагч холбоосоор” үүрд мөнх холбодог.
Иосеф Смит нас барагсдын төлөөх баптисм нь биднийг өвөг дээдэстэй маань гинжин хэлхээс мэт холбодог хэмээн заасан. Өвөг дээдсийнхээ талаар олж мэдэн, тэдний өмнөөс ариун сүмийн ажил гүйцэтгэснээр ирэх баяр баясгаланг мэдрэхэд та хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Ангийнхныг хоёр бүлэгт хуваагаад, эхний бүлгийг Сургаал ба Гэрээ 128:1-ийг уншин, Иосеф Смитийн бодол санааг ямар сэдэв эзэмдсэнийг мэдэхийг хүс. Нөгөө бүлгийг 17-р шүлгийг уншаад, ямар сэдвийг тэрээр “хамгийн алдартай” гэж үзэж байсныг олж мэдэхийг хүс. Олж мэдсэн зүйлээ хуваалцаж, яагаад энэ сэдэв хамгийн алдартай болох талаар ярилцахыг тэднээс хүс. Боломжтой бол нас барагсдын төлөө баптисм хүртэж байсан өсвөр насны нэг хүүхдийг туршлагаасаа хуваалцан, яагаад бид энэ ажлыг хийдэг талаар тайлбарлахад урь.
-
Баптисм хүртээгүй өвөг дээдэстээ туслах хэрэгтэй болохыг харуулахын тулд үзүүлэнт хичээлийг ашиглах талаар бодож үз. Жишээлбэл, бэлэг юм уу амттаныг аль нэгэн хүүхдийн гар хүрэхгүй, гэхдээ харагдахуйц газарт тавь. Үүнийг авч болох ч суудлаасаа хөдөлж болохгүй гэж тэр хүүхдэд хэл. Бусад хүүхдээс тухайн хүүхдэд авахад нь туслахын тулд юу хийж чадахыг асуу. Сургаал ба Гэрээ 128:15-ыг хамтдаа уншаад, энэ нь үзүүлэн хичээлтэй ямар хамаатай болохыг хүүхдүүдээс асуу.
-
Эцэг эх, эмээ өвөө, элэнц эмээ өвөө нарынхаа нэрстэй цаасан гинж хийхэд хүүхдүүдийг урь (энэ хичээлийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Хэрвээ хүүхдүүд өвөг дээдсийнхээ нэрсийг мэдэхгүй бол гэртээ нэрсийг нь олж, гинжин дээр бичихэд урамшуул. Сургаал ба Гэрээ 128:18-ыг хамтдаа уншаад, гэр бүлийн түүхийг маань “бүрэн бүтэн” болгодог “гагнагч холбоо” юу болохыг олж мэд. Нэг өвөг дээдэстэйгээ холбоотой болохыг тань мэдрүүлдэг нэг түүхээ ярь. Эсвэл “Courage: I Think I Get It from Him” (ChurchofJesusChrist.org) видео бичлэг үзүүл.
-
Хүүхдүүдэд ариун сүмийн эрхийн бичгээ үзүүлээд, үүнийг хэрхэн авахыг хэл. Ариун сүмийн эрхийн бичиг авснаар ариун сүмд орж, өөрсдийн өвөг дээдсийн төлөө баптисм хүртэх цаг ирэхийг хүсэн хүлээдэг болоход нь тэдэнд тусал.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Гэр бүлийнхээ хэн нэгнээс гэр бүлийн түүхийн талаар илүү ихийг олж мэдэхэд нь туслахыг хүсэхэд хүүхдүүдийг урь. Тэд өвөг дээдсийнхээ тухай түүх сонсохыг хүсэж эсвэл FamilySearch.org руу орж баптисм хүртээгүй өвөг дээдсийнхээ нэрсийг олж болно.