Сургаал ба Гэрээнүүд 2021
11-р сарын 15–21. Сургаал ба Гэрээ 133–134: “Хүргэн Хүүгийн ирэлтэд бэлтгэгтүн та нар”


“11-р сарын 15–21. Сургаал ба Гэрээ 133–134: ‘Хүргэн Хүүгийн ирэлтэд бэлтгэгтүн та нар” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“11-р сарын 15–21. Сургаал ба Гэрээ 133–134,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021

Таван ухаалаг онгон охин

Хүргэн хүү ирсэн нь, Элизабэт Гиббонс

11-р сарын 15–21

Сургаал ба Гэрээ 133–134

“Хүргэн Хүүгийн ирэлтэд бэлтгэгтүн та нар”

Заадаг хүүхдүүдийнхээ, тухайлбал гэртээ судалж, суралцдаг болон судалж, суралцдаггүй хүүхдүүдийнхээ аль алиных нь хэрэгцээг бодож үз. Та тэдэнд мэдэж авч байгаа зүйлсээ нэг нэгэндээ заахад нь хэрхэн тусалж болох вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та саяхан Хүүхдийн хэсгийн ангид ашигласан зургаа хүүхдүүдэд харуулаад, тэр хичээлээс юу санаж байгаагаа хуваалцахад тэднийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 133:19–21, 25

Есүс Христ дахин ирэх болно.

133-р хэсэгт Их Эзэн Өөрийн Хоёр дахь ирэлтийг дүрсэлдэг бөгөөд энэ агуу үйл явдалд бэлтгэхэд Өөрийн хүмүүсийг урьдаг. Та Аврагчийн ирэхийг хүсэн хүлээхэд нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Аврагчийн Хоёр дахь ирэлтийн зургийг хөшиг гэх мэт даавууны ард нуу (та Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх зургийг эсвэл Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 66 зургийг ашиглаж болно). Хүүхдүүдийг цонхоор харж буй мэт дүр үзүүлэн, “хөшгийг” ээлжлэн сөхөн харахад урь. Цонхоор хартал, Есүс тэнгэрээс доош буун ирж байвал ямар санагдахаа хуваалцахыг тэднээс хүс. “Түүнийг угтахаар гарагтун” (19-р шүлэг) гэсэн үгийг уншаад, үүнийг давтан хэлэхэд хүүхдүүдэд тусал.

  • Хүүхэд бүрийн сандал доор Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлдэн бидний хийж болох ямар нэгэн зүйлийг харуулсан зургийг нуу (судраас унших, сайн мэдээг хуваалцах эсвэл гэр бүлдээ үйлчлэх гэх мэт). Хүүхдүүдээр зургийг олуулж, эдгээрийг хийх нь Аврагчийг эргэн ирэх үед угтан авахад бэлэн байхад бидэнд хэрхэн туслах талаар ярилц.

  • “Түүнийг дэлхийд дахин ирэхэд” (Хүүхдийн дууны ном, 46) зэрэг Хоёр дахь ирэлтийн тухай дуу дуул. Та Аврагчийг гэх хайраа мөн Түүнийг газар дэлхийд эргэн ирэх тухай өөрийн бодол санааг хуваалц. Хүүхдүүдийг мөн бодол санаагаа хуваалцахад урь.

Сургаал ба Гэрээ 133:52–53

Есүс Христ хайраар дүүрэн мөн нинжин сэтгэлтэй.

Эдгээр шүлэг нь Их Эзэний Өөрийн хүмүүст “хайр нинжин сэтгэлээ” үзүүлсэн олон арга замын заримыг дүрсэлдэг. Хүүхдүүдэд Аврагчийн тэднийг гэх хайрыг мэдрүүлэхийн тулд та юу хийж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Есүсийн хайр, нинжин сэтгэлийг харуулсан зураг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 42,47-г үзнэ үү). Есүсийн хайр, нинжин сэтгэлээ харуулахын тулд хийсэн бусад зүйлээс хуваалцахад хүүхдүүдийг урь. “Мөн тэд Их Эзэнийхээ хайрын нинжин сэтгэлийг дурдах болно” (52-р шүлэг) гэсэн үгсийг уншаад, Аврагчийн хайрын тухай бусдад хэлж болох арга замын талаар бодоход хүүхдүүдэд тусал.

  • Есүс бидний хайртай найз” (Хүүхдийн дууны ном, д. 37) зэрэг Аврагчийн хайрын тухай дууг дуул. Аврагч танд хайраа хэрхэн үзүүлсэн тухай гэрчлэлээ хуваалц.

Сургаал ба Гэрээ 134:5

Их Эзэн хуулиудыг дуулгавартай дагахыг надаас хүсдэг.

Бага насны хүүхдүүдэд гэр орон болон сургуульдаа мөн өөр газруудад дагах ёстой олон дүрэм журам байдаг. Их Эзэн биднийг нийгэм, улс үндэстнийхээ хуулийг дагахыг хүсэн хүлээдэг гэдгийг та тэдэнд ойлгуулан тусалж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдээс ямар нэгэн энгийн тоглоомыг ямар ч дүрэм дагалгүйгээр тоглохыг, дараа нь дүрмийн дагуу тоглохыг хүс. Дүрэм бидэнд хэрхэн тусалдаг вэ? Улс оронд тань хууль дүрэм байгаад таларх.

  • Хүүхдүүдэд итгэлийн арван хоёрдугаар тунхгийг дагаж хэлэхэд тусал. “Дуулгавартай дагаж, хүндлэн дээдэлж мөн дэмжих” гэх зэрэг чухал үгсийг онцолж, эдгээр үг ямар утгатай болохыг хүүхдүүдтэй ярилц. Хууль дүрмүүдийг дагах нь яагаад чухал болохыг тэдэнтэй хуваалц.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 133:4–5, 14–15

Их Эзэн намайг цэвэр ариун байгаасай хэмээн хүсдэг.

Сургаал ба Гэрээ 133 нь эргэн тойронд байх дэлхийн нөлөөллөөс өөрийгөө хэрхэн цэвэр байлгах талаар хүүхдүүдэд ойлгуулахад тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг Вавилон гэдэг нь юу болох, юуг төлөөлдгийг мэдэхийн тулд Судруудын удирдамж дээрх Бабел, Вавилон (scriptures.ChurchofJesusChrist.org)-ыг уншихад урь. Дараа нь хамтдаа Сургаал ба Гэрээ 133:4–5, 14–15-ыг yншина уу. “Вавилоноос гарагтун та нар” (5-р шүлэг) гэдэг нь юу гэсэн үг вэ? Их Эзэн биднийг ямар зарим газар, орчноос хол байлгахыг хүсдэг вэ? Тэдгээрээс зайлсхийхийн тулд бид юу хийж болох вэ?

  • Өрөөний нэг талд “Сион”, харин нөгөө талд “Вавилон” гэсэн тэмдгийг тус тус байрлуул. Сургаал ба Гэрээ 133:4–5, 14–15 дээрх Сионыг эсвэл Вивилоныг дүрсэлсэн үгсийг туузан цаасан дээр бичээд (“ёс бус,” “цэвэр ариун” эсвэл “устгал”), цаас бүрийг зохих тэмдгийн доор байрлуулахыг хүүхдүүдээс хүс.

Сургаал ба Гэрээ 133:19–25, 46–52

Христ дэлхий дээр хаанчилна.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “Энэ нь … эрхэм чухал зүйл буюу Их Эзэн Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлдэх явдал юм” хэмээн хэлсэн (“Их Эзэнийг эргэн ирэхэд бэлтгэх нь,” Ensign, May 2019, 81 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 98). Энэхүү чухал ажилд хүүхдүүд хэрхэн оролцож болох талаар та хүүхдүүдэд хэрхэн ойлгуулж туслах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх зургийг үзүүлээд, Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар мэддэг зүйлсээ жагсааж бичихэд хүүхдүүдийг урь. Дараа нь Сургаал ба Гэрээ 133:19–25, 46–52-ыг ашиглан, жагсаалтдаа нэмж бичихэд тэднийг урь. Хоёр дахь ирэлт нь зөв шударга хүмүүсийн хувьд баясгалант өдөр байхыг гэрчил.

  • 19-р шүлгийг ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд сүйт бүсгүй хуримандаа хэрхэн бэлддэг талаар тэдэнтэй ярилц (саяхан гэрлэсэн хүн энэ ярианд тусалж болох юм). Есүс Христийн, “Хүргэн хүүгийн ирэлтэд” бэлтгэж байгаа сүйт бүсгүйтэй бид хэрхэн адил вэ? Хэрэв та тус болно гэж үзвэл арван онгон охины сургаалт зүйрлэлийг хүүхдүүдтэй хамт уншиж болно (Матай 25:1–13-ыг уншина уу). Яагаад Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь чухал вэ? Бид бэлтгэхийн тулд одоо юу хийж болох вэ?

Сургаал ба Гэрээ 134:1–2

Их Эзэн хуулиудыг дуулгавартай дагахыг надаас хүсдэг.

Хэдийгээр дэлхий даяар өөр өөр засаг захиргаа удирдаж байдаг ч Их Эзэн биднийг “өөрсдийн харьяалагддаг холбогдох засгийн газруудыг дэмж[ээсэй]” (Сургаал ба Гэрээ 134:5) хэмээн хүсдэг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Дагаж мөрддөг хууль дүрмүүдээ жагсааж бичихэд хүүхдүүдийг урь. Хэн ч эдгээр хууль дүрмийг сахидаггүй байсан бол амьдрал ямар байх байсан бэ? Сургаал ба Гэрээ 134:1–2-ыг хүүхдүүдтэй хамт уншаад, тэдэнд ойлгомжгүй байж болох үг, хэллэгийг ойлгож мэдэхэд нь тусал. Их Эзэн яагаад биднийг засгийн газартай, хууль журамтай байгаасай хэмээн хүсдэг вэ?

  • Итгэлийн арван нэг ба арван хоёр дахь тунхгийн үг бүрийг тус тусад нь цаасан дээр бич. Цааснуудыг холиод, үгсийг хамтдаа зөв дэс дарааллаар байрлуулахыг хүүхдүүдээс хүс. Итгэлийн эдгээр тунхгийн зааж буй зүйлд бид итгэдэг гэдгээ хэрхэн харуулж чадах вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхэд бүрд гэрийнхээ нэг гишүүнээс асуух асуулт өг. Жишээлбэл, та нар Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар суралцсан бол “Есүсийг дахин ирэх үед бэлэн байхын тулд бид юу хийж болох вэ?” гэх мэт асуултыг тавьж болно.

Заах чадвараа сайжруулах

Зааж байгаа хүүхдүүдээ ойлгохыг хичээ. Та заадаг хүүхдүүдээ мэднэ. Энэ тоймд орсон санаануудыг тэдний хэрэгцээнд тааруулан өөрчлөх хэрэгтэй байж болно. Зөвхөн таны заадаг насны хүүхдүүдэд зориулсан зүйлээс гадна бүх үйл ажиллагааг та ашиглаж болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 7-г үзнэ үү.)