Сургаал ба Гэрээнүүд 2021
11-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 129–132: “Бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь дуулгавартай байснаар буюу”


“11-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 129–132: ‘Бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь дуулгавартай байснаар буюу,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“11-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 129–132,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021

Иосеф Смит Наувуд зааж байгаа нь

Иосеф Смит Наувуд, 1840 он, Феодр Горка

11-р сарын 8–14

Сургаал ба Гэрээ 129–132

“Бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь дуулгавартай байснаар буюу”

Ахлагч Дэвид А.Бэднар: “Бид зөвхөн хэлж ярьснаар заадаггүй. Сайн мэдээг Их Эзэний арга замаар номлоход ажиглах, сонсох, ялган таних нь ярихын өмнөх угтвар нөхцөлүүд болдог” хэмээн тайлбарласан (“Becoming a Preach My Gospel Missionary,” New Era, Oct. 2013, 6). Өөрийн зааж буй хүүхдүүдийг ажиглаж, сонсох үед Сүнс танд юуг заасан бэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

129–132-р хэсгээс нэг сэдэв сонгоод, энэ сэдвийн талаар аль хэдийн мэдэх зүйлээ өөрт тань хэлэх боломжийг хүүхдүүдэд олго. Жишээлбэл, Тэнгэрлэг Эцэг, Бурхан Тэргүүтэн, мөнхийн гэрлэлт, селестиел хаант улсын талаар тэд юу мэдэх вэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 130:20–21; 132:5

Бурханд дуулгавартай байснаар адислалууд ирдэг.

Бурханаас ирдэг адислал бүр Түүний хуулиудад дуулгавартай байхад суурилдаг хэмээн Иосеф Смит заасан. Та энэ зарчмыг хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар хэрхэн зааж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Заавруудыг дагаж мөрдөх нь хэчнээн чухал болохыг хүүхдүүдэд харуулах энгийн харьцуулалт хийж хуваалц. Жишээлбэл, хоол бэлтгэх, тоглоом тоглох эсвэл ямар нэгэн юм барих зэрэгт дагаж мөрдөх ёстой алхмуудын талаар тэдэнтэй ярилц. Бид зааврыг дагаж мөрдөөгүй бол юу болох вэ? (Танд хуваалцах хувийн туршлага байж болох юм.) Сургаал ба Гэрээ 130:21-ийг уншаад, Тэнгэрлэг Эцэгээс адислал хүлээн авахын тулд дагаж мөрдөх ёстой зарлигуудтай эдгээр зааврыг харьцуул.

  • Бурханы нэг зарлигийг дуулгавартай дагаж байсан үе байгаа эсэхийг бодохыг хүүхдүүдээс хүс. Тэдэнд ямар мэдрэмж төрж байсан бэ? “Зарлиг бүгдийг дагацгаая” (Хүүхдийн дууны ном, 68) зэрэг зарлигуудын тухай дууг хамтдаа дуулж, дуунд дурдсан дуулгавартай байдлын адислалуудыг тодорхойл. Бурханы бидэнд хийхийг зарлигласан зарим зүйлийн талаар ярилц. Бид эдгээр зарлигийг сахих үед Бурхан биднийг хэрхэн адисалдаг вэ?

Сургаал ба Гэрээ 130:22

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр мөнхийн бие махбодтой.

Бурхан Эцэг, Есүс Христ хоёр бидэнтэй адил бие махбодтой гэдгийг ойлгох үед бид Тэдэнтэй илүү ойр дотно болж, харилцаа холбоо маань хүчирхэгждэг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Есүс Христийн зургийг хүүхдүүдэд үзүүлээд, Түүний нүд, ам, биеийн бусад эрхтэн рүү заахад хүүхдүүдийг урь. Дараа нь тэднийг босож зогсон, өөрсдийн биеийн адил эрхтнүүдийг заахад урь. Сургаал ба Гэрээ 130:22-оос “Эцэг хүмүүнийхтэй адил мэдрэгдэх мах хийгээд ясан биетэй болой; Хүү ч бас адил бөлгөө” гэж унш. Бидний бие махбод Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн бие махбодтой адил болохыг гэрчил.

  • “Толгой, мөр, өвдөг, хөл” (Хүүхдийн дууны ном, д. 129) гэх мэт бидний бие махбодын тухай дууг хамтдаа дуулаад, үгнүүдтэй нийцсэн үйл хөдлөл хийхэд хүүхдүүдийг урь. Бие махбодоороо үйлдэж болох зарим зүйлийг хэлэхийг хүүхдүүдээс хүс. Бурханы танд өгсөн бие махбодын төлөө талархлаа илэрхийл. Бид энэ онцгой бэлэгт нь талархаж байгаагаа хэрхэн харуулж чадах вэ?

  • Хүүхдүүдийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын болон өөрийнхөө зургийг зурахад урь. Бидний бие махбод Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрынхтой хэрхэн адилхан болохыг олж харахад нь тэдэнд тусал.

Сургаал ба Гэрээ 132:19

Тэнгэрлэг Эцэг гэр бүлүүдэд үүрд хамт байх боломжийг олгосон.

Хэрэв бид гэрээнүүдээ сахих юм бол Их Эзэний ариун сүмийн лацдан холбох хүч ба ариун сүмийн ёслолуудаар дамжуулан гэр бүлийн маань харилцаа холбоо мөнхөд үргэлжлэх боломжтой.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Мууддаг хоол хүнс, хатдаг цэцэгс гэх мэт мөнхөд байдаггүй зарим зүйлийн талаар бодоход хүүхдүүдэд тусал. Та гэр бүлийнхнийхээ зургийг үзүүлээд, тэдний тухай мэдрэмжээ хуваалцаж болно. Ариун сүмийн ёслолуудаар дамжуулан Их Эзэн гэр бүлүүдэд мөнхөд хамт байх боломж олгосон гэдгийг гэрчил.

  • Сургаал ба Гэрээг нээж, 132-р хэсгийг уншаад, энэ нь гэрлэлт, гэр бүлийн талаар Иосеф Смитэд өгсөн илчлэлт болохыг хүүхдүүдэд хэл. 19-р шүлгийг тэдэнд үзүүлээд, уншиж байхдаа “бүх үүрд мөнхөөр” гэсэн үгийг онцол. Хүүхдүүдийг эдгээр үгийг тантай хамт уншихад урь.

  • Гэр бүлийн гишүүдийг нь төлөөлсөн цаасан хүүхэлдэйнүүд хийхэд хүүхдүүдэд тусал (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Тэдгээрийг хайчилж аваад, дугтуйд хий эсвэл цаасны хавчаараар нийлүүлэн, гэр бүлүүдийг мөнхөд байлгах боломжтой лацдан холбох хүчийг харуул.

    Эмэгтэй, охин хоёр ариун сүмийн гадна

    Ариун сүмийн ёслолууд нь гэр бүлүүдийг мөнхөд хамт байх боломж олгодог

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 130:18–19

Тэнгэрлэг Эцэг намайг мэдлэг, оюун билгээ нэмэгдүүлээсэй хэмээн хүсдэг.

Энэ амьдралд олж авдаг олон зүйлийг бид дараагийн амьдрал руугаа хамт авч явах боломжгүй. Гэсэн ч “бидний мэдлэг, оюун билиг” хамт байх болно (Сургаал ба Гэрээ 130:19).

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдээс сургууль дээрээ эсвэл эцэг эхээсээ сурч мэдэж байгаа ямар нэгэн зүйлээ хуваалцахыг хүс. Сургаал ба Гэрээ 130:18–19-ийг уншаад, дараагийн амьдралд бидний мэдлэг, оюун билигт юу тохиохыг олж мэдэхэд тэднийг урь.

  • Бид хэрхэн мэдлэг, оюун билгээ нэмэгдүүлж болох талаар 19-р шүлэг юу зааж байна вэ? Бид суралцахыг эрэлхийлэхдээ хэрхэн хичээнгүй, дуулгавартай байж чадах вэ? (Энэ сэдвээр илүү ихийг мэдэхийг хүсвэл Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын “Боловсрол” хэсгийг үзнэ үү [9–10-р хуудас].)

Сургаал ба Гэрээ 130:20–21, 132:5, 21–23

Адислалууд Бурханд дуулгавартай байснаар ирдэг.

Их Эзэний зарлигуудад дуулгавартай байсны төлөө Тэрээр таныг хэрхэн адисалдаг талаар тунгаан бод. Та хүүхдүүдийг сүнсээр өдөөхийн тулд тэдэнтэй ямар туршлага хуваалцаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Зарлиг бүгдийг дагацгаая” (Хүүхдийн дууны ном, д. 69) зэрэг дуулгавартай байдлын тухай дууг хамт дуулж, Сургаал ба Гэрээ 130:20–21, 132:5-ыг уншихад хүүхдүүдийг урь. Уг судраас дууны үгтэй адилхан үгс болон санааг олоход тэдэнд тусал. Бид Бурханаас адислалуудыг хэрхэн авдаг вэ? Бурханы зарлигуудыг дагаснаар хэрхэн адислагдсан талаар хуваалцахад хүүхдүүдийг урь.

  • Дараа нь Сургаал ба Гэрээ 132:21–23-ыг хамтдаа уншаад, эдгээр шүлгээс юу сурч мэдсэнээ төлөөлөх зураг зурахад хүүхдүүдийг урь. Тэднийг бүтээлч байхад урамшуулан, мөнх амьдрал руу очих нарийн зам дээр үлдэхэд бидэнд тусалдаг хууль, зарлигуудыг зурагтаа оруулахыг санал болго.

Сургаал ба Гэрээ 131:1–4; 132:15, 19

Тэнгэрлэг Эцэг гэр бүлүүдэд үүрд хамт байх боломж олгосон.

Гэр бүлийн нөхцөл байдал одоо ямар байхаас үл хамааран, ирээдүйд мөнхийн гэр бүлийн адислалуудыг хүлээн авахад биднийг бэлтгэх сонголтуудыг бид одоо хийж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Зарим хүүхдээс Сургаал ба Гэрээ 131:1–4-ийг, харин заримаас нь 132:15-ыг уншихыг хүс. Эдгээр шүлэгт гэрлэлтийн талаар юу зааж байгааг олж мэдэхэд тэдэнд тусал. 132:19 дээрх чухал үг хэллэгийг сонгоод (“хэрэв эр хүн нэг эхнэртэй гэрлэж,” “үүрдийн гэрээгээр,” “лацдагдаж,” “миний гэрээг дагах аваас,” “бүх үүрд мөнхөөр” болон “үүрд хийгээд мөнхөд” гэх мэт), эдгээр үг хэллэгийг шүлгээс олохыг хүүхдүүдээс хүс. Эдгээр үг хэллэг гэрлэлтийн талаар бидэнд юу заадаг вэ?

  • Гэр бүл үүрд хамт байх болно” (Хүүхдийн дууны ном, д. 98) дууг дуул эсвэл “55-р бүлэг: Гэрлэлтийн талаарх илчлэлт” (Сургаал ба Гэрээний түүхүүд, 198) хэсгийг дахин авч үзнэ үү. Гэр бүлээ үүрд хамт байлгахын тулд бид юу хийх ёстой болох талаар сонсоод, энэ талаар хуваалцахад бэлдэхийг хүүхдүүдээс хүс. Гэр бүлийн байдал ямар байхаас үл хамааран, бид мөнхийн гэр бүлийн нэг хэсэг байхаар өөрсдийгөө бэлтгэж чадна гэдгийг гэрчил.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг гэр бүлийнхэндээ ямар их хайртайгаа мөн тэдэнтэй мөнхөд хамт байхыг хүсдэгээ хэлэхэд урь.

Заах чадвараа сайжруулах

Гэр бүлийн байдалд болгоомжтой хандана уу. “Өнөөдөр хүүхдүүд өөр хоорондоо адилгүй, нарийн ээдрээтэй гэр бүлийн тогтолцоонд амьдарч байна. … [Бид] ганцаардсан, хаягдсан эсвэл хашааны гадна орхигдсон өсвөр үеийнхэнд туслах хэрэгтэй” (Нийл Л.Aндэрсэн, “Хэн энэ хүүхдийг хүлээн авна, тэр нь Намайг хүлээн авдаг,” Ensign эсвэл Liahona, May 2016, 49, 52, 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35).